Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ танилцуулж, шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө.
Хамтарсан Засгийн газарт МАН-ын 12 сайд ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар боллоо.
Түүний хувьд 2020-2021 онд энэхүү албан тушаалыг хашиж байсан бөгөөд ковид цар тахлын үед өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн сайдын ажлаа өгч Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Тодруулбал, Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг гадуур хувцасгүй, гэрийн углааштай нь ХӨСҮТ рүү шилжүүлсэнд бухимдсан иргэд УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж Төв талбайд жагсан улмаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байв.
Ажилласан байдлын тухайд,
- 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
- 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал
- 2020-2021 Эрүүл мэндийн сайд
- 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан.