gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.07
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр анхны жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Бизнес
2025-11-20
338
Twitter logo

Сүндий сангийн санаачилгаар Нэткапитал санхүүгийн группийн ивээн тэтгэлгээр хэрэгжсэн “NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдэг 50 оюутанд тэтгэлгийг гардууллаа.

Энэхүү хөтөлбөр нь Монголын залуу үеийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын ур чадвар, хүсэл тэмүүллийг бодит боломж болгох зорилготой бөгөөд шаардлага хангасан 300 гаруй оюутны материал хүлээн авснаас шилдэг 50 оюутныг тодруулсан бөгөөд тэд зөвхөн сургалтын тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн дагуу Нэткапитал санхүүгийн группэд урилгаар ажиллах, дадлага хийх боломж мөн мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авах, суралцаж хөгжих өргөн боломжуудыг эдлэх давуу талтай болсноороо залуусын ирээдүйд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ШАТ БҮР ЗАЛУУСЫГ СОРЬЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭВ

Эхний шатанд судалгаа шинжилгээний ажил, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын дунд эсээ бичих, чөлөөт контент бүтээж илгээх гэсэн ерөнхий шаардлагуудын хүрээнд шалгаруулалтыг эхлүүлсэн.

Эцсийн шатны шалгаруулалт “Design Sprint” аргачлалаар оюутнуудад өгөгдсөн сэдвийн хүрээнд баг болж ажиллан, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч шийдэл гаргах, багаар ажиллах ур чадвараа харуулж, бодит бизнесийн орчны сорилтоор өөрийгөө нээж харуулах үе шат байлаа. Энэ шатанд оролцсон 80 оюутнаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 50 оюутан албан ёсоор тэтгэлэгт хамрагдах эрхтэй болсон юм.

Монгол улсын тэргүүлэх 16 их дээд сургуулийн 50 гаруй мэргэжлээр суралцаж буй оюутнууд материалаа ирүүлснээс амжилттай шалгарч тэтгэлэг хүртсэн оюутнуудын сэтгэгдлээс онцлон хүргэе.

“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ МАНЛАЙЛНА ЗОРИЛГОД БИ Ч БАС ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА”

МУИС-ийн Мэдээллийн технологийн 3-р дамжааны оюутан А.Номинжин, Эхэндээ тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан ч өөртөө итгээд материалаа илгээсэн.  Шалгарсан тухай мэдээгээ аваад үнэхээр баяртай байсан. Хөтөлбөрт оролцох хугацаанд бусад сургуулиудын олон мундаг оюутнуудтай танилцаж туршлага солилцож мөн Нэткапитал санхүүгийн группийн мэргэжлийн багийнхан бидэнд ажлын байр, карьерын зөвлөгөө өгсөн нь ирээдүйгээ тодорхойлоход нөлөөтэй байлаа.

Нэткапитал маань  “Дижитал Шилжилтийг Манлайлна” гэсэн зорилготой гэдгийг хөтөлбөрийн үеэр мэдээд надад их ойр санагдсан. IT чиглэлээр суралцаж буй оюутан хүний хувьд цаашид энэ зорилго, хөгжлийн үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа.

“ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ТӨВЛӨРӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА”

ХААИС-ийн Банк санхүүгийн 4-р дамжааны оюутан М.Пүрэвцэнд, Би оюутан байх хугацаандаа аав, ээждээ санхүүгийн дарамт үүрүүлэхгүй хэмээн хичээж, сургалтын төлбөрөө өөрөө олох ямар боломж байгааг судалж эхэлсэн. Гэвч цагийн ажил хийхээр хичээлдээ явж амжихгүй, хичээл цалгардах асуудал үе үе тулгарна. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээлэл судалж байгаад “Net Future 50 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлагдсаныг мэдээд өөрийгөө сорьж оролцохоор шийдсэн.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг авч, хичээлдээ илүү төвлөрөх боломж бүрдээд зогсохгүй, өөр салбарын чадварлаг оюутнуудтай холбогдон танилын хүрээгээ тэлэх үнэт боломж гарч байгаад би маш баяртай байна.

“ЗАЛУУ АЖИЛТНУУД ИХТЭЙ, НАЙРСАГ ГОЁ УУР АМЬСГАЛТАЙ САНАГДСАН”

СЭЗИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Эрдэнэ-Очир, Тэтгэлгийн үе шатууд бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад оюутныг уламжлал болсон дүнгийн голчоор дүгнэх биш илүү хувь хүн рүү чиглэсэн soft skill, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг харгалзан үзэж үнэлсэн нь их таалагдсан.

Мөн  2-р шатны шалгаруулалтад Design sprint гэх орчин үеийн аргачлалаар өгөгдсөн сэдвийн хүрээнд үр дүнтэй багаар ажиллуулан оюутнуудыг шалгаруулсан  нь их сонирхолтой байсан. Нэткапитал санхүүгийн группийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг шинэлэг, найрсаг уур амьсгалтай, залуу хамт олонтой гоё компани байна гэж бодогдсон. Оюутан залуучуудынхаа өмнөөс бидний сурч хөгжихийг дэмжин тэтгэлэг олгож байгаад баярлалаа гэж хэлье.

NETFUTURE БОЛ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

“NetFuture 50” тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон хэрэгжүүлснээр Монголын залууст илүү өргөн боломжийн үүд нээгдэж байна. Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн чиглэл үл харгалзан авьяас, ур чадвар, хөгжих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжихийн зэрэгцээ сургалт, дадлага болон ажлын туршлага олгох боломжуудыг төвлөрүүлэн хүргэх, нийгмийн хариуцлагатай, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хөгжлийн орчин болох юм.

“NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн тэтгэлэг бус, залуусын сэтгэлгээ, ур чадвар, бүтээлч байдал болон ирээдүйн карьерын замналд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт бөгөөд Монголын нийгмийн салбар бүрд шинэлэг сэтгэлгээтэй, шинэ үеийн мэргэжилтнүүдийг дэмжсэн боловсролын томоохон хөрөнгө оруулалт боллоо.

    Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул

    Нэткапитал Санхүүгийн Групп

    Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул

    Нэткапитал Санхүүгийн Групп

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан