Жилийн гурван улиралд аниргүй дүнхийх “Хүй долоон худаг” зуны гурван сард хүний хөлд дарагджээ. Энэ амралтын өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2024” боллоо.
Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлогтой. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах зорилго тавьж буй.
Уг наадамд монгол туургатан Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүчит бөхчүүд оролцсон нь онцлог байлаа. Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглов. Харин буриад болон өвөр монгол тус бүр 64 хүчтэн барилдлаа.
Мөн хурдан морьдын уралдаан, сур харваа, сээр цохих, морьт харвааны тэмцээн болсон юм.
Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах албаны дарга Ч.Бямбажаргал “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Хүрээ цам-Даншиг наадам зохион байгуулагдсаны 10 жилийн тэгш ой тохиож байна. Энэ жил дотоод, гадаадын жуулчид, хүндэт зочид хүрэлцэн ирж байгаа нь талархууштай байна.
Мөн цам харайх ёслолын үйл ажиллагаанд тухайн наадмын гол утга учир, амин сүнс оршдог. Буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах, хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах шалтгааны улмаас үйлддэг шашны тарнийн ёсонд тулгуурласан зан үйл юм.
Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл билээ” гэв.
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” олны хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр болж байна.
Наадамчин Д.Батсуурийн сэтгэгдэл “Тус наадмыг анх удаа сонирхон ирж үзлээ. Хүний хөл ихтэй, өргөн дэлгэр болдог юм байна. Шашны үйл ажиллагаа нь өвөрмөц санагдлаа. Сайн сайхнаа даатган сүсэглэдэг сүсэгтнүүд ч харагдсан.
Миний хувьд бөхийн барилдааныг сонирхож ирсэн. Тэр тусмаа Буриад, Өвөрмонгол бөхчүүд хэрхэн барилдах нь сонирхолтой санагдлаа” гэлээ.
Гадаад жуулчин Даниэл Иванов “Монголд долоодугаар сарын дунд үед ирсэн. Тэдний тэмдэглэдэг хамгийн том баярын нэг “Наадам” фестивалийг үзэж чадаагүй.
Өнөөдрийн энэ үйл ажиллагааг наадамтай төстэй гэж сонсож ирсэн. Буддын шашны ёс заншил болж байгаа нь өвөрмөц санагдлаа. Мөн ихэнх хүмүүс үндэсний хувцсаараа гоёсон нь энэ фестивалийг чимж өгчээ.
Миний хувьд түрүүн хурдан морины уралдаан үзсэн. Хүүхдүүд морь унаж уралдаж байгаа нь энэ үндэстнийг моринд эрэмгий, эртний баатруудтай танил санагдуулж байна” хэмээн ярилаа.
Наадмын хүрээнд
- шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан,
- гэрэл зургийн үзэсгэлэн,
- жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн,
- худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгууллаа.
“Даншиг наадам-Хүрээ цам 2024”-т ирснээр “Уухай” шагайн харвааны тойром, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, дүүргүүдийн ардын авьяастнуудын тоглолт зэргийг үзэн сонирхох боломжтой байв.