gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн салбарын гахай жилийн онцлох үйл явдал

Эрүүл мэнд
2008-02-05
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-02-05

Бодлого төлөвлөлт
-Мастер тө­лөвлөгөө
Эрүүл мэндийн сал­барын урт болон дунд хуга­цааны хөгжлийн чиглэл, үйл ажиллагааны үнд­сэн баримт бичиг болох 2006-2015 онд хэрэгжүүлэх Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловс­руулав.

Энэхүү мастер тө­лөв­лөгөөг Японы олон улсын нийгмийн халамж, үйлчил­гээний корпо­рацын санхүү­гийн дэмж­лэг­тэй­гээр боловс­руулсан юм. Түүнийгээ Зас­гийн газраар батлуулан хэрэг­жүүлж эх­лээд байна.

Стандарт батлав
Зон­хи­лон то­хиолдох 90 гаруй өвч­ний оношлогоо, эмчилгээ, 20 гаруй эмийн стандартыг ши­нээр болон шинэчлэн бо­ловс­руулав. Ийм стандартыг бат­луу­лах асуудлыг хэлэл­цэн шийдвэр­лэсэн нь эрүүл мэн­дийн тусламж үйл­чил­гээний ча­нарыг сайжруу­лахад ихээ­хэн хувь нэмэр боллоо.

-Төсөлт ажлын үр дүн
ЭМЯ-ны захиалгаар Шинж­­лэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэ­рэг­жүүлж буй эрдэм шин­жил­гээний 22 төсөлт ажлаас 47 үр дүнг зохих журмын дагуу хүлээн авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шил­жүү­лэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав.

-Үндэсний спорт хөтөл­бөртэй болов Засгийн газ­рын үйл ажил­ла­гааны хөтөл­бөрт туссан “үн­дэсний спор­тыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлуулан 2008 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь үндэсний спортыг үе шаттай, тодорхой бодлого, чиглэл­тэй­гээр хөг­жүү­лэх эрх зүйн орчныг бүр­дүүллээ.

-“Бээжин 2008”-д орол­цох эрх
Зуны спортын Олим­пийн 29 дүгээр наадамд бэлт­гэх бодлогыг тодорхойлж, үндэс­ний шигшээ багын үйл ажил­лагаа хэвийн явагдах орчин нөхцөлийг бүрдүүлж, хяналт тавьж, дэмжлэг үзүүлж ажил­ласан. Түүний үр дүнд 2007 оны байдлаар дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс 147 медаль хүртэж тамирч­дын алт, мөн­гөн медаль ав­сан чанар 1 дахин нэмэгдсэн. Түүнчлэн 8 тамирчин “Бээ­жин-2008” олим­­пид оролцох эрх авч, Олимпийн наадамд оролцох эрх авах болзлыг 13 тамир­чин хангасан.

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төсөл
ЭМЯ, Нэгдсэн үндэсний Байгуул­лагын Хүн амын сан­тай хамт­ран 2007-2011 онд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” / НҮЭМ/-ийн 3,8 сая ам.дол­ларын төсөв бүхий төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурав. Энэ төслийн хүрээнд нийт 20 гаруй төрлийн 320,000 ам.долларын НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм хэрэгслийг улсын хэмжээнд олгов.

НҮБ-ын ХАС-ийн Ази Да­лайн бүсийн захирал Султан Азиз Монгол улсад айлч­лахдаа нэг сая ам долларын нэмэлт санхүүжилт олгосныг Ховд аймгийн Бүсийн онош­логоо эмчилгээний төв, Увс айм­гийн шинээр ашиглалтад орж буй төрөх тасагт багаж аппа­рат авах, 11 суманд түргэн тусламжийн авто­ма­шин, 5 аймгийн нэгдсэн эмнэ­лэгт явуулын тусламж үйл­чил­гээний тоноглогдсон пур­гон автомашин, радио хол­боо, ХДХВ-ийн сайн дурын зөв­лөгөө шинжилгээний каби­нет тохижуулахад зориулсан бай­на.

Санамж бичигт гарын үсэг зурав.
Азийн хөгжлийн банкны 14 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэг­жих Эрүүл мэндийн салбар хөгжлийн хөтөлбөр -3 төслийг боловс­руулсаны үндсэн дээр Сан­гийн сайд Ч. Улаан Азийн хөгжлийн банкны суурин тө­лөөлөгч Адриан Рутенберг нар 2007 оны арван­хоёр­ду­гаар сарын 13-ны өдөр хамт­ран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Сүрьеэтэй өвчтөнд үнэ­гүй эм.
Энэ онд анх удаа 5000 гаруй сүрьеэтэй өвчтөний эмэнд шаардагдах 184.2 сая төгрөгийг Засгийн газрын төсвөөс гаргаад байна. Энэ арга хэмжээний үр дүнд сүрь­еэ­тэй өвчтөний эмийн тасал­дал гараагүй.

“Эрүүл монгол хүн”-хөтөлбөр хэрэгжинэ
Энэ үндэсний хөтөлбөрийг 2007-2008 онд хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах 5.3 тэрбум төгрө­гийг эрүүл мэн­дийн даат­га­лын сангийн бол­зошгүй эрсд­лийн нөөцөөс гаргаж хөтөлбөрийн хэрэг­жилтийг зохи­цуу­лан ажиллаж байна.

Орон нутгийн эмнэлэг, эрүүл мэн­дийн байгууллагын хүчээр “Эрүүл Монгол хүн” хөтөл­бөрийг орон нутагт хэ­рэг­­жүүлэхэд түлхүү анхаарах юм.

Эмнэлгийн тусламжийн үйлчилгээ
Мянганы сорилын сангаас хувь хүртлээ.

АНУ-ын Мянганы сорил­тын санд Эрүүл мэн­дийн төсөл өргөн барьснаар 17.0 сая ам.дол­ларын өртөг бүхий төсөл хэрэгжих боллоо. Төс­лөөр хүн амын өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болоод байгаа халдварт бус зарим өвчин (даралт ихсэх, чихрийн ши­жин, хөхний болон умайн хүзүүний хавдар)-ийг ил­рүүлэн оношилж эмчлэх юм.

Оношлогооны төвтэй болов
Улсын төсвийн хөрөн­гөөр Улаанбаатар хотод П.Н.Шас­­тины клиникийн эм­нэл­гийг түшиглэн Оношлогоо, эмчил­гээ­ний төв байгуулав. Сүүлийн үеийн тоон техно­логид суурилагдсан 1.2 тэр­бум төгрөгийн өртөг бүхий 20 иж бүрдэл тоног төхөөрөмж авснаар цус, шээс, нян, дарх­лаа судлалын лабораторийн нарийн шинжилгээ хийх, тар­хи­ны болон хөндийт эрхтний дурангийн оношлогоо, эмчил­гээ хийх, тархины болон су­дас­ны өнгөт –эхо, рентген оношлогоо хийх зэрэг бо­лом­жийг шинээр бүрдүүлж байгаа юм. Ингэснээр улсаас гадаа­дын улс орнуудад оношлогоо, эмчил­гээнд явж байгаа хү­мүүсийн тоо цөөрнө гэж тоо­цоолж байна.

Алсын зайнаас оно­шилж эхэлнэ
Люксем­бур­гийн Вант ул­сын Засгийн газрын туслам­жаар П.Н.Шас­ти­ны төв эмнэ­лэг дээр 2.4 сая еврогийн өртөг бүхий Алсын зайн онош­логооны төвийг байгуулах төслийг хэрэг­жүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд П.Н.Шас­тины төв эмнэлгийн зүрх судасны өвчний оношло­гооны хэсгийн хүчин чадлыг нэмэгдүүлж төслийн 8 аймаг (Ховд, Дор­нод, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь)-т зүрх судасны өвчний оношло­гоог зайнаас явуулах ажлыг эхлүүлээд байна. Эдгээр аймгуудын Нэгдсэн эмнэлэгт тоон систе­мийн оношлогооны багажуу­дыг суурилуулж сүл­жээнд холбосноор лавлагаа шаард­лагатай хүнд өвчтөний шин­жилгээг интернетийн сүл­жээ­гээр дамжуулан П.Н.Шас­ти­ны төв эмнэлгийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч на­раас зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм.

Чанарын ахиц
ЭНЭШТ-ийн оношлогоо, эмчилгээний чадамжийг нэ­мэг­дүүлэх зо­рил­гоор 5.6 сая еврогийн өртөг бүхий төслийг боловсруулж Итали улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэг­жүүлэхээр шийд­вэрлэв.

Өрхийн эмэнэлэг
Мон­голын өрхийн эмч нарын хоёрдугаар чуулга уул­залтыг зохион байгуулж өр­хийн эм­нэлгүүдийн санхүү­жилтэд учирч байсан бэрх­шээлийг арилгаж 2007 оны төсвийн тодотголоор 1.6 тэр­бум төг­рөгийг нэмж тусгуу­лав.

Чадавхийг дээшлүүлнэ
Дорнод аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төв (БОЭТ)-ийн чадавхийг нэ­мэгдүүлэх зорилгоор Бель­гийн вант улсын 4.6 сая евро­гийн зээлийн гэрээг үзэглэж УИХ-аар батлуулав. Төслийг 2008-2010 онд хэрэгжүүлэх юм.

Яаралтай тусламжийн төвтэй болов.
Эмнэлгийн яаралтай бо­лон мэс заслын тусламж үйлчилгээг дэмжих ажлын хүрээнд Баянхонгор, Баян-өлгий, Булган, Дундговь, Хэн­тий, Төв аймгийн 80 гаруй сумыг 50.0 орчим мянган ам.долларын үнэ бүхий яа­рал­тай тусламжийн иж бүрд­лээр хангав.

Хөдөөд оношлогооны лаборатори
Хөдөө, орон нутгийн иргэ­дийн чирэгдлийг арилгах зо­рил­гоор 21 аймгийн 300 су­мын эмнэлгийг лабо­раторийн нэн шаардлагатай шинжилгээ хийх багаж, тоног төхөө­рөм­жөөр хангаж тэнд ажиллах лаборант, мэргэ­жилтнийг сур­­гаж байна. Ин­гэс­нээр баг, сумын иргэд аймгийн төв оролгүй цус, шээс, нянгийн шинжилгээ болон ДОХ, БЗХӨ-ний түргэв­чилсэн шин­жилгээг сумын эмнэлэгтээ хийлгэх болол­цоотой боллоо.

ХӨЦМ хөтөлбөр
Хүүх­дийн өвчний цогц менежмент (ХӨЦМ) хөтөл­бөрийг ам­жилт­тай хэрэг­жүүлж эмч, мэргэ­жилт­нүү­дийн оношлогоо, эм­чил­гээний ур чадварыг сайж­руулах, эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах ур чадварыг нэмэгдүүлэх чиглээлээр үйл ажиллагаа явуулж 36 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн эрчимт эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, эм, хэрэг­сэл зэргийг захиалан аймаг дүүргүүдэд хүргүүллээ. Дэл­хийн хөгжиж байгаа улс ор­нуу­даас Монгол улс нь энэ хөтөлбөрийг бүрэн хэрэг­жүү­лээд байгаа анхны улсаар шалгараад байна.

Хувийн эмнэлэг
Одоо­гоор нийт 781 хувийн хэвш­лийн эрүүл мэндийн байгуул­лагын үйл ажил­лагаа­ны мэ­дээллийг цуглуулан нэгтгэлээ. Түүнчлэн ийм хэвш­лийн эрүүл мэн­дийн байгуул­ла­гуудын мэ­дээл­лийн сан бай­гуулав. 2007 оны байд­лаар УБ хотод 425, айм­гуудад 356 хувийн хэвш­лийн эмнэлэг ажиллаж байгаа нь салбарын нийт ачааллын 10 орчим хувийг үүрэлцэж бай­на.

Уламжлалт эмнэлгийн стандарт
Уламжлалт эмийн түүхий эдийг улсын бүртгэлд оруулж, уламжлалт эмнэл­гийн бүтэц үйл ажил­лагааны стандарт болон зонхи­лон тохиолдох 160 өвчний эмчил­гээний стандартыг бо­ловс­руулан мөр­дүү­лэв.

Төрийн зохицуулалт
Цус, цусан бүтээгдэ­хүү­ний хангамж, аюулгүй байд­лын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж Мон­гол улсын Ерөнхийлөгчид өргөн барьж улмаар УИХ–аар батлуулаа.

Төлбөрийг нь төр хариу­цах тусламж, үйлчилгээний эмийн зардлыг 2007 оны төсвийн тодотголд оруулж 648,1 сая төгрөгөөр нэмэг­дүүллээ. Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн сан­хүү­жилт нэмэгдэснээр чих­рийн болон чихрийн бус ши­жин, сүрье, сэтгэцийн эмгэг, хорт хавдрын 3-4 үе шатны өвдөлт намдаах, бамбай дутмагшил зэрэг 16 эмгэг өвчний үед төрөөс үнэгүй олгодог эмийн хангамж сай­жирлаа.

Дуслын шингэн
Эмчил­гээний практикт зөвхөн эмийн үйлдвэрт үйлд­вэр­лэгдсэн дуслын шингэнийг ашигладаг болов. Түүнд шаардлагатай 1,2 тэрбум төгрөгийг 2007 оны төсвийн тодотголд, 3,5 тэр­бум төгрө­гийг 2008 оны тө­сөвт суулган батлуулж эрүүл мэндийн байгууллагуудад ху­ваа­рил­лаа. Ингэснээр дус­лын тариа хийлгэснээс гар­даг байсан хүндрэл (реакц өгөх ) цөөрлөө.

Хүний нөөц- хөгжил, үйлчилгээний ёс зүй
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаархи салбар хоорондын үйл ажил­лагааг зохицуулах зөвлөл”-ийг байгуулав.

Хамтын шийдвэр
Тус салбарын хүний нөө­цийн тулгамдсан зарим асууд­лыг хамтран шийд­вэр­лэх зорил­гоор Боловсрол, соёл, шинж­лэх ухааны яам, Нийгмийн хамгаалал хөдөл­мөрийн яам, Барилга хот байгуулалтын яамтай “Хам­тын ажиллагааны гэрээ”-г тус тус байгуулав. Ингэснээр

·Анагаах ухааны боловс­рол олгох үйл явцад мэр­гэж­лийн яамны оролцоог нэмэг­дүүлж, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог чанар­жуу­лах,

·Эрүүл мэндийн салба­рын ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн норм, нормч­лолыг судалгааны үндсэн дээр шинэчлэх,

·Салбарын ажиллагсдын нийгмийн асуудлууд, ялан­гуяа орон сууцны асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдээд байна.

Цалингийн сүлжээний зохицуулалт
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаархи салбар хоо­рондын үйл ажил­лагааг зохи­цуулах зөвлөлийн хуралдаа­наас

Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл бүхий бие даасан дэд сүл­жээ­тэй болов.

“Төрийн захиргааны бо­лон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг шинэчлэн тог­тоох ажлын хүрээнд эмнэл­гийн мэргэжилтний үйл ажил­лагааны онцлогийг тусгасан, цалингийн тусгай сүлжээг бий болгох, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх саналыг Зас­гийн газарт хүргүүлснээр “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал”-ыг ши­нэч­лэн батлуулсан. Ингэс­нээр эмнэлгийн мэргэжилт­нүүдийн цалингийн шатлал урьдахаасаа дундажаар 2 шатлалаар нэмэгдлээ. Ту­хайлбал эмчийн сарын дун­даж цалин дунджаар 86400 төгрөг байсан бол одоо дунд­жаар 194000 төгрөг болж 2,2 дахин нэмэгдлээ.

Хуулийн өөрчлөлт
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуульд өөрч­лөлтүүд оруулав.

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруул­с­наар дадлагажигч эмч нь өрх, сум, сум дундын эмнэлэгт тө­дийгүй аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрхи хувийн хэвшлийн эмнэлэгт ажиллах боломж бүрдсэн.

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуульд өөрч­лөлт оруулснаар уг хуулийн 261.1.3-т заасан 5 жилд ту­тамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг сум, тос­гон, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа их эмчид төдийгүй бага эмч, суви­лаг­чид 2006 оноос тооцон 2008.01.01-нээс олгохоор болов.

Олон улсын зөвлөхийн туслалцаатайгаар “Эрүүл мэндийн байгууллагуудын ил тод байдлыг илтгэх үзүүлэл­түүд”-ийг боловсруулав. Уг үзүү­лэл­түүдийг төсөв, сан­хүү, хүний нөөц, төсвийн хөрөн­гөөр бараа үйлчилгээ худал­дан авах үйл ажиллагаа гэсэн үндсэн 3 чиглэлээр тодор­хойлсон.

Богино хугацааны сур­галт
Орон нутгийн эмч нарыг хамруулсан богино хугацааны сургалтыг 5 үндсэн мэргэж­лээр санаачлан зохион бай­гуу­лав.

Аймаг, сумдыг шаардла­га­тай мэргэжлийн эмчээр хангах үүднээс эх барих, мэс засал, мэдээгүйжүүлэлт сэ­хээн амьдруулах, шүүх эмгэг судлал, гэмтэл согог болон хүүхдийн өвчин судлалын чиглэлээрх 1.5 жилийн мэр­гэ­шүүлэх сургалтыг 6 сарын богино сургалт болгон зохион байгуулж, орон нутгийн нийт 90 эмчийг хамрууллаа.

Гэрээт эмч
Сум, сум дундын эмнэ­лэгт гэрээт эмч нарыг ажил­луулав.

Сум, сум дундын эмнэл­гийг эмчээр хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны сан­хүү­жилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 54 эмчийг тодорхой хэм­жээ­ний урамшуулалтайгаар гэ­рээ­гээр ажилуулав.

Цахим шалгалт
Эмнэл­гийн мэргэжилтэнд тусгай зөвшөөрөл олгох үйл ажил­лагааг шуурхай, нээлт­тэй, ил тод болгох үүднээс “Цахим шалгалтын төв”-ийг Эрүүл мэндийн яамны харь­яа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд байгуулав.

Эдийн засаг, санхүү
Хөрөнгө оруулалт
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, их засва­рын төсөв 2006 оныхоос 3.2 дахин нэмэгдүүлсэн.

Улсын төвлөрсөн хөрөнгө оруулалтаар 2007 онд эм­нэл­гийн техник, багаж, тоног төхөөрөмжийн нийт 48 нэр төрлийн тендер зарлаж 9.3 тэрбум төгрөгийн гэрээ бай­гуулан нийлүүлэх ажлыг зо­хион байгуулав.

2007 онд оношлогоо эм­чил­гээний төв байгуулж 1.2 тэрбум төгрөг зарцуулав.

300 сумдын эмнэлгийг лабораторийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангаж 0.5 тэрбум төгрөг зарцуулав.

Хавдар судлалын үндэс­ний төв, Гэмтлийн эмнэлэг, ЭНЭШТ зэрэг клиникийн эм­нэлгүүдийн эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийн шинэч­лэлд 4.0 тэрбум төгрөг зар­цуу­лав

Клиникийн эмнэлэг, 4 дүү­рэг, 4 аймгийн нэгдсэн эмнэл­гүүдийн рентген төхөө­рөм­жүүдийг шинэчлэхэд 1.2 тэр­бум төгрөг зарцуулав.

Түргэн тусламжийн авто­ма­шины парк шинэчлэлд 1.1 тэрбум төгрөгийг зарцуулж 102 автомашины нөхөн хан­гал­тыг хийлээ.

Нэгдсэн сүлжээ
Нийслэл, 21 аймаг, ЭМЯ-ны хооронд программ хан­гамжийн нэгдсэн сүлжээтэй болж төсвийн төлөвлөлт, ху­ваарилалт хийх, тайлангийн нэгтгэл гаргах нөхцлийг бүр­дүү­лэв даатгал,

Даатгал
Эрүүл мэндийн даат­га­лын сангаас авах санхүүжилт 2006 онд 24,2 тэрбум төгрөг, 2007 онд 31,4 тэрбум төгрөг, 2008 онд 51,0 тэрбум төгрөг болон нэмэгдлээ.

“Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зард­лын хэмжээг батлах тухай” тушаалд өөрчлөлт оруулж, Өртөг ойролцоо оношийн бүлгээр нэг даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлэх хэмжээг 87-150 хувиар өс­гөв.

Зас­гын Газрын 230-р тог­тоолоор аж ахуйн нэгж бай­гууллагын ажилтны сард тө­лөх ЭМДШ-ийг орлогын 6 хувиар, Төрөөс ЭМДШ-ийг хариуцдаг даат­гуулагчийн хураамжийг сард 500 төг­рөгөөр, Гадаадын ир­гэн, харъ­яалалгүй хүний ху­раам­жийг сард 4000 төгрө­гөөр тус тус тооцож шинэч­лэн 2008.01.01-нээс мөрдө­хөөр болсон.

Өрхийн эмнэлгийн сан­хүү­жилт өмнөх оноос буурч батлагдсантай холбоотойгоор хүндрэлтэй байдал үүссэн. Түүнийг шийдвэрлэх үүднээс нэг иргэнд ногдох зардлын хэмжээг Сангийн сайдтай хамтарсан тушаал гарган шинэчлэн баталж 1.6 тэрбум төгрөгийг төсвийн тодот­го­лоор шийдвэрлэсэн.

Сангийн сайд, Эрүүл мэн­дийн сайдын 2007 оны 360/314 тоот тушаалаар Эрүүл мэндийн байгууллагуудын 2006 оны жилийн эцсийн өрийг барагдуулахад зориулан 388.1 сая төгрөгийг шийд­вэр­лэв.

ЭМ-ийн салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг ММНББИ-тэй хамтран хийх гэрээг байгуулан ажил­лаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан