Дарханы Хонгор суманд цианит натриар ус, хөрсийг нь
бохирдуулсан хэрэг гарсан. Түүнээс хойш удалгуй
химийн бодисыг цэвэрлэлээ, хоргүйжүүллээ хэмээн ОБЕГ-ын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр мэдэгдсэн.
Энэ химийн хор амархан цэвэрлэгддэг бодис уу?
Цианит натрийг олон улсын практикт алтны үндсэн ордыг ашиглахад хэрэглэсээр
ирсэн. Цианит натрийг зохих шаардлага
техиологийн дагуу хэрэглэвэл мөнгөн усыг бодвол хор багатай гэж үздэг.
Хор багатай гэдэг нь технологийн дагуу, нарийн хяналттай хэрэглэх нөхцөлд түүний хор нөлөөнөөс сэргийлэх боломжтой гэсэн үг.
Тийм учраас хэрэглэхийг зөвшөөрдөг. Цианитын хорыг саармагжуулан
орчиндоо хор нөлөөгүй болгох боломжтой.
Харин мөнгөн ус хэцүү, тийм учраас хэрэглэдэггуй. Мөнгөн ус хүний биед удаан хугацаагаар хуримтлагддаг,
Генд нөлөөлдөг учраас илүү хортой.
Дэлхий нийтэд энэ бодисоос болж их хэмжээгээр хордсон тохиолдол байдаг болов уу?
2000 оны нэг сард Румынд алт олборлохдоо
цианитыг ашиглаж байсан. Цианитын
уусмал бүхий далан задарснаас
Данувийн голын сав газар, Европын
долоон орныг дамжин урсдаг том голыг
2000 км бохирдуулсан. Үүнийг Европын холбоо, холбооны улсууд Чернобылийн дараахь том сүйрэл
хэмээн нэрлэж байсан. Цианитын бохирдлыг
цэвэрлэх, хохиролд нөхөн төлбөр төлөх гэх мэт үйл ажиллагаанд Зөвхөн Унгар
улсын Засгийн газар гэхэд л 110 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Эдгээр улс
гамшгийг арилгах үйл ажиллагаанд оролцсон. Хор холбогдлоос нь дурдахад загас
олон зуун тонноор устсан, хөрс шороо
бохирдуулсан гэх мэт. Технологийн дагуу цэвэрлэж хүний бие, байгаль
орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг
арилгасан байдаг.
Хонгорын иргэд хордсон. Хүний биед цианит натри ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Цианит нь хүний эрүүл мэндэд хортой бодис, өчүүхэн бага тун нь хүн, амьтныг
үхэлд хүргэдгээрээ онцлог. Химийн бодисын хордлого хүн бүрт харилцан адилгүй
илэрнэ. Хорт бодисын хэмжээ, түүнд өртсөн хугацаа зэргээс шалтгаална. Хорны
түвшин ямар байгааг нь мэргэжлийн байгууллага нь тодорхойлно доо. Тухайн хүний организмаас
хордлого янз бүр байна шүү дээ. Амьсгалын зам, арьс салст, хоол
боловсруулах эрхтэн зэрэг бүх зүйлд илэрнэ.
Цианит натри хортой гэдгийг тэр болгон
хүмүүс мэддэггүйгээс энэ бодисыг хэрэглэж
хүмүүс хордоод байгаа юм биш үү?
Сэлэнгэ, Дарханы бүс бол манай улсын газар
тариалангийн нутаг. Хүн амын суурьшил ихтэй. Энэ бүс нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд
химийн хорт бодисын талаар мэдэж байх ёстой. Хэрэглэж байгаа байгууллагууд зөвшөөрөлтэй юу, яаж хэрэглэж
байгаад нь хяналт тавих, онцгой анхаарах хэрэгтэй байсан.
Онцгой хортой химийн бодисуудаас манай улсад хамгийн ихээр тархсан нь цианит
натри, мөнгөн ус. Манай байгууллагаас Сэлэнгэ,
Орхон, Булган, Дахан-Уул, Төв зэрэг аймгийн Засаг дарга нар болон бүх
аймгийн холбогдох мэргэжлийн хүмүүс, эмч нарт мөн сэтгүүлчдэд зориулан
тусгайлан мөнгөн ус, цианитын хор холбогдлын
талаар хэд хэдэн удаа сургалт, мэдээлэл өгөх чиглэлээр семинар зохион
байгуулсан. Тэгэхээр орон нутгийн холбогдох мэргэжлийн хүмүүс болон удирдлагууд
эдгээр химийн бодисын хор холбогдлыг мэдэж байгаа, харин хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа анхаарал тавихгүй байгаа юмуу гэж бодож байна.
Хонгорт хэрэглэсэн цианитыг улсын хилээр барилгын материал нэрийн дор оруулсан байж болзошгүй гэсэн.
Илрүүлэх боломжгүй хэрэг үү?
Илрүүлэх боломжтой байлгүй яахав, аливаа химийн
бодис импортоор оруулж ирэх нөхцөлд маш нарийн хяналт тавих ёстой. Ахуйн
хэрэглээнд оруулж ирж буй багахан хэмжээг илрүүлэх боломжгүй байлаа гэхэд үйлдвэрлэлийн зориулалтад орж ирж байгаа химийн бодис нь их хэмжээгээр байж таарна, Тэгэхээр
хяналтаас гадуур байх боломжгүй гэж боддог. Дээрх тохиолдолд хяналтын
байгууллагуудын хэрхэн ажиллаж байгаа нь харагдаж
байна л даа.
Цианит натри ч юм уу, химийн бодисыг хэрэглэх аавар гэж
байдаг байх. Энэ алаар товчхон ярихгүй юу?
Импортлох, экспортлох, Монгол Улсаар дамжин тээвэрлэх, хадгалах, худалдах, хэрэглэх, устгах гэсэн үе шаттай байдаг. Үе шат болгон дээрээ химийн
бодисын дүрэм байдаг. Арьс ширний үйлдвэр
хром ашигладаг бол дүрэмтэй, алтны
уурхай цианитыг ашигладаг бол бас л дүрэм
нь байх ёстой. Өнөөг хүртэл үйлдвэрлэлийн эцсийн дамжлага болох химийн бодисыг
хоргүйжүүлэн орчиндоо сөрөг нөлөөлөл учруулахгүй болгож байгаа үйл
ажиллагаанд тавих хяналт туйлын хангалтгүй
байгаа гэж хэлж болох байхаа.
Тэгэхээр химийн хорт бодис оролцоотой үйлдвэрлэл явуулах нөхцөлд түүнийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, саармагжуулж хоргүй болгох чадвартай өөрөөр хэлбэл, технологи, мэргэжлийн
хүмүүсийг ажиллуулдаг, эдгээрт зарцуулах
эдийн засгийн чадвартай гэсэн
үзүүлэлтийг нарийн шалгаж байж зөвшөөрөл олгох ёстой юм.
"Нинжа" нарын
мөнгөн ус,
цианит натрийг ашиглаж байгааг
яаж цэгцлэх ёстой бол...
Энэ нь нийгмийн ядууралтай холбоотой. Эхлээд ядуурлыг арилгахад Засгийн газар анхаарах ёстой. Төрийн зүгээс ард
иргэддээ химийн бодисын хор, уршгийн талаар сайтар
таниулж, ухуулгыг тогтмол хийж байх хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг.
Тэгэхээр тэдгээр хүмүүсийн химийн хорт бодисын мэдлэгийг дээшлүүлбэл тэд
өөрсдийнхөө эрүүл мэнд үр хүүхдээ хордуулж, эрэмдэг зэрэмдэг болгон өөрсдөө зовж зүдрэхгүй байлгүй дээ. Бас тэгээд шинэ хуулиар бол хариуцлага
хүлээлгэх асуудал нэлээн чанга болсон шүү дээ.
Мөнгөн усыг манайхан хэрэглэсээр байна, гэтэл олон
улсын хэмжээнд тухайлбал Европын Парламент мөнгөн ус оролцсон бүх хэмжилтийн багаж хэрэглэхийг зогсоох шийдвэр
гаргахаар хэлэлцэж байна. Энэ асуудлыг маш
удаан хугацаагаар хэлэлцэж байгаа юм. Энэ нь тасалгааны халуун хэмжигч, хүний даралт хэмжигч гэх мэт багажууд юм. Тэдгээрийг
хагарсан нөхцөлд мөнгөн ус асгарах, түүнийг бүрэн гүйцэд цэвэрлэх боломж муутай, тиймээс түүнийг хэрэглэхгүй байх нь хамгийн зөв арга гэж үзэж байгаа
юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол
дахь хөтөлбөрийн газраас онцгой хортой химийн бодис мөнгөн ус, цианит
натрийг хэрэглэж байгаа газруудыг тодорхойлох бохирдлын байдлыг тогтоох
чиглэлээр
судалгаа хийхээр төлөвлөөд байгаа аж.