Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын азарга насны хүлгүүд уралдлаа.
Тодруулбал нийт 153 азарга бүртгүүлснээс, хэмжилтээр тэнцсэн 106 азарга гараанаас гарч уралджээ.
Азарга насны хурдан морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач И.Золбоогийн хурдан халзан азарга түрүүлсэн бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын Г.Бат-Эрдэнийн азарга аман хүзүүдлээ.
Айргийн гуравт – Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Б.Лхагва-Очирын хүрэн азарга
Айргийн дөрөвт – Орхон аймаг, Баян-Өндөр сумын ААУ Ч.Батжаргалын хээр азарга
Айргийн тавд – Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Б.Тогтохын халзан азарга тус тус хурдаллаа.
Сонирхуулахад энэ жилийн улсын наадмын азарга насны уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын хоёр ч азарга /нэг нь аман хүзүү, нөгөө нь айргийн дөрөвт тус тус/ айрагджээ.
Азарга насанд айрагдсан морьд, уралдаанч хүүхдийн нэрсийг Баяр наадмын хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Г.Ялалт зарлалаа.