Монголын гаалийн байгууллагын системд хиймэл оюун ухааны дэвшилтэд технологи, программ хангамжийг нэвтрүүлэх төслийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.
2025-2026 онд хэрэгжүүлэх уг төсөлд БНСУ-ын тэргүүлэгч технологийн гурван байгууллагын хамтарсан консорциум /B2EN, VIRNECT, Rebellion/ хамтарч байгаа аж.
Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Г.Энхтайван “Хиймэл оюун ухаанд суурилсан гаалийн шинэчлэлийн санаачилга нь Монгол Улсын гаалийн үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм.
Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ төслийн багийн хийсэн судалгаанд үндэслэн БНСУ-ын Засгийн газрын хоёр сая ам долларын санхүүжилттэй хиймэл оюунд суурилсан дэвшилтэд технологийг нэвтрүүлэх замаар гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх төсөлд нэгдлээ.
Энэ хүрээнд БНСУ-ын гурван байгууллагын /B2EN, VIRNECT, Rebellion/ дэмжлэг, үйл ажиллагааны нэмэлт төслүүд орж ирсэн. Төслийн үндсэн бүрэлдэхүүнд хиймэл оюунд суурилсан үйлчилгээний багц буюу гаалийн туслах систем, нэгдсэн мэдээллийн хайлтын платформ, NPUS бүхий хиймэл оюуны сервер зэрэг багтана.
Энэхүү шинэчлэл нь гаалийн байгууллагын цахим шилжилт, хилийн хяналтын чадавхыг сайжруулах зорилтыг бодит болгоход түлхэц үзүүлнэ гэж харж байна.
Түүнчлэн мэдээлэлд суурилсан удирдлага, ил тод, авлигаас ангид, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэхийн зэрэгцээ худалдааг хөнгөвчлөх, татварын орлогыг нэмэгдүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой” гэж дүгнэлээ.
БНСУ-ын “Rebellions” компанийн захирал Юнг Шин Ким “Өнөөдөр бидний хувьд онцгой үйл явдал тохиож байна. Монголын Гаалийн Ерөнхий газар, гурван консорциум хамтран хиймэл оюун ухааны дэвшилтэд технологийн нэвтрүүлэх эхний алхмаа хийж буй.
Цахим технологийн тусламжтай захиргаа, удирдлагын шинэчлэлийг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж буй нь нэр төрийн хэрэг. Төсөл хэрэгжүүлэгч "B2EN, VIRNECT" компаниуд нь өгөгдөл буюу үйлдвэрлэлийн хиймэл оюун ухааны үйлчилгээний салбарт, “Rebellion” компани нь хиймэл оюун ухааны хагас дамжуулагчид суурилсан серверийн дэд бүтцийг шинэчлэхэд тус тус мэргэшсэн БНСУ-ын тэргүүлэгч компаниуд юм.
Энэхүү төслийн хүрээнд зөвхөн технологи нэвтрүүлээд зогсохгүй, хоёр улсын Засгийн газар, хувийн хэвшлүүд хоорондын итгэлцэлд суурилсан тогтвортой түншлэлийг бий болгох нэн чухал үйл ажиллагаа байх болно” гэлээ.