АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өгч байна.
Тэрээр, "Монголоо шинээр харна. АН-ыг шинэчлэх ёстой. Манай улсын улс төр, эдийн засаг, хууль эрх зүйд оллн асуудал хуримтлагдсан, шийдлээ хүлээж байна.Энэ ажлыг АН хийж чадна гэдэгт би эргэлздэггүй. Асуудлаа эрэмбэлбэл би хамгийн чухал нь ядуурал гэнэ. Хүн амын 30 хувь нь ядуу байна. Мөн гурван хүн тутмын нэг нь ядуурлын шугамд их ойр байна. Нийлээд 60 хувь гэсэн үг.
Ардчилсан тогтолцоо ч эмзэг болов. Манай нам олон удаа ялагдсан шалтгаан нь энэ юм. Манай нам төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг тэлэх ёстой гэж үздэг. Ингэх шаардлага ч үүслээ. АН ялах ёстой. Ялсан шиг ялж, засагласан шиг засаглах нийгмийн, эдийн засгийн шаардлага үүсэв.
АН өнгөрсөн удаа яагаад олон шалтгаантай. Бид системээ бүрдүүлж чадаагүй. Манай намд удирдагчид бий. Тугаа болгосон үзэл санаа бий ч систем болж чадаагүй. Машинаар бол эрээвэр хураавар, баруун дугуй нь том, зүүн дугуй нь жижиг. Мотор нь сүүлийн үеийн, барууных боловч кабин нь социалист хэвээрээ. Энэ бүхнийг өөрчлөн, өнгө төрхөө тодотгоно. Шинэчлэгдсэн АН бүхнийг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унах ёстой гэж үзсэн. Учир нь түүний Засгийн газар айдас хүйдсээр удирдсан. Ийм систем угсарсан нь буруу гэдгийг би олон удаа илэрхийлсэн. Тэр энэ хүний захиалга гэж л байдаг. АН эрх баригч намын захиалгаар хөдөлдөггүй. Өргөс авч буй мэт бүх асуудлыг шийдэх хэцүү ч өнгөрсөн хугацаанд бид олон асуудлыг шийдэж чадаагүй" гэв.
-Та Ерөнхийлөгчтэй ямар асуудлаар уулзсан бэ?
-Би Ерөнхийлөгчтэй Увс аймгийн 100 жилийн ойн баярын ёслолд хамт оролцсон. Ерөнхийлөгчтэй уулзаагүй гэв.
АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр тодорч, маргаашаас сурталчилгаа ажил эхэлнэ.
ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1993 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
2008 онд Удирдлагын академи, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2012 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи
ЦАХИМ ШУУДАН tsogtgerelo@parliament.mn
УТАСНЫ ДУГААР 51-263414
ӨРӨӨНИЙ ДУГААР 251
Гэрэл зургийг Т.Даваа