АНУ-ын Филадельфийн амьтны хүрээлэнгийн Галапагос төрлийн яст мэлхийнүүд 100 нас хүрсэн хойноо анх удаа өндөглөжээ.
Өнгөрсөн баасан гарагт тус амьтны хүрээлэнгээс мэдээлэл өгөхдөө, 150 гаруй жилийн түүхэндээ анх удаа Галапагос яст мэлхий амжилттай үр төлтэй болж байна. Энэ түүхэн үйл явдалд бид "туйлын их баярлаж байна" хэмээн онцолжээ.
Тодруулбал, Mommy нэртэй эмэгчин болон Abrazzo нэртэй эрэгчин нь тус амьтны хүрээлэнгийн хамгийн өндөр настнууд аж.
Одоогоор дөрвөн өндөг гарсан бөгөөд эхний өндөг хоёрдугаар сарын 27-нд хагарчээ. Үлдсэн өндөгнүүд ч мөн хагарах магадлалтай байгаа бөгөөд амьтны асаргааны багийнхан ажиглаж байна гэв. Тус өндөгнүүдийг хоёр нутагтан амьтдын байранд олон нийтийн нүднээс хол өсгөх хэрэгтэй гэсэн ба “зохистой хооллож, сайн өсөн торниж байна” гэж амьтны хүрээлэн мэдээлсэн байна.
Яст мэлхийнүүдийн өндөгний жин 70-80 грамм бөгөөд энэ нь тахианы өндөгтэй ойролцоо жинтэй адил аж.