gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жек Ма гэж хэн бэ?

Д.Багахүү
Технологи
2014-07-03
0
Twitter logo
Д.Багахүү
0
Twitter logo
Технологи
2014-07-03
Жек Ма гэж хэн бэ?

Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанадын худалдан авагчидтай холбох зорилгоор 1999 онд байгуулагдсан Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.

Оймсноос эхлээд онгоц хүртэлх эсэн бусын юм зардаг энэ группийн Таобаба сайт хэрэглэгчиддээ сансрын аялал санал болгож эхэлжээ.

Энэ сайтыг барууныхан төдий л сайн мэддэггүй байсан юм. 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлынхаа төвд оруулж эхэлсэн гэдэг. Ингээд энэ хачирхалтай компани Амазон, Ибей зэрэг томоохон сайтуудыг ардаа орхиж, хамгийн их ашиг олдог интернет худалдаачин болжээ.

Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.

Англи хэлний багшаас Хятадын тэргүүн баян хүртэл
Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч.

Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернетэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.

1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм.

Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ. Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь,

1.Алибаба цэг ком- Alibaba.com
2. Таобао Арилжааны төв- Taobao Marketplace
3. Тималл- Tmall
4. ИТао- eTao
5. Алибаба үүлэн тооцоолол- Alibaba Cloud Computing
6. Жухуасуан- Juhuasuan
7. 1688 цэг ком- 1688.com
8. Али Експресс цэг ком AliExpress.com
9. АлиПей- Alipay

2012 оны 11 дүгээр сард Алибаба цахим ертөнцөд нийт нэг их наяд юаны наймаа хийж, Ма “Их наяд юаны тайж” гэдэг алдар хүртжээ.

2012 Жек Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай “Хөх мөрний матар” гэдэг баримтат кино дэлгэцнээ гарсан.

Алибаба ба 40 дээрэмчин

Жек Магийн 1998 онд компанийнхаа ажилчдад тавьсан илтгэл:

Би 1995 онд гаргасан шийдвэрээ эргэн санаж байна. Би өөртөө амьдралынхаа замыг өөрчиллөө гэж хэлж байлаа. Өнөөдөр бид энд ирэх 5-10 жилийн хугацаанд юу хийх ёстой гэдгээ ярилцахаар ирээд байна.

Тэгэхээр Алибаба ирээдүйд юу болох ёстой вэ? Бид анх Хятад сайтууд дээр ажиллаж эхлэх үед л би та нарт дотоодын веб сайт манай өрсөлдөгчид биш, харин далайн чанадад манай өрсөлдөгчид байгаа гэж хэлдэг байсан. Бидний өрсөлдөгчид Хятадад биш Америкийн Цахиурын хөндийд байгаа.

Тиймээс бид эхлээд Алибабаг дэлхийн хэмжээнд аваачих ёстой. Хоёрдугаарт бид Цахиурын хөндийнхөн шиг шаргуу ажиллаж сурах хэрэгтэй. Хэрвээ өглөө найман цагт ирээд орой таван цагт гэртээ хариад байвал манайх өндөр технологийн компани биш гэсэн үг.

eBay бол далайн аварга загас. Харин бид Хөх мөрөний матрууд. Хэрвээ далайд гарч тулалвдал бид ялагдана. Харин мөрөндөө тулалдвал бид ялна.

Тиймээс Алибаба хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хэрвээ бид өглөө наймаас оройн таван цаг хүртэл ажиллах л тэнхээтэй бол эртхэн өөр зүйл олж хийсэн нь дээр. Америкчууд техник хангамж, системийн хувьд хүчирхэг. Гэхдээ мэдээлэл, программ хангамжийн тал дээр Хятад тархи тэднээс огт дутахгүй. Бидний сэтгэн бодох чадвар тэдэнтэй л ижил өндөр түвшнийх. Ийм учраас бид Америкчуудтай өрсөлдөх гэж зориглож байна.

Хэрвээ бид сайн баг болж, юу хийхийг хүсч байгаагаа мэдэж байвал нэг хүн тэдний арван хүнийг ялж чадна. Бид шинийг санаачлах чадварынхаа ачаар засгийн газрын агентлагуудыг, хүчирхэг, алдартай компаниудыг давж гарах чадалтай. Тэгвэл бидний ялгаа юу юм бэ? Бүгд л интернет бол томроод л, томроод л байдаг хөөстэй адил гэдгийг мэднэ. Гэхдээ хэзээ хагарах вэ?

Yahoo-гийн хувьцаа унаж, eBay-ийн хувьцааны үнэ өснө. Тэгвэл магадгүй eBay-ийн хувьцаа унахад, Алибабагийн хувьцааны үнэ өснө. Тиймээс санаа зовох хэрэггүй. Интернетийн мөрөөдөл хэзээ ч хагардаггүй. Бид ирэх 3-5 жилийн хугацаанд хөлсөө дуслуулж, бүх хүчээ дайчлан, хамаг бүхнээ зориулах ёстой. Энэ бол амжилтад хүрэх цорын ганц арга. Тэгэхээр бидний зорилго бол 2002 он гэхэд Алибабагийн хувьцааг бирж дээр гаргах.

Хөх Мөрөн“eBay бол далайн аварга загас. Харин бид Хөх мөрөний матрууд.

Хэрвээ далайд гарч тулалвдал бид ялагдана. Харин мөрөндөө тулалдвал бид ялна.”

Гэхдээ Алибаба 2002 онд хувьцаагаа гаргаж чадаагүй юм. Гэсэн ч 1999-2000 оны хооронд Софтбанк, Голдман Закс болон өөр олон байгууллагуудаас 25 сая доллар босгож чаджээ.

Харин өнгөрсөн гуравдугаар сард Хятадын хамгийн том интернетэд суурилсан групп компани Алибаба Нэгдсэн улсын биржид хувьцаагаа гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Компани хэдийгээр нэг тэрбум доллар босгохыг хүсч байгаа ч ажиглагчдын үзэж байгаагаар тэдний гаргах хувьцаа 15 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна.

Алибаба гэдэг нэрийг Сан Францискогийн нэгэн кофе шопд бодож олсон гэдэг. Тэрээр “Би тэнд кофе уугаад сууж байхдаа Алибаба гэдэг ер нь их гоё нэр юм байна гэж бодсон. Тэгээд зөөгчөөс “Чи Алибаба гэж мэдэх үү?” гэж асуухад Тийм гэж байна. Тэгэхэд л би нэрээ олчихлоо гэж өөртөө хэлсэн.

Ингэвэл тэд дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ сайт Фейсбүүкийн дараа орох юм. Учир нь 2012 онд Фейсбүүк  IPO-гоо гаргахад үнэ нь 16 тэрбум долларт хүрч байжээ.  Гэхдээ Алибаба хувьцаагаа ямар үнээр, аль хөрөнгийн биржид гаргах нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.

15 жилийн өмнө байгуулагдсан Алибаба өдгөө Хятадын хамгийн том цахим худалдааны сайт болжээ.

Барууныхан Алибабад итгэх эсэхээ мэдэхгүй

2013 онд Алибаба 240 тэрбум долларын арилжаа хийжээ.

Энэ нь Амазон, Ибей нарын борлуулсанаас их. Түүнчлэн Алибаба 2013 оны “Хар Баасан гариг”-т 5.75 тэрбум долларын хүнс борлуулсан нь Америкчуудын талархлын баяр, хар баасан гаригийн интернет худалдан авалтаас гурав дахин их юм. Компаний өнөөгийн ханш 150 тэрбумыг хэдийнэ давсан. IPO-гоо гаргахаар зэхэж байгаа нь Алибаба Хятадын зах зээл; ноёлох биш харин Амазон мэтийн цахим худалдааны акулуудын зиндаанд хүрэх гэсэн эрмэлзэл юм.

Хятад “Стив Жобс”

Алибабаг үүсгэн байгуулагч Жек Ма 1995 онд АНУ-д очих үедээ анх интернет худалдааны талаар мэдээлэлтэй болж, өөрийн дэлхийн хэмжээний сайт байгуулах зорилго тавьжээ.

Харин Алибаба гэдэг нэрийг Сан Францискогийн нэгэн кофе шопд бодож олсон гэдэг. Тэрээр “Би тэнд кофе уугаад сууж байхдаа Алибаба гэдэг ер нь их гоё нэр юм байна гэж бодсон. Тэгээд зөөгчөөс “Чи Алибаба гэж мэдэх үү?” гэж асуухад Тийм гэж байна. Тэгэхэд л би нэрээ олчихлоо гэж өөртөө хэлсэн. Тэгээд гудамжинд гараад тааралдсан хүн болгоноосоо асуугаад л байлаа.

Тэд “Алибаба ба 40 дээрэмчин, Сесаме онгой” гээд бүгд мэдэж байсан. Тэгээд ч Алибаба бол худалдааны ухаан нь тэнгэрт гарсан дүр. Бас хэлэхэд хялбар энэ нэрийг дэлхий даяар мэддэг. Сесаме онгой гэдэг шидэт үг надад эхлээд бяцхан бизнес нээж өгсөн. Харин одоо та нар хар даа. Бид “Алимама” гэдэг нэрийг ч компанийн нэр дээр бүртгүүлчихсэн. Хэн нэгэн бидэнтэй гэрлэхийг хүсээд тэр нэрийг авчих ч юм билүү” гэжээ.

 Цус сэлбэлт

Алибаба группийн охин компаниуд2013 оны нэгдүгээр сард Жек Ма “Алибаба” группийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо зарласан юм. Ингээд өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд өөрийн өв залгамжлагчаа ерөнхий захирлын тушаалд томилов.

Жек Ма “Алибаба”-г цаашид залуу хүн удирдсанаар илүү сайхан ирээдүй бүтээн босгож, гялалзсан амжилт гаргана гэдгийг ойлгожээ. “Энэ бол миний хувьд маш хэцүү шийдвэр” гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ Ма овогт компанийг шууд удирдахаа больсон ч удирдах төвшинд нөлөө бүхий эрхэм хэвээр үлдсэн юм.

2004 онд Хятадын төв телевиз Оны шилдэг 10 бизнесийн төлөөлөгчдийн нэгээр Жек Маг нэрлэв.
2005 онд Дэлхийн эдийн засгийн Форум Маг “Шинэ залуу удирдагч”-аар нэрлэлээ.
2005 онд Фортуне сэтгүүл Маг Азийн хамгийн хүчирхэг 25 хүний нэгээр нэрлэв.
2009 оны 5 дугаар сард Тайм сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан