Дэлгэцийн гэхээсээ тайзны урлагт хийсэн юмтай хэлэх үгтэй уран бүтээлч болж чадсан жүжигчин И.Одончимэгийг хэн хүнгүй л "алаг нүдэн Одноо" гэж дотночилдог. Анхлан Со ах, Чамика эгч нарынхаа ард урд нь орж гүйж авьяасаараа тоогдож чадсан тэрээр тухайн үеийн гялалзсан залуу жүжигчдийн нэг Жүжигчин Зоригтой амьдралаа холбосон ч зураг төөрөг нь нийлээгүй билээ. Охинтойгоо хоёулаа амьдрах болсон жүжигчин бүсгүй саяхнаас хамтлагийнхаа жүжигчин, өөрөөсөө үе мултарсан залуухан эртэй хуримаа хийж нэг гэрт орсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Урлагийн карьер нь амжилттай өгсөж, саяхан гавьяатын одон тэмдгээр энгэрээ мялаасан жүжигчин бүсгүй хотын захын 6-н буудлын арван жилийн сургуулийг төгсчээ. Тийм ч учраас 6,7 буудлынхан "Одноо манай дошных" хэмээн бахархах дуртай. Энэ жил шинэхэн гавьяатын төгссөн сургуулийнх нь 40 жилийн ой тохиож, тус сургууль нэр сүртэй гялалзаж яваа төгсөгчдийнхөө зургийг хүндэт самбартаа залах болж. Тэгээд сургуулийн захирал нь хамгийн түрүүнд жүжигчин Одноо руу залгаж, урьж залж, зургаа өгөхгүй юу хэмээн эелдэгхэн хүсэхэд зургаа зарна хэмээн хээвнэг хариулж, төрөлх сургуулийнхныгаа гайхашралд оруулжээ. "Худалдаж л авбал ав" гэсэн түүний хүсэлтийг төрөлх сургууль нь арга буюу зөвшөөрч, төгсөгчдөөсөө цуглуулсан хандивын мөнгөнөөсөө гавьяат төгсөгчийнхөө зургийг худалдаж авчээ.
“Маск”-ын
С.Мөнхсайхан “баян” эхнэрийнхээ өмнө нүүр нугас шиг
Хэнд ч захирагдахгүй, хүссэнээ
л хийнэ гэж зарлаж гарч ирсэн "Маск" продакшныхан одоогоор дорвитойхон юм
хийж чадаагүй байгаа. Заанаа, Магнай, МС гурав бусдын жишгээр тоглолт хийсэн
болж, хэдэн төгрөг халаасалчихаад хулхи СD хэвлүүлж авчирч шахчихаад л яваа.
Хэдийгээр цэвэр уран бүтээл талдаа ахиж дэвшихгүй байгаа ч хувийн амьдрал,
амьжиргаа нь бол тун адал явдалтай өрнөж байгаа. Тухайлбал өөрийнхөө өнгөрсөн
амьдралаас үхтэл ичдэг, тэр тухайгаа дурсахаар байж яддаг жүжигчин Мөнхсайхан
дахин амьдрал зохиогоод
хэсэг хугацаа өнгөрч байгаа. Харин тэр бүсгүй нь Төв аймгийн цуутай баян эрийн
эрх охин гэдэг нь сүүлийн үед илэрч, эр хүний дотор эмээл хазаартай морь
бүхлээрээ багтдагийг харуулж байгаа юм. Уул нь түүний анхны эхнэр нь эдийн
засагч мэргэжилтэй, улс амьтантай сүрхий нийцтэй аятайхан эмэгтэй байдаг бөгөөд
амьдралдаа алдаж "хэцүү нэрт"-ийн хаалга татаж хэсэг хугацаанд тэнд
байгаад гарсан. Харин жүжигчин маань анхны үрийнх нь зулайг үнэрлүүлсэн экс гэргийгээ өөрийнх нь
нэр сүрд муугаар нөлөөлнө гэж үздэг тул "хэцүү нэрт"-эд байхад нь нэг
ч удаа эргэж тойрч байгаагүйгээр барахгүй хоёр тийш болсон гэдэг. Түүгээр ч
зогсохгүй
7-р ангийн том болсон охиноо ээжтэй нь уулзуулахгүй хорьж цагдаж чинээлэг
эхнэрийнхээ халамжит ханийн дүрд тоглож суугаа гэсэн.