Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрүүд тохиож байгаатай холбогдуулан тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж, Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаараа 058 дугаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан юм байна.
Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Цэвээнпүрэв: “Бидний Үндэсний музейд хүлээлгэн өгсөн баримт бичгүүд тухайн үеийн оюутнууд нийгмийг өөрчлөхийн төлөө хэрхэн зүтгэж байсныг гэрчлэх болно” гэсэн юм.
Тэд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс эрхлэн гаргаж байсан “Мэдээ” сонины анхны дугаарын эх хувь, зөвлөлийн гишүүд, тэдний явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүд, олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах зорилгоор ашиглаж байсан энгийн хэвлэх үйлдвэрийн хэрэгсэл зэргийг Монголын үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатарт хүлээлгэн өглөө.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг Ж.Алтанхуяг, Д.Бадамсэрээжид, Б.Зоригт, В.Дарханбаатар нар үүсгэн байгуулж байжээ.
1989 оны намар ХААДС-ийн ИМФ-ийн дотуур байрны нэг өрөөнд төгсөх дөрөвдүгээр дамжааны оюутнууд үе үе цуглан, цаг үеийн байдлыг ярилцдаг байв. Энэ үйл ажиллагаанд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал нарын оюутнууд идэвхтэй оролцдог байжээ.
Б.Уугансүрэн Монголын ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, Монгол оронд ардчилсан өөрчлөн шинэчлэлт хийхийн төлөө улс төрийн зорилго бүхий тэмцэл өрнүүлэхээ тунхагласан 1989 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдрийн цуглааныг ажиглагч идэвхтэй гишүүн байжээ.
1989 оны арванхоёрдугаар сарын 17-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх талбайд болсон МоАХ-ны хоёр дахь цуглаан, 1989 оны арван хоёрдугаар сарын 28-нд улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсан үйл явц, 1990 оны нэгдүгээр сарын 4-нд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс ард түмэнд гаргасан тунхгийг оюутнууд талархан хүлээн авсан байна.
1990 оны нэгдүгээр сарын 21-нд зохион байгуулагдсан МоАХ-ны дөрөв дэх цуглаанд ХААДС-ийн идэвхтэн оюутнууд ажиглагчийн байр суурьнаас бус гар биеэр оролцох ёстой гэсэн санаачилга гарган, салбар зөвлөлөө байгуулах анхны ам тохиролцоонд хүрч, анхны зохицуулагчаар Б.Эрдэнцогтыг санал болгон дэмжжээ. Хуралд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал, Д.Бадамсэрээжид, Б.Цэвээнпүрэв, Г.Ганхуяг нарын оюутнууд оролцжээ.
1990 оны хоёрдугаар сарын эхээр МоАХ-ны анхдугаар их хуралд Б.Уугансүрэн, Б.Эрдэнэцогт нар төлөөлөгчөөр оролцжээ. Анхдугаар их хурлын үеэр МоАХ-ны мөрийн хөтөлбөр, дүрмийг үзэл бодол, ухамсрынхаа үүднээс хүлээн зөвшөөрч, талархан дэмжсэн ХААДС-ийн оюутны төлөөлөл МоАХ-ны салбар зөвлөлийг сургуулийн хэмжээнд байгуулах санал гаргасны дагуу 1990 оны гуравдугаар сарын 01-ний өдөр албан ёсоор 058 дугаар салбарыг байгуулахыг зөвшөөрсөн МоАХ-ны итгэмжлэх хуудсыг хүлээн авч, 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлжээ.
МоАХ-оос зарласан улстөрийн өлсгөлөнг дэмжсэн Монголын бүх их дээд сургуулиудын оюутны жагсаал болоход ХААДС-ийн оюутны жагсаалыг 058 дугаар салбар зөвлөл хамтран зохион байгуулж оролцсон байна.
Тус салбар зөвлөл МоАХ-ны үйл ажиллагааг байнга дэмжин, хичээл хаялт зохион байгуулснаас гадна олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах энгийн хэвлэх үйлдвэрийн төхөөрөмжийг өөрсдийн хүчээр хийн ашигладаг байжээ.
Салбар зөвлөлийн сонин, Ерөнхий зохицуулах зөвлөлийн болон өөрийн сурталчилгааны материалаа олшруулж чаддаг хэвлэлийн хэсгийг ажиллуулж байсан нь тэр үедээ бусдаас ялгарах онцлог байсан байна.