gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмнэлгүүдийн ТУЗ-ийн шийдвэр удаашралтай, дотоод зохион байгуулалт ил тод биш байна

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
Өчигдөр
4
Twitter logo

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2025.07.01)-ийн хуралджээ. 

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлэг, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар гаргасан иргэн Б.Батбилигийн өргөдлийг тус тус хэлэлцжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа ахлагчтай ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцууллаа.

Ажлын хэсэг эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээг хүргэх удирдлага, зохион байгуулалт, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний зохицуулалт, нэгдмэл, тасралтгүй байдал, төрийн өмчийн эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, тусламж үйлчилгээний санхүүжилт, чанар, үр дүнг үнэлэх үнэлгээний тогтолцоо, эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгдсэн сан, түүнийг бүрдүүлэх, их өгөгдөлтийн ашиглахтай холбоотой асуудлыг судалжээ.

Тусламж үйлчилгээг сайжруулж, хүн амд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хаана оршин амьдарч буй болон ямар ажил, бизнес эрхэлж байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх, мөн энэ салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотойгоор үүссэн цалин, хөлс, нийгмийн баталгааны асуудлыг тандан судалсан байна.

Мөн олон улсад ашиглаж байгаа эрүүл мэндийн голлох платформууд, засаглал, удирдлагын болон санхүүжилтийн загварууд, чанарын үнэлгээний механизмууд, нөөцийг зохистой удирдах аргачлалуудыг харьцуулан үзсэн байна.

Мэдээлэл судалгааны ажлын үр дүнд тус салбарын хууль тогтоомж, дүрэм журам, эмнэлгийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хэрэгжүүлэх боломжгүй, зохицуулалт нь тодорхой бус, хоорондоо зөрчилтэй, мөн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо сул, үүнийг дүгнэх арга, аргачлал байхгүй, оношилгоо, шинжилгээний заавар хоцрогдсон, 720 гаруй стандарт батлагдсан боловч хэрэглэх боломжтой нь цөөн, төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэр нь удаашралтай, дотоод зохион байгуулалт нь ил тод биш, удирдлага нь шат дамжлага ихтэй, хурдан шуурхай бус, эмнэлгийн бие даасан байдал, шийдвэр гарах эрх мэдэл хязгаарлагдмал, гүйцэтгэлд суурилсан цалин урамшуулал, татаасын систем салбарынхаа онцлогт тохирохгүй зэрэг олон тулгамдсан асуудал бугшсан байгааг тодорхойлсон байна.

Эдгээр тулгамдсан асуудлуудад тусламж үйлчилгээний хуваагдмал байдал, шаардлагагүй тусламж үйлчилгээг одоо хэт их үзүүлэх байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний дутмаг байдал, эрх зүйн зохицуулалтын салангид байдал, цахим системийн систем үр ашиггүй байдал, захиргааны нэмэлт зардал, ажиллах хүчний төлөвлөлт хангалтгүй, авлига ба луйвар, гүйцэтгэлийн үнэлгээ, хэмжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал гэсэн суурь шалтгаанууд нөлөөлж буйг ажлын хэсэг дүгнэсэн байна.

Иймд ажлын хэсэг эдгээр суурь шалтгааныг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэв.

Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хийлгэх чиглэлээр Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Сангийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, хөгжлийн төвүүд, анхан шатны болон лавлагаа шатны эмнэлгүүд, Үндэсний статистикийн хороо, төрийн бус болон олон улсын байгууллагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, бие даасан судалгааны байгууллагууд оролцжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан