gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Ширэн бээлий” боксын клуб найман сард 46 медальтныг төрүүлжээ

Спорт
2008-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-05-20

Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд үйл ажиллагаагаа эхэлсэн “Ширэн бээлий” клуб нь гурван дасгалжуулагчтай, 10-24 насны 60 гаруй тамирчинтай хичээллэж байна. Мөн кикбоксын 20 гаруй тамирчин дасгалжуулагчийн хамт энд бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Тус клубийн боксчид энэ хугацаанд улс, хот, бүсийн тэмцээнээс 46 медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа аж.
Баянзүрх худалдааны төвийн дэргэд байрлах “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч ОУХМ Д.Төрбат, Ш.Баярсайхан, Д.Хүдэрбаатар нартай уулзаж бэлтгэл сургуулилтын явцтай нь танилцсан юм.

Д.Төрбат 1977 оноос боксын спортоор хичээллэсэн. ОУХМ, улс, хотын аварга, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 1977-1980 оны үндэсний шигшээ багийн гишүүн, ОУ-ын шүүгч, УБДС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар 1980 онд төгссөн. АУДуС-д 12 жил, Монгол-Оросын III дунд сургуульд гурван жил биеийн тамирын багшаар ажилласан.
Ш.Баярсайхан ОУХМ, 1973 оноос боксоор хичээллэсэн. 1980 оны Ази тивийн АШТ-ий хүрэл, ОУТ-ий хоёр алт, Монгол улсын найман удаагийн аварга, боксын дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж байгаа, ОУ-ын шүүгч.

Д.Хүдэрбаатар спортын мастер, 1978 оноос боксоор хичээллэсэн. Улс, хот, ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. Боксын дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж байгаа. Бокс болон кикбоксын олон улсын шүүгч.

-Танай клуб боксын спортоор хичээллэх боломжоор бүрэн хангагдсан тоног төхөөрөмжтэй юм байна. Энэ бүхнийг яаж бүрдүүлэв?
Д.Төрбат: Энэ бүхнийг бий болгоход Ш.Бат-Энх захиралтай “Хан талст” ХХК 11 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бидний ажилд тусалсанд их талархдаг. Энэ хүн Монголд  боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулж Монголын боксын холбоонд 10 сая төгрөг хандивласан. Багш, дасгалжуулагч, тамирчид бүгд л гар бие оролцож энэ клубийн заал танхимыг тохижуулсан. Ринг болон боксын зааланд байх ёстой бүх хэрэгслийг өөрсдийн хүчээр бий болгосондоо сэтгэл хангалуун байдаг. Хүчний болон бие бялдар хөгжүүлэх танхим, бие засах газар, душ, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө гээд бүгд байгаа биз дээ. Манайх тохижилтоороо Монголд  шигшээ багийн тамирчдын бэлтгэл  сургуулилтын заал, танхимын дараа орох боксын заал болж чадсан гэж боддог. Өнгөрсөн ДАШТ-д оролцсон манай улсын шигшээ багийн тамирчид энэ зааланд бэлтгэл сургуулилтаа хийж байсанд манай клубийнхэн их бахархдаг.

-Энэ  заал байнга л тамирчидтай байдаг уу?
Ш.Баярсайхан: Тийм шүү. Долоо хоногийн зургаан өдөр тамирчид бэлтгэл хийж байгаа. Өдөрт хоёр цагаар гурван удаагийн бэлтгэлтэй байдаг. Ер нь ачаалал ихтэй.

-Танай клуб зөвхөн боксын тамирчдыг бэлтгэдэггүй юм байна?
Д.Т: Бидний сургуулилтын гол зорилт бол олимп, дэлхий, тивийн медальт чадварлаг шинэ боксчдыг төрүүлэхэд чиглэж байгаа. Дасгалжуулагч нар бүгд өөрийн сонгон авсан шавь нараа нарийвчлан гаргасан график, хөтөлбөрөөр шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ялангуяа тамирчны бие бялдрын ерөнхий хөгжил, уян хатан чанар, хөдөлгөөний эвсэл, хурд, хүч, ур чадвар, мэдрэмжийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Өнөө үеийн хүүхдүүдийн бие бялдар, тэсвэр тэвчээр, биеийн ерөнхий хөгжил сулавтар байгаа нь ажиглагддаг. Энэ нь өнөөгийн нийгэм, ахуй амьдрал, байгаль орчин гээд олон зүйлтэй холбоотой байх. Бидний бас нэг зорилт бол зөвхөн боксын тамирчин төрүүлэх бус өсвөр үеийн хүүхдийн бие бялдрыг хөгжүүлж, эр зоригтой, хатуужилтай болгох явдал. Зарим хүүхэд бие бялдрын өрөөсгөл хөгжилтэй байх нь элбэг байна. Зарим нь зүгээр л өөрийгөө хамгаалах хэмжээнд бокс сурахаар ирж байна. Ийм хүсэлтэй хүүхдийг ч бид хүлээж авдаг.

-Эмэгтэй тамирчид хичээллэдэг юм байна, бас кикбоксчид бэлтгэж байгаа биз дээ.
Д.Хүдэрбаатар: Эмэгтэй хүүхдүүд боксоор хичээллэх сонирхолтой болсон байна. Манай клубт 20 гаруй охид хичээллэж байгаа. Тэдний ур чадварыг ахиулахын тулд олон тэмцээнд оролцож туршлага суух шаардлагатай байгаа юм. Даанч манайд эмэгтэйчүүдийн тэмцээн  цөөн болдог. Олон улсын тэмцээнд ч оролцох нь бага. Эмэгтэй боксчдыг дотооддоо болон гадагшаа тэмцээнд явуулаад байвал монгол бүсгүйчүүд амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Манай клубийн кик боксын дасгалжуулагч Ө.Гантөмөр Японд мэргэжлийн кикбоксоор хичээллэж амжилт гаргаж байсан.
 
-Удахгүй Бээжингийн олимп болно. Манай боксчид ямар амжилт үзүүлэх бол?
Ш.Б: Олимпийн эрх авсан боксчдоос хэн нь ч медаль авах, бүр аварга болох боломжтой. Тухайн үеийн аз хийморь л мэдэх байх. Монголын олимпийн боксын холбоо, холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар идэвхтэй сайн ажиллаж байгаа нь манай боксчдын амжилтаас шууд харагдаж байна. Өнөөдөр  Монголын боксын хөгжил сэргэлтийн үедээ явж байна гэж болно. Энэ жил Монголд боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа. Энэ дашрамд үе үеийн боксчин, дасгалжуулагч, боксын хөгжлийн төлөө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүст  болон энэ спортыг дэмжигчдэд ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, спортын их амжилт хүсье.

Д.Өлзийсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан