Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа. Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр 18.00 цагт ТББХ-гоор, 20.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулахаар зар тараав.
Чуулганыг яаралтай хуралдуулах болсон шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, Ерөнхий сайдыг томилох асуудлыг 20.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эхэлнэ. 00.00 цаг болбол бүх нийтийн амралтын өдөр эхэлнэ. Тэгэхээр УИХ амралтын өдөр шийдвэр гаргах болоод байгааг яах вэ? гэсэн саналыг УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулах гэж байна.
Хувийн бодлоо хэлэхэд, энэ хүнийг Ерөнхий сайд болго, одоо хуралд гэсэн байдлаар хандаж болохгүй л дээ. 20.00 цагт чуулганы хуралдаан зарласан нь хэн нэгний анхааруулах тэмдэг, дохио шиг сонсогдож байна. "Энийг томилоорой" гэж хэлэхгүй ч үйлдлээрээ шахаж байна. Энэ бол тийм таатай санагдахгүй байна.
-Нэг талаас улс орны ажлыг цаг алдалгүй явуулах зорилгоор томилгоог яаравчилж байх шиг байна?
-Ерөнхий сайдын томилгоог хурдан гэхээс илүү оновчтой, зөв хийх ёстой. Улс орны ирээдүйтэй холбоотой асуудал учир ултай суурьтай авч үзэх ёстой, тодорхой шүүмжүүдийг хэлэх ёстой. Нэг намын Бага хурал УИХ-ын бүлгүүд, парламентаас илүү шийдвэр гаргаж, тэрийг гүйцэтгэдэг төлөв байдал руу орж болохгүй.