Хийлч Ч.Дэлгэрцэцэг өнөөдөр үдэш Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Хийлийн
эгшиг” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнтэй ярилцлаа.
-Өнөөдөр болох тоглолт таны хэд дэх удаагийн бие даасан тоглолт вэ?
-Энэ удаагийн тоглолт маань миний гурав дахь удаагийнх. Анхны тоглолтоо 2006
онд “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар” нэртэй хоёр цомгийнхоо мялаалга
болгож хийж байсан. Харин дараагийнх нь өнгөрсөн онд ардын урлаг, үндэсний хөгжмийг
хослуулсан тоглолт байсан. Би ер нь хийж буй уран бүтээлээ жил бүр үзэгчдэдээ
хүргэхийг хичээдэг.
-Тоглолтын хөтөлбөр нь ямар байх вэ?
-Энэ жилийн тоглолтод маань дан сонгодог аяз эгшиглэнэ. Өөрийн орны хөгжмийн
шилдэг бүтээлүүд болон дэлхийн сонгодог урлагийн аязыг төгөлдөр хуур, хийлээр
тоглох юм. Тоглолт маань гурван хэсэгтэй. Эхний хэсэгт ганцаараа, дараагийн
хэсэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбат болон одоогоос арван
жилийн өмнө намайг Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхад миний багш байсан
Ц.Уртнасан багштайгаа хамтран гурвуулаа тоглох юм. Харин сүүлийн хэсэгт
Монголын хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүдийг тоглоно. Энэ хэсэг
“Хэнтийн өндөр ууланд” аязаар эхлэх юм.
-Тоглох зохиолуудаа тодруулахгүй юу?
-Гадаадын бүтээлүүдээс гэвэл И.Брамсын “Унгар бүжиг”, С.Бах, Ш.Гуногийн “Аве
Мария”, Коссакийн “Орос ардын бүжиг” зэрэг арваад бүтээл бий. Харин Монголоос төрийн
хошой шагналт Н.Жанцанноровын бүтээл, мөн төрийн шагналт Б.Шаравын шинэ бүтээл
“Амьдралын манан”, төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн “Ардын
гурван дууны найруулга”, ардын жүжигчин Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга”,
ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” зэрэг алдартай бүтээлүүдийг
тоглоно. Би өөрөө хөгжим зохиодоггүй, алдар суут хүмүүсийн бүтээлийг
тоглодог. Тиймээс би тэдэндээ үргэлж мөргөж явдаг. Тоглолт маань нэг цаг гаруй
үргэлжилж 16 бүтээл эгшиглэнэ.
-Дээрх бүтээлүүдийг харж байхад ихэвчлэн
барууны орны бүтээлийг сонгожээ. Цаашид Дорно дахины хөгжмийн бүтээлүүдээс
тоглож болох уу?
-Маш сайхан санаа байна. Би дээр хэлсэн дээ, жил бүр уран бүтээлээ үзэгчдэдээ
тайлагнаж байна гэж. Ингэхдээ харин жил бүр өөр өөр өнгө аясыг үзэгчдэдээ
бэлэглэхийг хичээдэг. Энэ жилийн сонгосон бүтээлүүд маань барууны орны хөгжмийн
зохиолчдынх. Харин ирэх жил магадгүй дан Дорно дахины хөгжмийн бүтээлүүдээр
тоглолт хийж болох юм.
-Таныг хамгийн сайн тоглож чаддаг хөгжмийн
бүтээлээ нэрлээч гэвэл ямар бүтээлийг хэлэх вэ?
-Би Хөгжим бүжгийн коллежид суралцаж байх үеэсээ эхлэн ардын жүжигчин Ж.Чулууны
“Ардын хоёр дууны найруулга”-ыг тоглодог байсан юм. Энэ бүтээлээр Ж.Чулууны
нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан”-аас нэгдүгээр байрын шагнал хүртэж
байлаа. Тиймээс би өөрийнхөө тоглодог “цайны” хөгжим гэвэл энэ бүтээлийг
хэлнэ.
-Та өнгөрсөн жилийн тоглолтоо гадаадад
хийсэн гэсэн. Аль улсад очсон бэ?
-Би тоглолтоороо дэлхий дахинд Монголоо таниулахыг хичээдэг. Энэ нь маш өндөр
хариуцлага. Өнгөрсөн жилийн тоглолтоо Польш, Орос, Солонгос, Япон зэрэг улсад
хийсэн.
-Аль улсын үзэгчид илүү талархалтай хүлээн
авсан бэ?
-Оросын үзэгчид. Тэд үнэхээр халуун дулаан угтсан. Оросууд хөгжмийн урлагийг
маш сайн ойлгодог хүмүүс байдаг юм билээ.
-Тэгвэл энэ удаагийн тоглолтоо гадаадад
тоглох уу?
-Хараахан тийм бодол төрөөгүй байна. Харин энэ удаагийн тоглолтоо CD болгон
гаргах төлөвлөгөөтэй байгаа. Манай улсад төгөлдөр хуур, хийл хөгжмөөр гаргасан
цомог байдаггүй юм билээ. Тиймээс анхдагч CD-г маш сайн хийхээр ярилцаж байна.
-Тоглолтын тасалбар ямар үнэтэй вэ?
-10 мянган төгрөгийн үнэтэй. Энэ жил тасалбараа нэлээд өвөрмөц хийхийг
зорьсон. Гадны улс орноор явж байхад аливаа тоглолтын тасалбар нь оролцож буй
уран бүтээлчдийн танилцуулга, тоглогдож буй бүтээлүүдийн танилцуулга байдаг
юм билээ. Яг тэр жишгээр тасалбараа хийлгэсэн.
Т.Гэрэлмаа