gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Венецийн идэвхтнүүд Жефф Безосын хуримыг бусниулахаар төлөвлөж байна

Б.Нямдарь
Дэлхийд
2025-06-18
6
Twitter logo
Б.Нямдарь
6
Twitter logo
Дэлхийд
2025-06-18

Венец хотын идэвхтнүүд Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безосын эсрэг эсэргүүцлийн жагсаал эхлүүлжээ. Тэрбээр ирэх долоо хоногт сүйт бүсгүй Лорен Санчезтай тансаг хурим хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Венецийн зарим хэсгийг хаахад хүргэж болзошгүй юм.

Дэлхийн гурав дахь хамгийн баян хүн 61 настай Жефф Безос 220.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр Amazon болон Blue Origin гэх сансрын технологийн компанийг үндэслэгч юм.

Зургадугаар сарын 23-наас 28-ны хооронд Венец хотод зохион байгуулагдах хуримын ёслолд хэдэн зуун алдартай зочид оролцохоор ирэх бөгөөд энэ үеэр Сан Жоржио арал бүхэлдээ хуримын ажиллагаанд зориулагдахаар төлөвлөгджээ.

Итали хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хуримын зочдод зориулан тансаг зэрэглэлийн зочид буудлууд болон усан дээр явдаг хөлсний завийг олноор нь аль хэдийн захиалжээ.

"Венецийг тайз, үзэсгэлэнгийн танхим шиг харж байна" хэмээн “No Space for Bezos” хөдөлгөөний гишүүн, 33 настай Венецийн оршин суугч Федерика Тонинелли хэлжээ. "Энэ хурим гаднын хүмүүс хотыг хэрхэн талхалж болдгийг харуулна. Венецийг ердөө нэг үл хөдлөх хөрөнгө шиг л үзэж байна" гэжээ. 

“No Space for Bezos” нь орон сууцны хүртээмж, аялал жуулчлалын зохицуулалт зэрэг асуудлаар тэмцдэг Венецийн хэд хэдэн иргэний хөдөлгөөний нэгдэл юм.

"Эдгээр асуудал бүгд хоорондоо холбоотой. Хотын бодлого жуулчдын хэрэгцээг оршин суугчдаас дээгүүр тавьж байгаад л гол асуудал оршиж байна" гэж Тонинелли BBC-д ярьжээ.

Тэд Сан Жоржио Мажоре сүмийн хонхны цамхаг, Риалто гүүрнээс Жефф Безосын эсрэг уриатай самбар дэлгэжээ. Ирэх долоо хоногт тэд хуримын ёслолыг саатуулахын тулд усан суваг руу үсэрч, хөлсний завины хөдөлгөөнд саад учруулж, Венецийн нарийн гудамжуудыг хааж зочдыг хүрэлцэн ирэхэд саад хийхээр төлөвлөж байгаа аж.

Нийгмийн сүлжээнд нийтэлсэн уриалгад тэд Венецийн барууны чиг баримжаатай захирагч Луижи Брунярог оршин суугчдаа "саад тотгор мэт үздэг" хэмээн буруутгаж, хотыг баячуудын баяр цэнгэлд зориулсан тайз болгон хувиргаж байгааг шүүмжилсэн байна.

Идэвхтнүүд энэхүү эсэргүүцлийг тайван замаар зохион байгуулах ба хоёр зорилго тавьж буйг онцолжээ. “Бид ийм баячуудын ирээдүйг хүсэхгүй байгаагаа илэрхийлэхийг эрмэлзэж байна” гэж Тонинелли хэлжээ. Түүний хэлснээр, энэ эсэргүүцэл нь зөвхөн хурим бус, Венец хотын гүнзгий асуудлуудыг ч хөндөх болно.

Харин хотын захирагч Бруняро идэвхтнүүдийн эсэргүүцлийг буруушааж “Ийм нэр хүндтэй хүний хуримыг эсэргүүцдэг өөр хот гэж бий гэж үү? Би тэднээс ичиж байна. Хуримыг цуцалж магадгүй гэж санаа зовж байна.” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Сан Маркогийн талбайн худалдаачдын холбооны тэргүүн, үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Сетрак Токатзиан “Энэ мэт тансаг арга хэмжээ нь хотод орлого авчирдаг. Эс бөгөөс бидэнд үлдэх зүйл нь хямд аялал жуулчлал л болно” гэж хэвлэлд ярьжээ.

Жефф Безос, Лорен Санчез нар 2023 онд сүй тавьсан ба тэд хуримаа 10-р зууны үеийн Misericordia сүмд хийх магадлалтай.

Хуримын зочдын тоо ойролцоогоор 200 байх төлөвтэй бөгөөд Венецийн тансаг зочид буудлуудад болон Безосын эзэмшдэг “Кору”, “Абеона” хэмээх хоёр тансаг завин дээр байрлах аж. Vogue сэтгүүлийн мэдээлснээр зочдын дунд Ким Кардашиан, дуучин Кэти Перри, Трампын гэр бүлийн зарим гишүүд ч багтах магадлалтай гэнэ.  Жефф Безосын хурим нь Венецид болсон анхны тансаг хурим биш. 2014 онд жүжигчин Жорж Клуни хүний эрхийн хуульч Амал Аламуддинтэй Венецийн суваг дээр тансаг хурим хийсэн ч тухайн үед эсэргүүцэл бараг гараагүй аж.

Тонинеллигийн хэлснээр, ийм тансаг хуримыг эсэргүүцэх нь Венец хотын эмзэг байгаль, хэт аялал жуулчлал, орон сууцны хомсдол зэрэг асуудлуудад анхаарал хандуулахад тусална гэв.

2023 онд анх удаа Венецийн жуулчдын тоо оршин суугчдаасаа давсан бөгөөд өнөөгийн хүн ам дөнгөж 49,000 байгаа бол 1950 онд 175,000 байжээ.

Хотын удирдлага өдөрт ирдэг жуулчдад төлбөр ногдуулах системийг нэвтрүүлсэн боловч  энэ нь жуулчдын урсгалыг бууруулахад үр дүнгүй хэмээн эсэргүүцэгчид үздэг.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан