gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр: Хотыг хөгжүүлэх нь миний ажил

Нийгэм
2007-08-29
0
Twitter logo

Нийслэлийн Засаг даргаар Ц.Батбаяр хэмээх хүүхдэрхүү төрхтэй, нүдээрээ инээмсэглэсэн эр томилогдож байсан нь саяхан, Тэр цагаас хойш сайн муу, сайхан муухайгаар хэлуүлсээр гурван жил шахам болж байна. Түүнтэй энэ оны эхний хагаст хийж бүтээсэн, хийхээр телөвлөсөн ажлынх нь талаар ярилцлаа.

-Та энэ оны эхний хагаст хийсэн гол ажлаа юу гэж дүгнэж байгаа вэ?
-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Нийслэлийн хэмжээнд 58 хороог цогцолбор болгож шинэчиллээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт таван бүлэг, 100 зорилт, 421 хэрэгжүүлэх ажил төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар ажлын биелэлт 74.7 хүвьтай байна. Эдийн засаг, нийгмийн зорилт 54.5 хувьтай явж байгаа гэж Тамгын газрынхан минь дүгнэсэн.
Нутгийн захиргааны ажлыг боловсронгуй болгох зорилгоор цахим хуудас нээж, нэгдсэн портал сайтад мэдээлж, төрийн ажлыг ил тод шуурхай болгох эхлэлийг тавилаа,

-Нийслэл хотод тулгамдсан нэг асуудал бол утаа. Утаанаас салах ажил Таны үед хурц тавигдсан?
-Нийслэлд тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй утаа. Утаанаас салах мастер төлөвлөгөөг боловсрууллаа. Манай улсын нийгмийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд энэ төсөл дээр ажиллаж төлөвлөгөө гаргасан. Нийт 50 сая төгрөгөөр боссон. Гадаадын ямар нэгэн байгууллагаар энэ судалгааг хийлгэсэн бол нэг сая гаруй ам.долларын хөрөнгө зарах байсан юм.
Энэ төсөлд утаанаас салах таван үндсэн зорилттавьсан. Нэгдүгээрт, гэр хорооллын түлшний бүтцийг өөрчлөх. Үүндээ зохицсон зуухтай болох. Энэ жил БНСУ-аас боловсруулсан түлш хэрэглэдэг 10 мянган ширхэг зуух бэлэглэхээр болсон. Эхнийх нь энэ сарын 17-нд Монгол руу ачигдсан байгаа. Хоёрдугаарт, эрчим хүчээр ажилладаг зуухаар хэрэглэгчдийг хангах замаар утаагаа багасгах. Мастер төлөвлөгөөгөөр дараа жил 25 мянган ширхэг ийм зуухтай болно. Гуравдугаарт, Улаанбаатар хоттой ойр инженерийн шугам сүлжээг өргөтгөх замаар шинээр орон сууцны хорооллыг нэмнэ. Дөрөвдүгээрт нүүрсний шинэ үйлдвэрийг бий болгох. Өндөр илчлэгтэй, чанартай боловсруулсан түлш үйлдвэрлэдэг болъё, тавдугаарт гэр хорооллыг өөр газар нүүлгэн шилжүүлье гэсэн чиглэл байгаа.
Мөн жил бүр агаарын бохирдлыг багасгах чиглэлээр 50 тэрбум төгрөг зарцуулахаар УИХ-ын тогтоолд тусгасан.

-Боловсруулсан түлш, БНСУ-аас оруулж ирэх зууханд ашиглах түлш үнийн хувьд ямар байх вэ?
-Мэргэжлийн хүмүүс айлуудад зуухыг суурилуулж өгөх юм. Хэрэглэх түлш нь үнэ өртгийн хувьд түүхий нүүрснээс арай хямд. Нүүрсний үнэ нэмэгдэх юм бол бүр 30-40 хувь хямдрах боломж бий.
Нам даралтын зуух хэрэглэдэг төрийн өмчийн газруудын зуухыг энэ жил бүрэн шинэчилсэн. Нүүрс хэрэглэдэг нам даралтын 400 орчим зуух Улаанбаатарт бий. Үүний 200 орчим нь нийслэлийн мэдэлд байдаг болохоор бүгд солигдоно, Үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас бага хувийн зээл авч солих ажил хийж байна,
Автомашины утаанд нэлээд анхаарал хандуулж байгаа.

-Инженерийн шугам сүлжээг хаана хаана барих вэ?
-Хан-Уул дүүргийн Нисэхийн цагаан хаалга, Баянзүрх дүүргийн Ногоон зоорийн зүүн тал, Яармаг, Телевиз, "Ногоон нуур" орчим барихаар болсон.

-Нийслэлийн хэмжээнд ойрын хугацаанд шийдвэрлэх ямар ямар асуудал байна вэ?
-Улаанбаатар хотыг хогноос салгах хэрэгтэй. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох. Өөрөөр хэлбэл, торгуулийн системийг бий болгох шаардлага гарч байна. Энэ жилээс замыг шинэчлэлийн шинэ шатанд гаргахаар ажилласан. Автозамын зөвхөн зорчих хэсгийг засдаг байсан бол явган хүний зам, гэрэлтүүлгийг нь барихаар болсон.

-Нийслэлийн Засаг даргын хиих ёстой ажил хог, хот тохижуулалт мөн үү?
-Улаанбаатар хотын Захирагч бол нийслэлийг алс хэтдээ яаж хөгжүүлэх вэ, 2015 онд нийслэл ямар түвшинд хүрэх ёстой юм, ямар ямар үйлдвэр барих вэ, хотын авто замын сүлжээг яаж сайжруулах вэ, камерийн систем ямар байх бодлогыг зохицуулж байх ёстой. Дээр нь нийслэлийн цэвэр усны хангамжийг хариуцах үүрэгтэй. Хэдхэн жилийн дараа, тодруулбал 2015 он гэхэд цэвэр усны нөөцгүй болох гээд байгаа. Үүнийг ямар замаар шийдэхийг боловсруулах ёстой.

-Хот төлөвлөлт муудлаа гэж ярьдаг. Үнэхээр төлөвлөлт байхгүй болсон уу?
-Хот төлөвлөлтөөр сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээд ажил хийж байна. Шинээр барих хорооллуудын төлөвлөлт ямар болсныг хэдхэн жилийн дараа хүмүүс харах болно. Сүүлийн үед хотын төвд өндөр барилга барих л зөвшөөрөл өгч байгаа. Газрын зөрчлийн маргаан ч 60-70 хувь багассан.

-Дулаан, цахилгааны одоо байгаа эх үүсвэр шинэ хорооллын ачааллыг даах уу?
-Шинэ эх үүсвэр барина, Баянзүрх дүүрэгт дулааны V станцыг барихаар болсон, Зураг төсөл нь дууссан,

-Цэвэрлэх байгууламж шинээр барих хэрэгтэй байх?
-Зайлшгүй хэрэгтэй,
Улаанбаатараас төмрийн болон арьс ширний үйлдвэрүүдийг гаргасан, Тэгэхээр арьс, шир боловсруулж буй үйлдвэрүүд бохир усаа цэвэрлэх шаардлагатай. Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж бий. Эмээлт тосгонд байгууламж барих төлөвлөгөөтэй.

-Улаанбаатарын дэд бутцийг хөгжүүлэхээр ямар ажил хийв?
-Энэ онд улсын төсвөөс 33.3 тэрбум, нийслэлийн төсвөөс 20.3 тэрбум, нийт 53.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний дийлэнх нь иргэдийн тохилог, аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг бурдүүлэхэд чиглэж байгаа. Жишээ нь, гэр хорооллын 10 мянга орчим өрхийг цахилгаанаар хангасан. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар

Б.АРИУНАА

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан