gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Энхбадрал: Шийдвэр гаргагчид аа, нийгмийн бодлогыг өөрийнхөө хэрэгцээгээр тодорхойлдоггүй юм шүү

Б.Эрдэнэчимэг
Улс төр
46 минутын өмнө
17
Twitter logo

Энэ оны төсвийг тодотгохтой зэрэгцэн чухам ямар зардлыг улсын төсвөөс хасах нь маргааны сэдэв болов. Төр тэгш, хүртээмжтэй боловсрол олгох ёстой гэж үздэг олон хүн хувийн сургуулиудад төсвөөс хувьсах зардал олгохыг эсэргүүцдэг. Энэ маргаан өчигдөр УИХ-ын танхимд үргэлжлэв. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хувийн хэвшлийг дэмжих ч хувийн сургуулиудад төрөөс татаас өгөхийг дэмжихгүй гэв. 

"Цогц хөгжлийн үндэсний төв" ТББ-ын гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал энэ сэдвээр байр сууриа илэрхийлжээ. 

-Боловсролын системийн зорилго нь зөвхөн мэдлэг олгоход бус, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэдэг. Аль ч нийгэмд баян, ядуугийн ялгаа, давхраажил, нийгмийн ялгарал зайлшгүй байдаг. Гэвч эрүүл, шударга нийгэмд хүмүүс давхарга хооронд шилжих боломжтой байх ёстой. Үүнийг социологид нийгмийн хөдлөнгө чанар гэж нэрлэдэг.

Хүн бүрд энэ боломжийг олгодог хамгийн хүчтэй хэрэгсэл бол боловсрол. Хот, хөдөө, баян, ядуу аль ч орчинд төрсөн бай хамаагүй, хүн бүр чанартай боловсрол эзэмшиж чаддаг байх нь тэгш гараа, шударга өрсөлдөөний үндэс болдог.

Хүүхэд бүр гэрийнхээ ойролцоох сургуульд сурч, хоцрогдолгүй, чанартай боловсрол эзэмших боломжтой байхын төлөө төр зорилгоо тодорхойлж, бүх шатанд хэрэгжүүлэх нь чухал.

Ялангуяа ерөнхий боловсрол нь нийгмийн ялгааг багасгах, шударга тогтолцоог дэмжих хамгийн үр нөлөөтэй бодлого юм. Зарим нийгэм (жишээлбэл, кастын тогтолцоотой орнууд) анх төрсөн байр сууриасаа хөдөлж чадалгүй насан туршдаа ижил түвшинд амьдардаг бол Монгол Улс ийм тогтолцоог сонгоогүй. Харин бид хөдөлмөр, авьяас, боловсролоороо ахих боломжтой нээлттэй нийгмийг зорьсон бол, үүнийгээ бодлогоор баталгаажуулж, бодит ажил хэрэг болгох ёстой.

Монгол Улсын ирээдүйн хөгжил боловсролын чанараас шууд хамаарна. Хүүхэд бүр гэрийнхээ ойролцоох сургуульд сурч, хоцрогдолгүй, чанартай боловсрол эзэмших боломжтой байхын төлөө төр зорилгоо тодорхойлж, бүх шатанд хэрэгжүүлэх нь чухал.

Бид нийгмийн ялгарал, тэгш бус байдлыг төрийн бодлогоор улам лавшруулах бус, харин түүнийг арилгах чиглэлд ажиллах ёстой. Өнөөдөр чанартай боловсролын төлөө өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хүүхдээ сургах боломжгүй олон мянган дундаж өрх байна. Энэ бичвэр бол цэцэрхэл биш, харин өөрийнхөө хүүхдийг улсын сургуульд сургаж байгаа, 20,30 сая төгрөгийн төлбөрийг шударга бус гэж үзэж буй жирийн аавын үг юм шүү.

Нийгмийн бодлого эрх мэдэлтнүүдийн хувийн хэрэгцээнд бус, нийт иргэдийн эрх ашгийн төлөө байх ёстой. Ер нь нийгмийн бодлогыг өөрийнхөө хэрэгцээгээр тодорхойлдоггүй юм шүү гэж шийдвэр гаргагчдад хэлье. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан