Монголын толгой баян гэгддэг Лу.Болд 2008 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвших бололтой. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сурталчилгааны самбарууд дээр Лу.Болдын одон медалаа зүүж байгаад авахуулсан том зургийг байрлуулсан байна. “Лувсанвандан санг санаачлагч Лувсанвандангийн Болд” гэж бичихээ бас мартсангүй. Тэр сурталчилгааны самбарыг харахад Лувсанвандан сангийн сурталчилгаа биш, Лу.Болд гэгч хүний сонгуулийн сурталчилгаа болох нь мэдрэгдэнэ. Лу.Болд гэгч энэ залууг Монголчууд эцгийнх нь нэрээр болон Голомт банкаар нь сайн мэднэ. Лу.Болдтой холбоотой элдэв яриа улс төрийн хүрээнийхэн дунд яригддаг. Түүний үүсгэн байгуулсан Голомт банкны дүрмийн сан мөнгө угаах хэлбэрээр бий болсон гэлцдэг. Түүний энэ үйл ажиллагааг МАХН-ын эрх мэдэлтнүүд мэдэхийн цаагуур мэддэг боловч Лу.Болд тэднийг дуугүй байлгах аргаа олсон төдийгүй өөртөө үйлчлүүлж чаддаг овсгоотой нэгэн. 2004 онд намаасаа УИХ-д нэр дэвшиж чадахгүй болтлоо нэр хүнд нь унасан тэрээр 2004 онд МАХН луйвраар Засгийн эрхийг авсан үед АМХЭГ-ын дарга болсон нь нэгийг хэлнэ. Энэ суудлыг авахын тулд тэр эрх мэдэлтнүүдэд багагүй мөнгө зарцуулсан гэж намынх нь нөхдүүд сэм ярилцдаг юм билээ. Баян хүн гурван төрд нүүртэй байдаг бол Лу.Болд хоёр намд нүүртэй аж. Түүнд АМХЭГ-ыг өгсөн нь “Чононд хонь хадгалуулна” гэгч болсон юм.
Энэ хүн Үндсэн хуулиар баталгаажсан Монголын ард түмний өмч болох газрын хэвлийн баялагаар тоглох шиг болсон. Лу.Болдын мэдэлд Монголын ашигт малтмалын томоохон орд газрын 70 лиценз байгаа гэдэг. Түүнийг АМХЭГ-ын дарга болсноос хойш түүний мэдлийн Голомт банкинд хятадаас орж ирж байгаа юанийн зузаатгал 60 саяас 600 сая болтлоо өссөн гэдэг. Энэ их мөнгө түүний банкинд зүгээр ч нэг ороод ирээгүй нь лав. Монголын газрын хэвлийн баялаг руу шүлсээ үсчүүлж байгаа хятадуудын мөнгө Лу.Болдын хувийн банк руу цутгаж байхыг үгүйсгэхгүй. Энэ зальт этгээд АМХЭГ-ын дарга болонгуутаа Р.Бадамдамдин, Батж.Батбаяр нарын хүүхдүүдийн нэр дээр олон арван компани байгуулан тэдгээрийн нэрээр ашигт малтмалын олон зуун лицензийг хууль дүрэм зөрчин олгосон гэдэг. Тэдний хүүхдүүд нь хууль бусаар авсан лицензүүдээ гадныханд өндөр үнээр зарж, хөрөнгөжих, хятадын банкуудад лицензээ барьцаалан тавьж олон зуун сая юанийн зээл авах зэрэг ажиллагааг гардан хийдэг гэсэн.