Төв аймгийн Архуст сумын нутаг Ноёншанд хэмээх газар нийслэлээс 97 км-ийн зайд орших үхрийн фермийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр танилцлаа.
“Хишигтэн нүүдэлчин” компанийн сүү, махны өндөр ашиг шимтэй Монтбелъяард үүлдрийн үхрийн энэ ферм өнгөрсөн есдүгээр сард хаалгаа нээжээ.
Засгийн газрын хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлогын хүрээнд “Чингис” бондоос 2.8 тэрбум төгрөгийн зээл авч, Францаас Монтбелъяард үүлдрийн 150 үхэр оруулж, сүүний ферм байгуулснаас хойш нэг өвлийг өнтэй даваад байна.
Ц.Туваан: Бид үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний 15-16 хувийг л дотоодоосоо хангаж байна.
Нэмж зургадугаар сарын 20-нд Франц улсаас энэ үүлдрийн 160 үхэр импортлох бөгөөд цаашид үхрийн тоог 2000 хүргэх зорилготой ажиллаж буйгаа Ерөнхий сайдад танилцуулав.
Монтбелъяард нь Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай, Францын Монтблан уулын бүсэд нутагшсан, шилмэл үүлдрийн үхэр аж. Францын сүүний чиглэлийн үүлдрийн үхрээс өөх тос, уургийн хамгийн сайн харьцааг илэрхийлдэг бөгөөд 3.2-3.8 хувийн тослогтой сүүтэй. Энэ фермийнхэн үхэртээ нэр өгч, чихэнд нь ээмэг зүүсэн байна.
Нэг үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү саах бөгөөд хоногт хоёр тонн сүү энэ ферм нийлүүлдэг. Эдний сүүг АПУ компани ариутган савлаж, “САЙН” сүүгээ үйлдвэрлэж байна. Мөн тэд фермийнхээ дэргэд үхрийнхээ хэрэгцээт тэжээлийг тарьж, бэлтгэдэг.
Ж.Баттөгс: Монгол үнээнээс хоногт 8 литр, Монтбелъяардаас 18 литр сүү гардаг
Фермийн үйл ажиллагааны талаар “Хшигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Ферм ямар хүчин чадлаар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манайх 150 үхэртэй, хоногт хоёр тонн сүү гаргаж байна. Өнгөрсөн намар Францаас 150 үхэр авчирснаас арван үнээ хээл хаясан. Одоо 120 тугал бойжиж байна. Өвөл идэр есийн хүйтэнд арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш төл хүлээж авсан болохоор арваад төл эндсэн. Үлдсэн нь мэнд бойжиж байна.
Малын удмын сан, ХААИС-иас эрдэмтэд манайд ирж, монбилъяард үүлдрийн тугал Монголд хэрхэн нутагшиж байгаа, жингийн алдагдал, авах ёстой жиндээ байгаа эсэхийг шалгаж үзэхэд бүгд амжилттай давсан. Таван сартай тугал 135 кг жинтэй байгаа. Эр тугал, охин тугалын харьцаа тэнцүү хувьтай байна. Энэ жилийн 50 эр тугалыг 21 аймгийн фермүүдэд тарааж өгөх гэж байна.
-Эдгээр үхрийг ямар үнээр авчирсан бэ?
-Тээврийн зардал нэмэгдээд багагүй үнээр оруулсан. Манайх эр тугалуудаа тээврийн зардалгүй үнээр монголчуудад таван сая төгрөгөөр борлуулна. Импортоор оруулбал арван сая төгрөгийн үнэтэй болох юм.
Ж.Баттөгс: Уруудаж буй мал ахуйгаа эрчимжүүлсэн мал ахуйгаар сэргээх нь бидний зорилго. Нэг үхрээс авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх гэж энэ бүхнийг хийгээд байгаа юм.
-Монгол мал аж ахуйн орон хэр нь хаа байсан Францаас өндөр үнэтэй үхэр авчирлаа гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр Та ямар хариулт өгөх вэ?
-Манай улс дөрвөн сая үхэртэй, түүний тал нь гунж, бяруу байдаг. Саалийн үнээ нь цөөхөн. Нэг үнээнээс хоногт дунджаар найман литр сүү гарч байгаа. Тэгэхээр уруудаж байгаа мал ахуйгаа эрчимжүүлсэн мал ахуйгаар сэргээх нь бидний зорилго. Нэг үхрээс авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх гэж энэ бүхнийг хийгээд байгаа юм.
Сүүлийн 20-иод жилд Монголд шилмэл үүлдрийн үхэр тасарсан. Манай Монголд өөрийн Сэлэнгэ, цементал үүлдрийн үхэр байна. Цэвэр цусны үүлдрийн хангалт багассан. Үүнийг л нөхөх гэж бид энэ ажлыг хийж байгаа юм. Одоо дахин 300 үхэр оруулна. Үүнийгээ өсгөж үржүүлээд нийт 2000 үнээний ферм болох юм. Сүүний гарц одоо хоёр тонн, есдүгээр сараас хойш дөрвөн тоннд хүрнэ гэв.
Ц.Туваан: Сүүний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах бодлого барина
Сүүний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс ямар бодлого барьж буй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваантай ярилцлаа.
-“Чингис” бондын санхүүжилтээр сүү үйлдвэрлэгчдийг дэмжиж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газраас хөдөө ахуйн таван салбарт “Чингис” бондоос 272 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Үүний нэг нь “Хишигтэн нүүдэлчин” группийн сүү, махны чиглэлийн фермерийн аж ахуй юм.
Сүүний салбарт 43 тэрбум төгрөг баталж өгснөөс эднийх 2.8 тэрбум төгрөгийн зээл авч, энэ зээлээрээ фермээ байгуулж, Францаас улсаас Монтбелъяард үүлдрийн үхрийн импортоор оруулсан. Өндөр ашиг шимтэй үхэр оруулж байгаа анхны хоёр компанийн нэг.
Энэ үнээнээс гарсан эхний 100 гаруй тугалаас 60 орчим эр тугал бий. Эр тугалуудыг цаашдаа бух байдлаар тарааж, монгол үхрийн үржил селекцийг сайжруулна. Энэ ферм 4.5 жилээс цааш анхны санхүүжилтээ нөхөх тооцоотой.
-Сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс хэд хэдэн нааштай шийдвэр гарлаа?
-Сүүний аж ахуйг хувийн компаниуд эрхэлж байна. Нийслэл болон төв суурин газруудын хүн амыг шингэн сүүгээр хангах зах зээл манайд дутагдалтай байгаа. Тиймээс Засгийн газраас сүүний фермүүдийг олноор бий болгох зорилт тавьсан. Сүүний үйлдвэрийн тухайд сүүний иж бүрэн хөргөлтийн систем дагалдаж явна.
“Чингис” бондын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулсан 43 тэрбум төгрөгийг гурван хэсэгт зориулан зарцуулна. Нэгдүгээрт, орчин үеийн сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шийдэхэд нэг хэсэг нь зориулагдана. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг тойрсон сүүний үйлдвэр байгуулахад тодорхой хэсэг нь, үлдсэн хэсэг нь үхэр оруулж ирэх, эрчимжсэн фермерийн аж ахуйд зориулагдсан зээлүүд байгаа.
-Монголчууд жилд хэдий хэмжээний сүү хэрэглэдэг гэж үздэг вэ?
-Монгол хүний физиологийн нормоор тооцож үзвэл жилдээ 300 гаруй сая литр сүүний хэрэгцээ байгаа. Монгол орон мал аж ахуйн орон учраас бэлчээрийнхээ үхрийг саалинд хамруулбал 560 орчим сая литр сүүний боломжит нөөцтэй.
Сүү эмзэг бүтээгдэхүүн учраас холоос зөөх боломжгүй. Тиймээс бид эхний ээлжинд төвлөрсөн суурин газруудаа эрчимжсэн аж ахуйгаас гарч буй сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангана. Дараа нь бэлчээрийн мал аж ахуйгаас гарч буй сүүг органик бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж байгаа.
-Манай улс сүүний хэрэгцээнийхээ хэчнээн хувийг дотоодоосоо хангаж байна вэ?
-Үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний 15-16 хувийг л дотоодоосоо хангаж байна. Нөөц хангалттай байгаа учир сүүний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах бодлого барьж байна.