Айл бүрд нэг "архичин" бий гэх хоржоонтой ч мэт боловч амьдрал дээрх бодит үнэн мэт үг бий. "Халтирч орсон" шалтгаан нь харилцан адилгүй ч зарим нь тэрхүү донтох эмгэгээ хүлээн зөвшөөрч "үхэх хүртлээ л ууя" гэх бодолтой байдаг бол арай ухаалаг бөгөөд амьдралаа боддог нь "ингээд л би зогсох ёстой" хэмээн арга хэмжээ авах нь бий.
Аддиктологийн төв нь донтох эмгэгийг судалдаг бөгөөд түүн дотроо архины хамаарлын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй хүмүүс илүүтэй хэвтэн эмчлүүлдэг. Өмнө нь тус эмнэлэг СХД-т байхдаа 50 ортой байсан бол одоо түрээсийн байранд 88 хүний ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн архинд донтох эмгэг нэмэгдэж байна хэмээн тус төвийн эмч С.Мөнхтуяа хэлж байлаа Мэдээж архинд донтох эмгэг нь бусад төрлийн өвчин шиг гэнэт "хийсээд" ирдэггүй ч халдварт бус өвчний шалтгаанаас үүсдэг. Жишээ нь хүн нэг сарын хугацаанд шар айргийн замбараагүй хэрэглээтэй байснаар донтолт үүснэ.
-062758-74891344020250626062804.jpeg)
Чихэрт донтуулагч бодис байдаг шиг сүүлийн үеийн согтууруулах ундаа, архи, шар айрагт ч мөн донтуулагч бодис байх болсон. Үүнээс улбаалаад согтууруулах ундаанд донтох эмгэгийн тохиолдлын тоо ч ихэссэн гэв. Өмнө нь сайн дураараа, архинаас гаръя гэсэн хүмүүс илүүтэй ханддаг байсан ба өдгөө хордлогоо тайлуулах, дараа нь уух хүртлээ биеэ тэнхрүүлэх зорилгоор зарим нь хэвтдэг болжээ. Өөрөөр хэлбэл архинд донтох эмгэг нь хүндэрсэн буюу хавдраар бол эмчилгээгүй болсон, уух хүсэл нь л дийлдэг хүмүүс илүүтэй хэвтэн эмчлүүлдэг болжээ.
Архинд донтох эмгэг бол зөвхөн тухай хүний өвчин биш, гэр бүлийн 5 хүн, ойрын 50 хүн, бүр цаашлаад холын танилын 150 хүнд ч сөргөөр нөлөөлдөг
Архинд донтох эмгэг бол зөвхөн тухайн хүний өвчин биш, гэр бүлийн 5 хүн, ойрын 50 хүн, бүр цаашлаад холын танилын 150 хүнд ч сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа гэр бүлийн хүмүүс нь стресстдэг, нойргүйддэг, зүрх нь өвддөг болдог гээд сэтгэлийн шалтгаант биеийн эмгэгүүдээр давхар өвддөг. Монгол Улсын нэг хүнд ногдох согтууруулах төрлийн ундаа 9 л байна гэсэн тоо баримт бий. Үндэсний статистикийн хорооноос согтууруулах ундааны тайлан мэдээг ерөнхийлж гаргадаг байсныгаа өөрчилж, архи, шар айраг гэх зэргээр ангилж статистикийг гаргадаг болсон ба үүгээр нэг хүнд ногдох хэмжээ 34 л болсон нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний хэрэглээтэй болсон гэсэн үг хэмээн С.Мөнхтуяа эмч хэлж байлаа.

"НЭГ Л МЭДЭХЭД ЭХНЭР МИНЬ ХОЁР ХҮҮГЭЭ АВААД НАДААС ЯВСАН БАЙСАН"
Тус эмнэлэгт улиралд нэг удаа ирж хэвтэн эмчлүүлдэг иргэн "Ах нь олон жилийн өмнө хил давж наймаа хийдэг, чамгүй мөнгө олчихдог байлаа. Тэгж явахдаа найз нөхөд, түншүүдтэйгээ хамт ууна, дарвина. Нэг л мэдэхэд эхнэр минь хоёр хүүгээ аваад надаас явсан байсан. Ингэж л архинаас болж амьдралаа алдсан даа. Эндэхийн эмч нарын харьцаа сайхан, үйлчилгээ чанартай. Ялангуяа н.Оюунчимэг эмч миний дотоод сэтгэлийг уудалж яриулдаг. Намайг маш сайн ойлгодог. Одоо намайг уруу татаж уух гээд байхад нөхдүүдээс аль болох зугтдаг болсон. Таарвал жаахан юм ярьж зогсож байгаад л утсаар ярьж байгаа юм шиг дүр эсгээд "Би явлаа" гэж хэлээд л яваад өгдөг. Өмнө нь хүүхдүүдтэйгээ ярихад хөндий хүйтэн, хэдэн төгрөг гуйхад ч өгөх дургүй байдаг байсан бол одоо "Аав аа, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй" гээд хайрлаж буй нь мэдрэгддэг болсон. Мэдээж архичин аавдаа хэн л дуртай байх вэ дээ. Нас нэлээн явсан ч надад хийх зүйлс их байна" гэсэн юм.

"ӨНӨӨДӨР Л УУХГҮЙ ЮМ ШҮҮ"
Архины донтолттой хүн дээрх эдгэрлийг мэдрээд өдөр бүр өөртөө "Өнөөдөр л уухгүй юм шүү" гэдэг 24 цагийн зорилго тавиад хичээвэл донтолтоосоо гарч чаддаг. Мэдээж тухайн ойрын зорилгоо ахиулсаар энэ нь холын төлөвлөгөө болно.
-124500-7036745520250626124508.jpeg)
Гэр бүлийнхнээ хайрлах, тэдний өмнө хариуцлага хүлээх, уучлалт гуйх зэрэг алхмуудыг хийдэг. Архинд донтох эмгэг бол архаг өвчиндөө ордог. Өөрөөр хэлбэл сэдэрдэг, даамжирдаг цаашлаад хүндэрдэг. Нэг хоног уудаг байсан хүн гурван хоног, долоо хоног бүр цаашлаад сар уудаг болчихдог. Эсвэл жилдээ ганц хоёр удаа буюу баяр ёслолын үеэр уудаг байсан хүн 7 хоногт заавал нэг уудаг, уумаар болдог бол энэ бол донтолтын шинж. Мөн бие махбодийн өвчин нэмэгддэг. Элэгний үрэвсэл, өөхжилт, хатуурал эсвэл хавдар гэх энэхүү эрхтний дөрвөн төрлийн өвчнийг үүсгэж болно. Өөрөөр хэлбэл архинд донтох өвчин нь эдгэрдэггүй, харин сэдрэх эрсдэлтэй архаг өвчинтэй адил юм. Тиймээс тухайн өвчнөө сэдрэх гээд байна гэдгээ мэдрэх, нэг хундага архи уухаас өмнө бодолтойгоо "ажиллах" шаардлагатай байдаг байна.

ДЭМБ-ын гаргасан олон улсын өвчний ангилалд тохирсон стандарт эмчилгээ юм. Харин үүн дээр "өвөрмөц эмчилгээг" нэмж болдог ба өвчний эхний үе шатанд үр дүн өгөх нь өндөр байдаг. Энэ нь олон янз байдаг ба жишээ нь архины дур дарах ба тархинд үүссэн голомтыг дарах эмэн эмчилгээ байдаг. Эсвэл харшил үүсгэх буюу архины үнэрт болон архи уусан хүний дэргэд байхаар толгой өвдөх, бие таагүй болох зэрэг хариу урвал үзүүлдэг эмэн эмчилгээ бий. Гэхдээ дээрх өвөрмөц эмчилгээ мэдээж тухайн хүний сайн дурын үндсэн дээр хийгддэг.

Архинд донтсон хүн угтаа нэг сар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг ч орны хүрэлцээний хувьд боломжгүй тул дунджаар 7-10 хоног хэвтдэг аж. Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй хэвтэх боломжтой. Өмнө нь зочид буудал байсан барилгыг өдгөө түрээсээр ашиглаж байгаа аж. Хуучин барилгын суурин дээр шинээр баригдаж буй эмнэлэг нь нийт 5 давхар юм. Хэрэв улсаас үүнд анхаарч, шаардлагатай төсвийг шийдвэл нэг жилийн дотор гэхэд ашиглалтад орох боломжтой байгаа гэв. Тэд эмнэлгийн шинэ байраа хэсэгтээ асуудал дагуулсан шинэ Түлэнхийн төвийнх шиг бүү удаасай хэмээн хүсэж буй.

Архинд донтох эмгэгтэй болоход нийгмийн, сэтгэлзүйн, удамшлын гээд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Олон төрлийн тэмдэглэлт баяр болон шагнал урамшууллын дараах баяр, архиар дайлах, шахах гэх мэт. Мөн хүнийг хүүхэд байхаас нь л дэргэд нь эцэг эхчүүд архи, шар айраг ууснаар хэвийн мэт ойлголтыг өгдөг. Мөн хүүхэд "Төлөө..." гэж хэлд орсон гэх тохиолдол ч бий.
Дараагаар нь биологийн буюу удамшлын хүчин зүйл. Хүн бүрийн элэгт архийг задалдаг хоёр төрлийн фермент /Алкогольдегидрогеназа болон Альдегиддегидрогеназа/ гэж бий. Энэ нь хүний биеийн онцлогоос хамаараад өөр өөр бий. Нэг үгээр үндэстэн бүрийнх өөр. Жишээ нь, Европ гаралтай хүн дунджаар 1 цагт 10гр архийг, шар айраг 280мл-ийг хоргүйжүүлж чаддаг бол монгол хүн 1 цагт 3,5гр архийг хоргүйжүүлж чаддаг. Тиймээс ази хүний элгэн дэх фермент нь архийг задлах чадвар бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Гэхдээ түүн дотроо ч хүн бүрийнх харилцан адилгүй өөр.
Алкогольдегидрогеназа (англиар: Alcohol dehydrogenase) — этанолыг ацетальдегид болгон хувиргадаг.
Альдегиддегидрогеназа (англиар: Aldehyde dehydrogenase) — ацетальдегидыг цааш нь ацетат болгон задалдаг.
Эдгээр хоёр фермент хамтран архины задралын үндсэн процессыг явуулдаг бөгөөд голчлон элгэнд оршдог. Биологийн онцлог буюу дааврын өөрчлөлттэй холбоотой буюу зан ааштай холбож тайлбарлах нь бий. Эсвэл нөхөр нь хэт согтохоороо агсам тавьдаг бол ууж буй архинаас хороолцсоор байгаад дагаад архинд донтох эмгэгтэй болдог. Эсвэл ажлын байрны хамт олон, ажлын онцлог /баар, цэнгээний газар гм/ ч нөлөөлөх нь бий. Мөн мэдээж сэтгэл зүйн байдал ч нөлөөлнө. Гэхдээ энэ бол халдварт бус өвчин буюу хэн ч өртөхгүй байх боломжтой юм.
Архинд донтсон эсэхээ дараах энгийн сорилоор тодорхойлж болдог
1. Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу?
2. Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу?
3. Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу?
4. Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу?
Хэрэв дээрх сорилын 4 асуултын 2–т нь “Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
"Архинаас гаргана" гэсэн зарын дагуу элдэв эм тан, бугалгын наалтыг хэрэглэж, туршихаас өмнө мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэхийг зөвлөж байна.