gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Чинбүрэн: Хичээнэ, хичээж л ажиллах болно

А.Анужин
Улс төр
2025-06-17
144
Twitter logo
А.Анужин
144
Twitter logo
Улс төр
2025-06-17
Ж.Чинбүрэн: Хичээнэ, хичээж л ажиллах болно УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтцээ УИХ-ын чуулганд танилцуулж байна. Тэрбээр мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг хэвээр үлдээснээ чуулганы хуралдаанд хийсэн танилцуулгынхаа үеэр хэлсэн. Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэнг нэр дэвшүүлээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бүлгийн удирдах зөвлөлөөс нэр дэвшигдэн, дэмжигдсэн байна. Асар их ажил, хариуцлага харагдаж байна. 

Бид өнгөрсөн хугацаанд эмийн сонсгол хийсэн. Тус сонсголтой холбоотой 12 зүйл,заалттай тогтоол гарсан. Монголчууддаа хэрэглэж буй эм чанартай байх нь л чухал. Үүнийг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний ажил. 

Удахгүй Үндэсний их баяр наадам болно. Улаанбурхан өвчин их тархсан. Ялангуяа 10-12 настай хүүхдүүдийн дунд халдвар их байна. Иймд унаач хүүхдүүд халдвар авах өндөр эрсдэлтэй. Ер нь л Улаанбурхны халдвар ноцтой байдалд хүрчихсэн байна.

Иймд их хариуцлагатай ажил хүлээн авлаа гэж бодож байна. Хичээнэ, хичээж л ажиллах болно.

2018 оны “Эмнэлгийн тусламжийн тухай” хууль байдаг. Энэ хуулийн дагуу л ажиллана. ТУЦ байгуулах ёстой. Үүгээрээ эмнэлгийн дарга нарыг сонгох ёстой. Үүнийг л ажил хэрэг болгоно. Тэгснээс “чиний, миний хүн” гэж ярих нь утгагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага ажиллаж чадах хүнээ л сонгох хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онтой харьцуулахад тав дахин нэмэгдсэн буюу 2.3 их наяд болсон.Тэгэхээр мөнгө дутсандаа биш, хулгай их байна л гэж харж байна. 

Донорын тухай хууль, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг өргөн барьсан. Ажлын хэсэг байгуулагдаад, өнөөдөр эхний хуралдаан болсон.

Нөгөө талаас, эмнэлгийн ажилтнуудыг ажлын байран дахь зохисгүй байдлаас болж ял оноох нь ноцтой явдал. Энэ нь хүний ажиллах эр, зоригийг мохоодог зүйл. Т.Мөнхсайхан сайд "энэ ажил явагдаж байгаа" гэж хэлсэн. Үүний нөхцөл байдал, хуулийн төсөл ямар шатанд явж буйг харна.

2024 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” батлагдсан. Тухайн улсдаа борлуулдаг эмийг Монгол улсад бүртгэлийн журмаар хөнгөвчлөх зорилготой. Түүнээс ямар ч хамаагүй эмийг Монголд зориулаад өгчих гээд авдаг байж болохгүй шүү дээ. Энэ буруу. Үүнийг засна.

Би эмч хүн. Эмчийг ажлын байрандаа байхад лайв хийж, дайрдаг зохисгүй тохиолдол гардаг. Мэдээллээ ил тод, хэл. Болж,бүтэхгүй асуудлаа ярь. Огт айх хэрэггүй.

Эмч өвчтөнд зөвлөгөө өгөхдөө, түүнийгээ бичлэг хийх хэрэгтэй. Хэнд, ямар мэдээлэл өгч байгаагаа баримтжуулах нь чухал. Энэ нь тухайн хүний мэдээллийн нууцыг задалж байгаа хэрэг биш. Дараа нь хариуцлага хүлээхээр болбол, "хэлсэн, хэлээгүй" гэж маргах биш юу ярьсныг бичлэгээр хянадаг байх нь чухал. Эргээд эмч, сувилагчдыг хамгаалах чухал хэрэгсэл болно.

Ерөнхийдөө асар их ажил л гэж харж байна. Тэгснээс сайд байх нь ямба биш шүү дээ" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан