Баяр, наадмын өдрүүдэд буюу энэ сарын 12-17-ны өдрүүдэд цаг агаар ямар байх тухай аялагчид, амрагчид, наадамчдад зориулсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлтгэжээ.
Долоодугаар сарын 12-нд буюу маргааш ихэнх нутгаар халах тул аялагчид, амрагчид, наадамчдыг наршихаас сэрэмжлэхийг сануулсан байна. Харин долоодугаар сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
2025 оны 07-р сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- Энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.