Том оврын автобусны үнийг 600 төгрөг болгохоос нааш бид ажиллаж чадахгүй нь хэмээн саяхан Том оврын автобусныхан мэдээлж байсан билээ. Харин саяхан автобусны үнийг барих шийдвэрт Нийслэлийн удирдлага, Том оврын автобус эрхлэгчдийн холбооныхны хамтаар хүрчээ. Одоогоор нийтийн тээвэрт үйл ажиллагаа эрхэлдэг 80 гаруй компани байдаг байна. Эдгээр компаниудад нийслэлийн төсвөөс тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг хийж байхаар тохиролцжээ.
Нийт дөрвөн сарын хугацаанд хийгдэх дөрвөн тэрбум төгрөг нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдыг үнэгүй тээвэрлэх барьцаа ажээ. Энэ хооронд шатахууны үнэ нэмэгдсэн ч 200 төгрөг хэвэндээ байх гэнэ. Ийнхүү юутай ч наймдугаар сар хүртэл автобусны үнэнд санаа зоволгүй явах боломжтой болжээ.
М.Жаргал