Шинэ төв номын сан барьж байгуулах газрын эрхийг АНУ-ын Элчин сайдын яамны
байрны орчимд өгсөн нь нэлээд асуудал үүсгээд байгаа. Номын сан байгуулах Ерөнхийлөгчийн
хүсэлтийн дагуу нийслэлийн Барилга хот төлөвлөлтийн газраас талбай олгосон. Үйл
явдлын талаар лавлахаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Барилга
хот төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдоржтой уулзлаа.
-Шинэ номын сан барих газрын асуудал
шуугиан тариад байгааг та дуулсан биз дээ?
-Номын сан барих газрыг тодорхойлсон шийдвэр 2007 онд гарсан. Манай газрын үүрэг
бол төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар баригдаж буй төрийн
байгууллагын хэрэгцээтэй газрын асуудлыг шийдвэрлэдэг. Ерөнхийлөгчийн анх хүсэлт
гаргасан санаа бол Ерөнхийлөгчийн номын сан байгуулах явдал байсан. Явцын
дунд Улсын төв номын сан байгуулах зорилго болсон юм. АНУ-ын Элчин сайдын яам
манай Гадаад харилцааны яамаар дамжуулаад хүсэлт тавьсан л даа. Хоёр улсын
хоорондын гэрээ хэлцлээр олон жилийн хугацааны түрээсээр ашиглах хамгаалалтын
зурвасаар тогтоогдсон газар гэж хэлсэн. Бид хариуд нь тийм байж магадгүй, үүнийгээ
батлах баримт материалуудаа үзүүлнэ үү гэсэн юм. Манайхаас газар зохион
байгуулагчид очиж, хууль ёсны дагуу ажил явагдаж байна уу, үгүй юу гэдгийг
нягталж ажилласан. Тэгээд шийдвэр хэрэгжих боломжтой гэж үзээд л үргэлжилж
байгаа асуудал.
-Нийслэлийн газрын алба уг асуудлыг өөрсдөдөө
огт хамаагүй гээд байгаа?
-Энэ газрыг олгох асуудал Нийслэлийн газрын албанд ч хамаардаггүй зүйл
болох нь үнэн юм аа. Б.Төмөрхуяг дарга газрын харилцаа үүссэн хойно газар иргэн
аж ахуйн нэгжийн ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллах ёстой. Тусгай хэрэгцээний
газар гэдэг утгаараа Газрын харилцаа, геодези зурагзүйн газар (ГХГЗГ) хариуцдаг
юм. АНУ-ын Элчингийн хамаарах газар болох эсэхийг магадлахаар бид ГХГЗГ-аас
материал үзье гэж ажилласан. Үнэхээр АНУ-ын Элчин сайдын яамны газар болохыг
нотлох, бүрэн шаардлага хангасан материал гаргаж ирж чадахгүй байсан юм.
Тэгээд дутуу хагас ирсэн юм нь эх хувь биш. Номын сан барих газрыг хамгаалалтын
бүс гээд байгаа юм. Тэгэхээр нь ийм хамгаалалтын бүс байж болно, тэгвэл үндсэн
хашааныхаа зурвасын зөвшөөрлийг үзүүлээч ээ гэж хүссэн. Өөрөөр хэлбэл, тэр
хоёр үзүүлэлтийг нэгтгэж байж нөгөө гэрээ хэлцлийн дагуу ашиглах га талбайд хүрч
байгаа эсэхийг нягтлах гэсэн хэрэг л дээ. Материал ирдэггүй л юм. Өнөөдрийг хүртэл
АНУ Элчин сайдын яамны тавьсан асуудлыг шийдвэрлэх хангалттай үндэслэл гарч
ирэхгүй байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч гадаад улс орнуудад албан айлчлал
хийхдээ өнөөх номын сангийнхаа төслийг хэрэгжүүлэх санхүүжилт, хөрөнгө
оруулалт хүсч явсан байгаа. Шийдэл ч гарч. Гэхдээ тэр бүхэн нь өнөөдөр болтол
манайд албан ёсоор мэдээлэгдээгүй л юм.
-Одоо тэгээд энэ асуудлыг шийдвэрлэж,
хоёр тийш болгож өгөөч гэсэн хүсэлт, санал холбогдох газруудаас ирэв үү. Сүүлдээ
хотын дарга асан Ц.Батбаяр ч буруутгаж байгаа мэдээлэл байна?
-Би хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлтэй л сууж байна. Шинэ
номын сангийн шав тавих гээд очихоор нь АНУ-ын Элчингийн хамгаалалтын албаныхан
хөөсөн. Тэгэхээр нь Төв номын сангийн хүмүүс хэвлэлийнхнээс уучлалт гуйсан
гэх мэт. Үүнийг шийдвэрлэж өгөөч ээ гэсэн хүсэлт огт ирээгүй байна. Шийдвэрийг
бэлдэж гаргасан газар нь манайх. Өмнө нь АНУ-ын Элчингийнхэн манай Гадаад
хэргийн яамаар дамжуулаад хагас дутуу асуудал тавьж байснаас биш өнөөдөр шав
тавих гэж хүмүүс ирлээ гэж албан ёсоор яриагүй байна. Бид судлахын тулд тэдний
зүгээс шинэ номын сангийнхаа байршлыг солиод өгөөч ээ гэх мэт асуудал тавиагүй,
алга байна л даа. Ц.Батбаяр даргын үед ийм шийдвэр гарсан. Асуудлыг эндээс боловсруулж
өгсөн. Тэд Ц.Батбаяр даргад хүсэлт тавьсан байж болно. Бид л судалж нягталж үзнэ
шүү дээ. Гэтэл өнөөдөр хаанаа буруутай нь нотлогдоогүй байхад хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр янз бүрийн тайлбар явах утгагүй. Тэгсэн хэр нь бидэнд
асуудлаа танилцуулдаггүй.
-Гол нь АНУ-ын Элчингийн газар юм бол
номын сан барихаа больё гээд Ерөнхийлөгчийн зарлиг ч гэнэ үү гарсан гэж
мэдээлэгдсэн?
-Тийм бол тэр мэдээлэл манайд ирсэн байх ёстой.
-Ер нь танайх юу болоод байгааг одоо
тодруулаад ажиллачихаж болдоггүй юм уу?
-Утгагүй юм л даа. Бид шийдвэр гаргасан. Тэгээд асуудал үүсэхээр бидний
шийдвэр буруу юу, зөв үү гэж магадлана гэсэн үг үү. Хамаагүй, тэднээс асуудал
тавих л бол бид ажлаа хийж таарна.
-Хэрэв Ерөнхийлөгчөөс шийд гарсан гээд
байгаа нь үнэн бол одоо асуудал яаж шийдэгдэх вэ?
-Мэдээж, асуудлыг шийдвэрлэх ёстой гэж хотын дарга ч юм уу уламжилбал
шийдэж бололгүй л яахав. Одоо төлөвлөж байгаа томоохон хорооллууд байна.
Буянт-Ухаа хороолол, нэгдүгээр хорооллын өргөтгөл гээд. Энэ бүтээн байгуулалтын
орчимд номын сангийн шинэ байршил тогтоож өгч болно.
-Хотоос захдуу гээд шалтгаан гарах байх
даа. Тийм болохоор л АНУ-ын Элчингийн орчмын газрыг сайн байрлал гээд булаацалдаад…?
-Тэдгээр хорооллуудад спорт цогцолбор болон соёл амралтын төвүүд баригдана.
Дэд бүтэц нь тодорхойлогдоод, хороолол үүсэх алхам руугаа орчихож байгаа юм.
Тэгэхээр алслагдах, тэнд хэрэглэгч байхгүй гэх асуудалгүй. Тухайн үед
Буянт-Ухаа гэхчилэн хорооллын бүтээн байгуулалт тодорхойгүй байсан болохоор
хотын төвийн хэсэгтээ байршил олгосон юм.
Б.Хажидмаа