Ж.Даваасүрэн мэргэжлээрээ 26 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд
хиймэл хөв цөөрмөөр дагнасан хүн юм байна. Одоо Усны хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн.
Тэрбээр цас, борооны усаар хэрхэн нуур байгуулах талаар маш хэрэгтэй санаануудыг
ярьж өглөө.
-Хаврын шар усны үер болох цаг ойртлоо.
Гэхдээ энэ жил тийм ч их ус буухгүй байх аа?
-Дулаарал, хуурайшил улам нэмэгдээд буй одоо үед гадаргын ус улам багасч түгшээх
боллоо. Энэ жил Монгол Алтайн нуруунд цас нэлээд унасан байна лээ. Мөн Увсын
Хархираа хавиас ахиухан үер бууж ирэх байх. Бусад газар шалихгүй. Олон жилийн
дунджаар жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн шар ус уулнаас бууж, за ер нь хоёр
долоо хоног хэртэй үргэлжилдэг дээ. Хотод бол Сэлбийн голоор шар ус энэ жил
ирэхгүй байх.
-Өвөлжин орсон цас, тунадас газарт чийг өгч
амжилгүй хэдхэн хоногт урсаад явчихдаг хэрэг үү?
-Тийм. Манай орон усны гурван хагалбарт оршдогийг бид мэднэ. Алтай хавийн ус
гадагш явахгүй ч хэдэн том давстай нуур руу оддог. Бусад томоохон голууд Хойд
мөсөн далай, Номхон далайн ай саваа дагаад гадагшаа урсаад явчихдаг. Улс хоорондын
усны тухай зохицуулалтаар бол аливаа орон өөрийн нутагт урсаж байгаа гол мөрний
гуч хүртэлх хувийг өөртөө ашиглах эрхтэй байдаг. Манайх Сэлэнгэ зэрэг том мөрний
усыг дөнгөж таваас илүүхэн хувийг хэрэглээд бусдыг нь урсгаад алдаж
байна.Хагас хугасыг нь нутагтаа торгоож нуур цөөрөм, усан сантай болохоос өөр
арга алга. Цаашид хур тунадас улам багасна.
-Малчид, тариаланчдад газар нь байгаад
ус байхгүйн зовлон үзэж байна. Уг нь бололцооныхоо хэрээр өөрсдөдөө усны нөөцтэй
болоод авбал…?
-Би хэд хэдэн газарт хөв цөөрөм хийлцсэн юм. Говь-Алтайн Тонхил, Дэлгэрт, Хөх
сэрхийн нуруунд одоо байгаа. Уулын арын гүн жалгыг сонгож байгаад шороогоор
далан барьж шар усыг тогтоодог. Цөөрмийн ул нь шаварлаг хөрстэй бол доошоогоо
ширгэх нь бага тул газраа сайн сонгох хэрэгтэй. Энэнд усны мэргэжилтэн хэрэг
болно. Сүүлийн үед ухсан цөөрмийн ёроолоо нийлэг эдээр битүү хулддаг болсон.
Нийлэг эдийг залгахдаа банзаар хоёр үзүүрийг нь хавчиж байгаад шатааж наадаг.
Таваас зургаан мянган кубметр багтаамжтай хөв цөөрөм хийхэд одооны ханшаар
зургаа долоон саяд багтана. Зориулалтын нийлэг эд ч олдоцтой, хямдхан байгаа.
Ойролцоогоор дөрвөн метр өргөн, зуун метр урт нуур хийх зардлыг хэлж байна.
Энэ чинь их ус шүү дээ. Хөх сэрхэд арав, арван километр зайтай хэд хэдэн ийм цөөрөм
байгаа. Хүн, мал ихтэй болохоор усаа хорь хоног хүртэл барьдаг. Тэгж байтал
дараагийн борооноор эргээд дүүрнэ. Ховд, Алтай орчимд зун хамаг ус нь нуур
руугаа урсчихдаг. Нуурын орчим шумуул байж суулгахын аргагүй болдог тул уул
руугаа гарцгаадаг. Уулын сэрүүн бүсэд ийм цөөрөм олон байх хэрэгтэй.
-Хангайн бүсэд хиймэл цөөрөм хийж байв
уу?
-Өвөрхангайн Төгрөгт инженерийн цөөрөм хийсэн. 20-40 сая хүртэлх төгрөгийн,
цемент, төмөр орсон өртөг ихтэй ч багтаамж том байгууламж л даа. Одоо энэ цөөрөм
сэтэрсэн байгаа. Өнгөрсөн зун зуун жилд нэг тохиолддог том үер болоод хамаад
явчихсан байна лээ. Зараа хадны цөөрөм бүр зунжингаа усаар тасраагүй. Эргэн
тойрон зуншлага сайжирч усны шувууд ирсэн байсан. Хангайд төмс хүнсний жижиг
аж ахуй эрхэлдэг хүмүүс талбайнхаа хажууд том нүх ухах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ
плёнкоор доторлоод дээгүүр нь мод, өвсөөр хуччих. Энэ нь наранд ууршихаас
хамгаалж байгаа юм. Ухах нүх нь мэдээж ойролцоох хамгийн хотгор газрыг
сонгоно. Бороо ормогц эргэн тойрон нийлэг эд дэвсээд хурын усыг хамдаг аж
ахуйч хүмүүс олон байдаг.
-Атар эзэмших гэхээсээ өмнө эхлээд энэ
талаар танайх төр засагт хандаж байвал зүгээр юм биш үү?
-Бид хэлдэг л дээ. Их зүгээр санаа байна. Дэмжье, тусалъя гээд л таг болчихдог.
Одоо манайд 540 орчим газарт баг сум болгонд ойролцоогоор долоо найман хөв цөөрөм
байгуулах боломжийн судалгаа ирээд байгаа. Тэр болгоныг бариад өгөх төсөв
гаргавал тун хэрэгтэй ажил болно. Хэдийгээр их мөнгө гарах ч боломж, бололцоо
бий.
-Хөв цөөрмийг хэзээ баривал зүгээр вэ?
-Уг нь намар орой баривал зүгээр гэдэг. Гэхдээ газраа зөв тогтоовол одоо ч
болно. Тэрнээс гадна хадлан бэлчээр, тариалангийн талбайн чийг тогтоох
зорилгоор хаврын шар усыг ашиглах суваг хийдэг. Дээр үед хятадууд ачаатай
илжигний нүдийг боогоод дагаад явчихдаг байж. Илжиг хэзээ ч өөдөө ба уруу
явдаггүй тул гишгэсэн мөрөөр нь дагаад шуудуу ухна. Тэр шуудуугаар хаврын усыг
урсгаж амь чийг тариалангийн талбайдаа авчирдаг байсан байна. Одоо ийм ул мөр
Говь-Алтай болон Төв, Сэлэнгийн бүсэд зөндөө бий. Түүнийг сэргээвэл үер уснаас өөрсдийгөө
хамгаалахаас өгсүүлээд олон ач холбогдолтой.
-Малчид хавар цасны ус хайлахаар ногоо гартал
олигтой бэлчээргүй болж их зутардаг. Энэ үед устай байх ямар боломж байна вэ?
-Өвөлдөө манай оронд их бага хэмжээнд чамлахааргүй хур тунадас ордог. Ялангуяа
гүнзгий жалганд цас ихээр хуримтлагддаг. Тэр болгонд цасны маргааш очоод гар
аргаар ч юм уу, техникээр сэвсгэр байгаа дээр нь дээрээс нь дарж нягтруулдаг
арга бий. Мөн ойр орчмын цасыг дээрээс нь нэмж түрээд улам арвижуулна. Гэхдээ
нар бага тусдаг ар, гүн жалга бүхий газрыг сонгох нь илүү сайн. Тэгээд хавар
орой болсон хойно ганцхан метр куб цаснаас 200 литр цэвэр ус авдаг. Цасны доод
хормойд цорго гаргаад хэрэгцээнийхээ хэрээр усаа авах төхөөрөмж тавибал бүр
сайн. Жалганд нөөцөлсөн цасан дээрээ хайлахаас хамгаалж, байгалийн болон бусад
материалаар бүрхэвч хийх хэрэгтэй. Үүнд нэг их хөдөлмөр орохгүй шүү дээ.
-Томоохон голын усыг жигд байлгах ямар
арга байна вэ?
-Усны нөөцийн цогцолбор тохируулга хийх тухай төлөвлөгөө явдаг. Тухайлбал, Туулын
усыг жигд байлгахын тулд голын эх хавьцаа Тэрэлж орчимд усан сан барих нь өнөө
маргаашгүй хэрэгтэй байна. Шар усны болон заримдаа болдог үерээр нэг жилд
урсах нийт усныхаа хэмжээнд хүртэлх их ус хэд хоног оволзоод л яваад өгдөг. Энэ
их ус улс ардын аж ахуйд гай хохирол учруулахаас гадна одоо цагт үнэхээр хайран
ус билээ. Энийг тохируулаад крантыг нь ихэсгэж багасгаад байвал Туул гол
хэвийн урсаад байна.
-Туул гэснээс энэ орчмын гүний худгийн
усны нөөц багассан гэх юм?
-Манай нийт хэрэглэгчид ундны усаа гол төлөв гүний уснаас авдаг. 80 хувь нь гүний
ус гэдэг. Тэгэхээр гүний ус гэдэг маань бараг нөхөн сэргээгддэггүй нүүрс, алт,
зэстэй адил зүйл шүү дээ. Туул голын ай сав нь зарим нь гүний биш хураар
тэжээгддэг худаг ч бий. Улаанбаатарын ундны усыг хүн ам олширсон өнөө үед гүн
рүү бохирдсон байж болохоос зайлсхийж гол өгсөөн худаг гаргах шаардлагатай
болоод байгаа. Олон жилийн явцад нийслэл орчим дахь гүний ус бохирдож таараа.
Адаглаад л нефт ихээхэн нэвчсэн.
-Хөв цөөрмийг өөр юунд зориулж
байгуулбал зохилтой вэ?
-Аялал жуулчлалд их хэрэглэж байна. Бас дархан цаазтай, байгалийн нөөц бүхий
газарт хур цасны усыг торгооход зэрлэг ан амьтан уг газартаа амьдрах бүрэн
бололцоотой болдог юм билээ. Мөн уул уурхай, бидний хэлж заншаад байгаа
“нинжа” нар хаврын усыг барьж аваад тэндээ үйл ажиллагаагаа явуулбал хаа хаанаа
ашигтай бус уу. Эцэст нь хэлэхэд бид чинь усгүй байж жорлонгийн усаа хүртэл
цэвэр усанд холбож тансагладаг орон. Энийг ч гэсэн бас бодох л асуудал.
Ж.Гангаа