“TikTok”-ийн эзэмшигч “ByteDance” компани АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахыг зөвшөөрөөд байна
(Bloomberg) -- “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг худалдах асуудал эцсийн хэлцэлд хүрч амжаагүй учраас Дональд Трамп тус аппликейшнийг хориглох хугацааг дахин 75 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.
Хэлэлцээрийг шийдвэрлэхийн тулд шаардлагатай бүх зөвшөөрөлд гарын үсэг зуруулах нэмэлт ажил шаардлагатай байгаа учраас хугацааг сунгах захирамж гаргасныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт “Truth” цахим хуудсаараа мэдээлсэн байна.
Дээрх шийдвэрийн дараа “App Store” болон “Google Play”-д “TikTok” аппликейшнийг устгалтгүй хэвээр үлдээгээд байгаа аж.
“TikTok”-ийн эзэмшигч “ByteDance” компани АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахыг зөвшөөрөөд байгаа юм. Хэдий тийм боловч БНХАУ-д ногдох тариф 54 хувьд хүрч нэмэгдсэнээс үүдэн шийдвэрээсээ ухарсан байж болзошгүй байна.