gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголчууд гадаадаас ургамлын тос авахаа болино

Эдийн засаг
2008-03-13
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-03-13
-Ургамлын тосны үнэ 1500 төгрөг болох нь-

Манайхан хуучин за­рагд­даг байсан үнээр нь “Есийн тос” хэмээн нэ­рийд­дэг ургамлын тосны нэг литрийн нь үнэ 2000 төг­рөгөөс даваад удаж байна. Ургамлын тосны хэрэг­цээ­гээ импортоор ханга­даг учраас өөрсдөө үнээ барих боломж бидэнд бай­даггүй байлаа.

Тэгвэл мон­голчууд ургамлын то­соо эх орондоо үйлдвэр­лэх боломжтой болжээ. Ин­гэс­нээр идэж уух, өмсч зүүх бүх зүйл нь харийнх­наас хамааралтай бидний хувьд мах, гурилын дараа ордог хүнсний чухал хэрэг­лээ болсон ургамлын то­соо өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг сайхан мэдээ.

Ялан­гуяа хүнсний аюул­гүй байд­лын асуудал анхаарал татаж байгаа үед тун чухал алхам. “Мон­гол Ал­тан Тос” хэмээх компани ирэх сарын 1-нээс эхлэн ургам­лын тос үйлд­вэрлэн зах зээлд нийлүү­лэхэд бэлэн болоод байгаа аж. Энэ талаар тус компа­нийн дэд захирал Х.Зол­бая­раас тодрууллаа.

-Манайхан өөрсдөө ур­гамлын тосоо үйлдвэр­лэдэг болох нь гэсэн сай­хан мэдээ дууллаа. “Мон­голд үйлдвэрлэв” гэсэн шошготой ургамлын тос хэзээнээс худалдаанд га­рах юм бэ?
-Тийм ээ. Бидний монгол­чууд гадаадаас авдаг бүтээг­дэхүүнүүдээ өөрсдөө хийдэг болоод байна. Манай компани ОХУ, Итали, Германы хам­гийн сүүлийн үеийн дэвшил­тэт технологиор ургамлын тос үйлдвэрлэж эхлэх гэж байна. Манайх бүх бэлтгэл ажлаа хангачихаад байгаа. Ирэх сарын 1-нээс эхний бүтээг­дэхүүнээ хүмүүст хүргэнэ.

-Ургамлын тосыг олон төрлийн ургамлаас гаргаж авдаг гэдэг. Танай үйлд­вэр­лэх бүтээгдэхүүн яг ямар төр­лийнх байх юм, түүхий эдээ хаанаас авах юм бэ?
-Үнэхээр олон төрлийн ургамлаас тос гаргаж авдаг. Бид ур­гамлын тосны түүхий эдээ Бразилаас авч байгаа. На­ранцэцэг, рапсын тосыг (rapeseed oil) бид үйлдвэр­лэнэ. Ер нь дэлхийд ургамлын тос үйлдвэрлэх гол түүхий эдийг хангадаг орон бол Бра­зил, Аргентин. Манайх гэхэд Брази­лийн талтай ярилцаад бүтэн жилээр түүхий эд авах гэрээ­гээ хийчихсэн байгаа. Харин цаашдаа тос гаргаж авах ургамлаа эх орондоо тариа­лах зорилготой байгаа.

-Ер нь манайхны ур­гам­лын тосны жилийн хэрэг­цээ хэд байдаг юм бол. Үүнээс танайхан хэдийг нь хангаж чадах вэ?
-Ерөнхийдөө бол гаднаас оруулж ирж байгаа тосноос монголчуудын ургамлын тос­ны нэг жилийн хэрэгцээг тооцох юм бол 12-13 мянган тонн тос. Харин манай үйлд­вэр бол жилдээ 35 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Тэгэхээр манай хэрэг­цээ­нээс гурав дахин их хүчин чадалтай юм байна шүү дээ. Танайх дангаараа Монголын хэрэгцээг хан­гаж чадах нь ээ?
-Тийм ээ. Манай үйлдвэр дангаараа энэ зах зээлийг хангаж чадна. Түүнээс гадна бид ОХУ, БНХАУ, Европын орнуудад ч ургамлын тосоо нийлүүлэх болно. ОХУ-д ма­най хямд, чанартай тосыг борлуулах зах зээл бүрэн байгааг бид судалж тогтоосон. Тийм ч учраас бид үйлдвэрээ Дарханд байгуулсан юм.

-Монголдоо үйлд­вэр­лэж байгаа юм чинь үнэ хямд байх биз. Яг хэдэн төгрөгөөр худалдаанд га­ра­хыг мэдэж болох уу?
-Бид зах зээлд хамгийн хямд үнэтэй, хамгийн чанар­тай бүтээгдэхүүнийг үнийг санал болгоно. Одоогийн үнэ ханшаар нэг литрийн савла­гаа­тай ургамлын тос 1880-2500 төгрөгийн үнэтэй байгаа байх. Харин манайх нэг лит­рийн тосоо 1500 төгрөгөөр зах зээлд нийлүүлнэ.

-Ургамлын тосны чана­рыг яг юугаар тодорхойл­дог юм бэ. Бас хувь хэмжээ­гээрээ хэд хэдэн төрөл байх шиг байдаг?
-Ургамлын тос уурших чанар, үнэр тэгээд агууламж гээд хоорондоо маш олон төрлийн ялгаатай байдаг. Бид юуны өмнө ууршилт багатай, нарийн шүүлтүүрүүр дамж­сан ямар ч үнэргүй сайхан тосыг хүмүүст хүргэнэ гэдгээ хэлье.

-Манайд энэ чиглэлийн үйлдвэр өмнө нь байсан биш, мэргэжилтэн болов­сон хүчний асуудал бэрх­шээл­тэй л байгаа байх даа?
-Манай компани бол Мон­го­лын “Дэлгэр интернэйшнл”, ОХУ-ын “Стройпищемаш” компанийн хамтран байгуул­сан компани. Манайх одоо 70 гаруй ажилтантай байгаа, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэнээр 250-300-гаад ажилтантай болно. “Стройпи­щемаш” компани бол Орост яг энэ чиглэлийн 12 үйлдвэ­рийг байгуулсан туршлагатай сайн компани л даа. Манайх өөрсдийн ажилтнуудаа бүг­дийг нь Оросын тос судлалын эрдэм шинжилгээний инсти­ту­тэд бэлтгэж байгаа. Бас тэндээс ч мэргэжилтнүүдийг урьж сургагчаар ажиллуулж байна. Бид энэ үйлдвэртээ ургамлын тосноос гадна майо­­нез, кетчуп, соус, горчиц бас барааны саван үйлдвэр­лэх юм.

-Бид сүүлийн үед ба­раа­ны савангаа үйлдвэр­лэхээ боль­сон, импортын бараа­ны савангийн үнэ ч дийл­дэхээ байсан. Танай саван ямар үнэтэй байх бол?
-Ургамлын тосны түүхий эд нь түүхий тос гээд байдаг юм. Энэ тосыг бид боловс­руулж ургамлын тос болгон савлаж хүмүүст хүргэнэ. Бид тосны үйлдвэрийнхээ хажууд буюу дагалдах бүтээгдэхүү­нээр нь майонез, кетчуп, барааны саван үйлдвэрлэх гэж байна. Мэдээж, зах зээ­лийн хамгийн хямд үнэ хан­шийг л бид хүмүүст санал болгох болно.

Ер нь барааны саван­гийн гол үзүүлэлт бол тослог бай­даг. Сүүлийн үеийн саван­гууд тослог нь 15 хувьтай ч байгаа. Нэг их сайхан хөө­сөр­дөг ч хир гаргадаггүй. Харин ма­найх 80-90 хувийн тослог­той саван хийнэ. Манай үйлд­вэ­рийн онцлог бол тасралтгүй ажиллах шаардлагатай. Тос, тосон бүтээгдэхүүн үйлдвэр­лэдэг учраас. Хагас жилд нэг удаа долоо хоног зогсолт хийж цэвэрлэгээ хийгдэх юм.

-Хүнсний бүтээг­дэ­хүү­ний хувьд үндэсний аюул­гүй байдлыг хөндөх асуу­дал гэгддэг. Монгол­чуу­дын өдөр тутмын хэрэг­цээ бол­сон бараг страте­гийн хүнс­ний бүтээгдэхүүн гэж бо­лох ургамлын тосыг эх орондоо үйлдвэрлэх бол­сонд салбарын яам­дуу­даас дэмжсэн л байлгүй…
-Энэ үнэхээр хөндөх сэ­дэв. Худалдан авах чадвар­тай­гаа холбоотойгоор хүнс­ний бүтээгдэхүүнүүдийн хам­гийн доод зэрэглэлийнхийг л монголчууд хэрэглэж байна. Манайхны хэрэглэдэг “Mild seүen” гээд тамхи байна. АНУ-д Японд хэрэглэж байгаа энэ брэндийн тамхинаас тэс өөр үзүүлэлттэйг бид хэрэглэдэг. Тэгэхээр бид эхний ша­танд хүнсий бүтээгдэхүүнээ өөрс­дийнхөө хяналт дор, өөрсдөө үйлдвэрлэдэг болоод авах нь чухал. Энэ жилийг “Хүнсний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласан нь манайх үүн дээрээ ан­хаар­даг болж байгаагийн ил­рэл гэж бодож байгаа. Бид зохих хүмүүстэй уулзаж са­на­лаа тавь­сан. Манай эх­лүүлж байгаа ажлыг төр зас­гийн зүгээс дэмжинэ гэдэгт бид найдаж байна. Засгийн газраас хөдөө аж ахуйн сал­барт ихээхэн ан­хаарал тавьж байгаа. Энэ хүрээнд хөнгө­лөлт­тэй зээ­лүүд ч их яригдаж байгаа юм билээ. Бидний хувьд мөнгө төгрөг өгөөч гэж байгаа юм биш, харин хөнгө­лөлттэй зээлд хамрагдах, түүхий эдийг маань гаалийн татва­раас 2-3 жилдээ чөлөө­лөх, НӨАТ-ын татвараас чөлөөлөх гээд хууль эрх зүйн хэмжээнд дэмжээд өгвөл сайн байна. Тэгвэл бүтээг­дэхүүний үнэ өртөг ч хямдрах болно.

З.Хангал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан