gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сүхбаатарчууд Бичигтийн боомтоор малын мах худалдах хүсэлтэй ч...

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-07-01
10
Twitter logo

Сүхбаатар аймагт сайхан зун болж байна. 2023-2024 оны өвөл олон аймаг зудад нэрвэгдэж, Сүхбаатар аймагт хамгийн олон мал үрэгдсэн.

Асгат сумын Дөрөвдүгээр багийн Засаг дарга н.Батхолбоо “Манай суманд 1920 хүн амьдардаг. Энэ жил сайхан зун болж байна. Бичигтийн боомтоор махаа гаргадаг болбол бидний амьдралд их нэмэртэй. Гэвч мах огт гаргадаггүй. Бид хавар Иран руу хурганы мах гаргадаг.  
 
Адууны махыг урд хөрш рүү хагас боловсруулан, хятадын хөрөнгө оруулалттай компаниуд гаргадаг. Идэшний цагаар жаахан мах худалдаж байна. Хонины нэхий бол ямар ч цагт үнэ хүрэхээ больсон. Уг нь хилийн цаана Улиастай гэж нутагт голдуу Өвөр Монголчууд бий. Тэнд нэг төлөг 500 мянган төгрөг, эр хонь нэг саяд хүрдэг. Харин энд төлөг 100, эр хонь 200 мянган төгрөгийн үнэтэйн. Уг нь зүүн бүс энэ оноос малын өвчингүй нутаг болсон” гэв.    

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Хосбаяраас Бичигтийн боомтоор мал экспортлох боломжтойг, эсэх талаар тодруулав. Тэрээр "Энэ нь зөвхөн орон нутгаас шалтгаалахгүй. Системийн том ажил юм. Бид малчдадаа малаа цөөл гэж шууд хэлж чадахгүй. Учир нь махаа их хямд үнээр борлуулж байна.

Мах өндөр үнэтэй болчихвол 500 малтай байна. Ингэснээр бэлчээрийн даац гэх мэт байгаль экологийн асуудлыг шийднэ. 2023 оны зудыг хүртэл манай аймаг  4.6 сая буюу хамгийн их малтай таван аймгийн нэг болсон. Хоёр жилийн өмнө зуд гэхээс илүү гамшиг болсон.

Гол шалтгаан нь цас их орсонд биш. Бэлчээрийн даац олон жилийн турш хэтэрч явсаар малынхаа талыг алдсан. Үүнийг бүх малчин ойлгосон.Гэхдээ малчдад дэмжлэг хэрэгтэй. 150 мянган төгрөгөөр махаа худалдаж байхад нь бид сүргийн зохистой харьцаагаа барь гэж чадахгүй. Иймд экспортын гарцыг л нээх хэрэгтэй.

Улсын тогтвортой бодлогоор үүнийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн хүмүүс манай аймгийн бэлчээрийн даацыг нэг сая малд тохирно гэдэг. Аймгийн газар Өмнөд Солонгосын нутагтай тэнцэхүйц том" гэв. 

Сүхбаатар аймаг Бичигтийн боомттой хил залгаа ч энэ боомтоор мах экспортлохыг урд айл зөвшөөрдөггүй байна. Энэ боомтыг 1992 онд нээж, саяхнаас л жаахан нүүрс гаргаж эхэлжээ. Сүхбаатар аймаг нүүрнсий арваад уурхайтай ч 2-3 нь л тогтмол ажилладаг байна. Тэгэхээр Бичигтийн боомт манай улсын  боомтын тоог нэмж байдгаас өөрөөр орон нутгийн иргэдэд өгсөн өгөөж маш бага. 

Иймд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хөрш орнуудтай харилцах газар үүнд анхаарлаа хандуулж, Бичигтийн боомтоор гаргах дотоодын бараа бүтээгдэхүүнийг нэмбэл Сүхбаатарчууд төдийгүй зүүн бүсийн иргэдэд ихээхэн ээлтэй явдал болно.     

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан