Пүрэв гарагт ОХУ-ын эрх баригчид Саратов муж дахь Энгельсийн агаарын баазад Украины арми дрон буюу нисгэгчгүй онгоцоор довтолж, хүчтэй дэлбэрэлт болсон гэж мэдээллээ.
Энэ талаар Саратов мужийн захирагч “Дайн эхэлснээс хойш тус мужид хийсэн хамгийн том агаарын дайралт боллоо” гэсэн байна.
Үүний улмаас ойролцоох амины орон сууцууд болон цэцэрлэг, сургуулиуд сүйдсэн гэв.
Украины Зэвсэгт хүчнээс энэ дайралтыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Украины хилээс 750 км-ийн зайд байрлах Энгельсийн бааз нь ОХУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг чухал бааз юм. Энэ бааз руу өмнө нь Украины армиас хэд хэдэн удаа цохилт өгч байсан аж.
Хамгийн сүүлд гэхэд энэ оны нэгдүгээр сард агаараас довтолжээ. Оросын Батлан хамгаалахын яам Украины 132 дроныг унагасан гэв.
Эх сурвалж: ABC