Сүүлийн үед хүүхэд залуусын өргөнөөр ашиглах болсон “Skibidi /скибиди/” хэмээх хэллэгийг Кэмбрижийн толь бичигт шинээр нэмэх үгсийн жагсаалтад багтаажээ.
Энэ нь Ютүб контент бүтээгчийн зохиосон тодорхой утгагүй хэллэг бөгөөд нийгмийн сүлжээнд алдаршиж, хүүхэд залуус ч өргөнөөр ашиглах болсон юм.
“Интернэт соёл англи хэлэнд асар их өөрчлөлт авчирч байгааг ажиглаж, толь бичигт баримтжуулахад үнэхээр сонирхолтой байна” хэмээн Кэмбрижийн толь бичгийн хөтөлбөрийн менежер ярьсан байна.
Skibidi-г толь бичигт “өөр өөр утгаар хэрэглэх боломжтой, жишээ нь “сайн”, “муу” гэсэн утга илэрхийлэх эсвэл ямар нэг бодит утгагүйгээр наргиа болгон ашигладаг үг” хэмээн тодорхойлжээ.
Жишээ нь: “What the skibidi are you doing? /“Чи ямар skibidi-гээ хийгээд байгаа юм бэ?”/ гэх мэт.
Түүнчлэн “delulu /дэлүлү/” хэмээх үгийг мөн өргөн ашиглах болсон. Энэ нь “delusional” /хийсвэр, бодит бус зүйлд итгэгч/ хэмээх үгийн товчилсон хувилбар юм.
Тэгвэл энэ товч хувилбарыг мөн толь бичигт нэмэхээр болжээ.
Эх сурвалж: ВВС