Манай улсад агаарын бохирдлын улмаас жил бүр 7139 хүн нас барж, 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна. Эдийн засгийн хохирлын хэмжээ Монгол Улсын ДНБ-ний 10 хувьтай тэнцэнэ.
Энэ судалгааг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төслийг хүрээнд боловсруулжээ.
Тодруулбал, өмнө агаарын бохирдлыг үүсгэж байгаа шалтгаан, хаана хамгийн их бохирдолтой байна гэх зэргээр судалдаг байсан бол энэ төслийн хүрээнд анх удаа нийгэм, эдийн засагт учруулж буй дарамт, хор хохирлыг тооцсоноороо жишиг судалгаа болж байгаа аж.
Хөрөнгө оруулалтын жишиг судалгааны тайланд гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас Монгол Улсын хүн амд учирч буй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дарамт тухайлбал өвчлөл, цаг бус эндэгдэл, ажлын байрны бүтээмж буурах зэрэгт гарах эдийн засгийн алдагдлыг тооцож, тоон дүнгээр гаргажээ. Агаарын бохирдлын үндсэн хоёр эх үүсвэр нь гадаад болон дотоод орчны агаарын бохирдол юм. Судалгаанд,
- Амьсгалын доод замын цочмог халдвар,
- Уушгины архаг бөглөрөлт өвчин,
- Зүрхний ишеми өвчин,
- Уушгины хорт хавдар,
- Цус харвалт,
2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг зургаан янзын өвчинд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг авч үзсэн. Өөрөөр хэлбэл дээрх судалгаанд дурдсан нас барагсдын тоон халдварт өвчний нөлөөлөл хамаарахгүй аж.
Хөрөнгө оруулалтын жишиг судалгаанаас гарсан гол үр дүн:
-ДАРАМТ-
Гадаад орчны агаарын бохирдол: Гадаад орчны агаарын бохирдлын нөлөөгөөр жил бүр 2,839 хүн нас барж, 269 сая ам.доллар (905 тэрбум төгрөг) буюу Монгол Улсын ДНБ-ний 2.4%-тай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна.
Эдгээр эдийн засгийн алдагдалд: Эрүүл мэндийн халамж, үйлчилгээний зардал нийт 2.4 сая ам.доллар (8 тэрбум төгрөг) бөгөөд түүний хамгийн өндөр хувийг харвалт, зүрх судасны өвчин эзэлж байна.
Ажлын байрны бүтээмж бууралт (ажилдаа байхгүй өдрүүд, ажлын бүтээмжийн бууралт) 4.8 сая ам.доллар (16 тэрбум төгрөг)-той тэнцэж байна. Үүнд гэр бүлийн гишүүд гадаад орчны агаарын бохирдлоос болж өвдсөн хүүхдүүдээ асрахаар ажлаасаа чөлөө явах цаг багтана.
Цаг бус эндэгдэл гадаад орчны бохирдлоос үүдэлтэй 262 сая ам.доллар (881 тэрбум төгрөг)-тэй тэнцэж, эдийн засагт учруулж буй дарамтын дийлэнх хувийг эзэлж байна.
Дотоод орчны агаарын бохирдол: Дотоод орчны агаарын бохирдлын (ДОАБ) буюу айл өрхийн зуухны хэрэглээнээс жил бүр 4,350 хүн нас барж, 1,2 тэрбум ам.доллар (3.9 их наяд төгрөг) буюу Монгол Улсын ДНБ-ний 7.6%-тай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна.
Эрүүл мэндийн зардал (дотоод орчны агаарын бохирдлын улмаас) жил бүр ойролцоогоор 14 сая ам.доллар (47 тэрбум төгрөг) байна.
Байгаль орчинд учирсан хохирлын (нүүрстөрөгчийн эквалент ялгаралттай дүйцүүлэхэд) хэмжээ жил бүр 107 сая ам. доллар (360 тэрбум төгрөг)-аар хэмжигдэж байна.
Цаг бус эндэгдэл (дотоод орчны агаарын бохирдлын улмаас) жил бүр 1 тэрбум ам.доллар (3.5 их наяд төгрөг)-аар хэмжигдэх эдийн засгийн алдагдалд хүргэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Гадаад орчны агаарын бохирдол 2055 он гэхэд тодорхой арга хэмжээнүүдэд хөрөнгө оруулалт хийснээр 671 сая ам.доллар (2.3 их наяд төгрөг)-ийн эдийн засгийн алдагдлаас сэргийлж, 11,000 гаруй хүний амь насыг аварна.
Нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан эсвэл хийн эх үүсвэрээр солих
Цахилгаан станцуудад технологийн шинэчлэл хийх
Энгийн галлагаатай зуухны хэрэглээг бууруулах
Зам, тээврээс ялгарч буй бохирдлыг бууруулах
Дотоод орчны агаарын бохирдол: Нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан болон хийгээр ажилладаг хосолсон зуухаар солиход хөрөнгө оруулалт даруй хийснээр 31 жилийн хугацаанд эдийн засагт учруулах 29 сая ам.доллар (97 тэрбум төгрөг)-ийн алдагдлаас сэргийлэн, хөрөнгө оруулалтын өгөөж (ROI) 4.8-аас 1 болно.
-ҮР ШИМ-
Монгол Улсын Засгийн Газар агаарын бохирдлын улмаас эрүүл мэнд, эдийн засагт учирч буй дарамт, алдагдлыг бууруулах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх. Хөрөнгө оруулалтын жишиг судалгаанаас зөвлөж байгаа агаарын бохирдлыг хянах, хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр болзошгүй зардлыг бууруулж, хүний амь насыг аврах бүрэн боломжтой гэж үзжээ.
Гадаад орчны агаарын бохирдол: Гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах дараах дөрвөн арга хэмжээг хэрэгжүүлснээр 2055 он гэхэд 671 сая ам.доллар (2.3 их наяд төгрөг) (эсвэл жилд 21.0 сая ам. доллар, 396 хүний амь нас)-ын алдагдлаас сэргийлэх боломжтой юм.
Уламжлалт нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан эсвэл хийн зуухаар сольсноор 9,000 гаруй хүний амь нас аварч, 487 сая ам.доллар (1.6 их наяд төгрөг)-ын учирч болшгүй зардал (жилд 287 хүний амь нас, 15.2 сая доллар) алдахаас сэргийлэх боломжтой.
Нүүрсээр галладаг цахилгаан станцуудыг РМ2.5 шүүлтүүрээр тоноглох эсвэл цэвэр технологийн цахилгаан станцуудаар шинэчлэх нь 2,818 гаруй хүний амь насыг аварч, 149 сая ам.доллар (502 сая төгрөг)-ийн зардал (88 хүний амь нас, жилд 4.7 сая ам.доллар) гарахаас сэргийлэх боломжтой.
Ил задгай гал түлэх хэмжээг бууруулснаар 448 хүний амь насыг аварч, 24 сая ам.доллар (81 тэрбум төгрөг) зардал гарахаас (жилд 14 хүний амь нас, 0.7 сая ам. доллар) сэргийлэх боломжтой.
Зам тээврийн салбараас ялгарах агаарын бохирдлыг бууруулснаар 217 хүний амь насыг аварч, 12 сая ам.доллар (40 тэрбум төгрөг)-ийн зардлаас (жилд 7 хүний амь нас, 0.4 сая ам.доллар) зайлсхийх боломжтой.
Дотоод орчны агаарын бохирдол: Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад айл өрхүүдийн ашиглаж буй нүүрсэн галлагаатай зуухыг солиход чиглэсэн дараах гурван арга хэмжээний аль нэгийг сонгож хэрэгжүүлснээр үр өгөөж гарна.
Цахилгаан зууханд шилжсэнээр 656 хүний амь насыг аварч, 31 жилийн хугацаанд (жилд 21 хүний амь нас, 1,7 сая ам.доллар) 54 сая ам.доллар (97 тэрбум төгрөг) болзошгүй зардлаас урьдчилан сэргийлж, хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) 5.6-аас 1 хүргэх боломжтой.
Шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг зуухны (LPG) хэрэглээнд шилжсэнээр 322 хүний амь нас аварч, 31 жилийн хугацаанд (жилд 10 хүний амь нас, 853 мянган ам.доллар) 26.5 сая ам.доллар (89 тэрбум төгрөг)-ын гарч болзошгүй зардлаас сэргийлж, хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) 7.2-оос 1-т хүргэх боломжтой.
Монгол Улсын Засгийн Газраас айл өрхийн 10-аас багагүй хувийг нүүрснээс цахилгаан эсвэл шингэрүүлсэн түлшээр ажилладаг зуухны хэрэглээнд шилжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь амжилттай хэрэгжсэнээр 31 жилийн хугацаанд 350 хүний амь насыг аварч, 29 сая ам.доллар (97 тэрбум төгрөг)-ын хохирол учрахаас сэргийлэх боломжтой (жилд 11 хүний амь нас, 926,000 доллар) бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) 4.8-аас 1 хүргэх боломжтой гэж тооцоолжээ.
Өгөгдөл мэдээний хязгаарлагдмал байдлаас үүдэн дотоод орчны агаарын бохирдол, бохирдлыг бууруулснаар гарах үр ашгийн тооцоог зөвхөн Улаанбаатар хотын хүн амд (хүн амын 70 орчим хувь) тооцоолжээ. Харин гадаад орчны агаарын бохирдлыг Монгол Улсын нийт хүн амыг хамруулан тооцоолсон байна.
Монгол Улсын нөхцөлд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлж, эдгээр арга хэмжээний зардал, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг загварчилсан гэдгээрээ онцлог аж.
Тиймээс "Агаарын бохирдлыг бууруулах судалгаанд үндэслэн цаашид үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Ингэхдээ техник, технологийн дэвшил ашиглах, мөн эдийн засгийн үр нөлөөг бодитой үнэлэх нь чухал. "Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа нь Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг урт, дунд, богино хугацааны стратеги, бодлоготой үр дүнтэй уялдуулахад томоохон хувь нэмэр оруулна" гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ярилаа.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска "Агаарын бохирдолтой тэмцэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ингэхдээ эхдээ айл өрхүүдийг эрчим хүчний өөр эх үүсвэр ашиглахыг дэмжсэн арга механизмыг нэвтрүүлэх, ялангуяа нүүрс ашигладаг уламжлалт зуухыг цахилгаан, хийн зуухаар солиход хөрөнгө оруулах нь нэн чухал юм" хэмээв.
Дээрх судалгааг 2021 оноос гурван жилийн хугацаанд Монгол, Этиоп болон Энэтхэг улсуудад хэрэгжүүлж байгаа юм байна. Судалгааны арга зүй болон сайн туршлагуудыг бусад улс орнуудад сурталчилж, хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэхэд дэмжлэгийг нэмэгдүүлэх нь төслөөс хүлээгдэж буй үр дүн аж.