gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.29
  • Валютын ханш
    $ | 3587₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.29
Валютын ханш
$ | 3587₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.29
Валютын ханш
$ | 3587₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СОЁЛЫН ДОВТОЛГОО: Эх орноо хайрлах нь энгийн зүйлээс эхэлнэ

Б.Эрдэнэчимэг
Соёлын довтолгоо
2025-07-26
157
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
157
Twitter logo
Соёлын довтолгоо
2025-07-26
СОЁЛЫН ДОВТОЛГОО: Эх орноо хайрлах нь энгийн зүйлээс эхэлнэ Гэрэл зургийг Т.Бархас

Энэ бол Сүхбаатар аймгийн төвөөс Асгат сум руу хүргэдэг зам. Талыг там болгосныг та бэлхнээ харж байна. Харамсалтай нь энэ дүр зураг манай улсын өнцөг булан бүрд бий. Энэ олон замын чинь алинаар нь явах вэ гэдэг нь одоо тоглоом наргиа биш харин ч шоглоом болов.

Энэ олон салаа замыг хэн гаргав? Орон нутагт зорчдог иргэд бид өөрсдөө.

Өргөн уудам нутагтай гээд бид ингэж дураараа дургиж болохгүй. Шавартай байна, ус тогтжээ, энхэл доголтой гэсээр энэ олон замыг та бид бий болгочихжээ. Дүрэмгүй зорчих дуртай жолооч нарын балгаар бэлчээр талхлагдан, тоосжилт нэмэгдэж, амьтдыг үргээн дайжуулсаар.

Таны машинаараа тал дундуур туучиж босгосон тоос агаарын чанарыг муутгаж байдаг. Арван микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөө уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрх, уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд тоосонд илүү мэдрэмтгий. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртвөл цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Мөн тоос амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Хэдийгээр та хамаг цонхоо хаагаад хар хурдаараа давхисан ч таны машины ардах тоос шууд замхрахгүй. Хаа нэгтэй хүрч л таараа. Тоосжилт хүний нүдэнд харагдахгүй олон төрлийн шороо бөгөөд хүний хамрын салстыг гэмтээдэг. Нүдний бүрхэвчид ч муугаар нөлөөлнө.

Мөн уушгинд хортой. Тэр дундаа бага насны хүүхдийн дунд тархсан бронхит, багтраа, астам тоосжилттой шууд холбоотой.

Монгол угаас хуурай уур амьсгалтай, бороо хур багатай. Гэтэл нэгэнт эвдэрчихсэн хөрсийг жолооч нар улам гэмтээж, хөрсний төлөв байдал, үржил шимийг алдагдуулсаар. Хөрсийг дахин сэргээхэд урт хугацаа шаарддаг. Манай орны хөрсний үржил шим дундаас доогуур, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй буюу элсний агууламж ихтэй хөрс зонхилдог онцлогтой гэж ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатар онцолжээ.

Тэрээр "Судалгааны дүнд манай орны нийт нутаг дэвсгэрийн хөрсөн бүрхэвчээс 31  хувь (488 004 км2) нь доройтсоныг тогтоосон.

Энэ нь бидний сайн мэдэх Швед (450064 км2), Япон (377835 км2), Герман (357021 км2) улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний талбай доройтсон гэж ойлгож болно. Хөвсгөл аймгийн нийт нутгийн хэмжээг (100.000 км2) дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний талбай доройтсон" гэсэн юм.

Иймд аль болох хуучин шороон замаар явахыг, шинэ шороон зам гаргахгүй байхыг амрагчид, аялагчид, жолооч та бүхнээс хүсэж байна. Ингэснээр та амьтдын амьдрах орчныг хамгаалж, хөрс эвдрэхээс сэргийлж, цөлжилт газар авахгүй байхад хувь нэмэр оруулна. Мөн ургамал ургахад тусалж, бэлчээрийг хамгаална. Эх орноо хамгаалах нь энгийн зүйлээс эхэлнэ.

Та аян замдаа сайн яваарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан