gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бүх зүйл өөрчлөгддөг ч шинжлэх ухаан өөрчлөгддөггүй

Т.Онон
Боловсрол
2024-12-04
21
Twitter logo

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургууль мэргэжил сонголтыг байгалийн шинжлэх ухаан, инженер технологи руу чиглүүлэх зорилгоор UNIVERSUM SAPIENTIAM арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. UNIVERSUM SAPIENTIAM нь ертөнцийн цэцэн мэргэн ухаан гэсэн утга бүхий латин үг юм.

Орчин цагийн хүүхэд залуусын сонирхол чиг хандлагад тохирсон илтгэл лекцийг салбартаа тэргүүлэгч, шилдэг мэргэжилтнүүд уншиж танилцууллаа. Үүнд:

  • Хиймэл оюуны эрин үеийн ур чадвар
  • Ионжуулагч цацраг түүний хэрэглээ ба цөмийн инженерчлэл хөтөлбөр
  • Сурагчийн амьдрал VS оюутны амьдрал, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?
  • Хэрхэн цагаа үр ашигтай өнгөрүүлэх вэ?
  • Орчин цагийн жендерийн тухай ойлголт гэсэн сэдвүүдээр МУИС, ШУТИС, Рио Тинто, СЭЗИС, МАК компани, Цөмийн энергийн комиссын ажлын албаны төлөөлөл илтгэл тавив. Дараа нь сурагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн сургалтын менежер Н.Манлай:

-Мэргэжил сонголтын зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг хэзээнээс эхлэв?
-Ахлах ангийнхандаа зориулж техник технологи, уул уурхай, инженерүүд ямар ажил хийж, ямар хэмжээтэй цалин авдаг гэдгийг таниулах үүднээс 10-11-р ангийн хүүхдүүдээ МАК компанийн Дорноговь аймгийн Даланжаргалан дахь үйлдвэр, Налайхад байдаг хаалга цонхны үйлдвэр, Блокийн үйлдвэр, Герман-Монголын хамтарсан инженерийн сургуулиар аялуулсан. 

Мөн газрын тос, олон улсын инженерийн чиглэлийн зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс өглөө. Өнөөдөр 12-р ангийнханд зориулан мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөх үйл ажиллагааг 1996 оны төгсөгчидтэй хамтран зохион байгууллаа.

Цаашид ШУТИС-ийн лабораториудад судалгаа хийлгэх төлөвлөгөөтэй байна. Жил болгон энэ үйл ажиллагаа явагдана.

-Яагаад эдгээр мэргэжлүүдэд анхаарах болсон бэ?
-Өнөөгийн нөхцөлд боловсролын системд байгалийн ухааны чиглэлийн багш нар их хомстолтой болсон. Манайд хими, биологи, физикийн багш нар дутагдалтай байна. Хотын төвд байгаа манай сургуульд дутагдалтай байхад захын,  алслагдсан сум баг яаж байгаа бол?

Байгалийн ухааны багш ховордоход физик, хими, биологи, математик хичээлийн асуудал хүндэрнэ. Энэ нь инженер бэлтгэгдэхгүй л гэсэн үг. Тиймээс бид байгалийн ухааны хичээлийг түлхүү сонирхуулах, сонгуулах зорилготой.

Хүүхдүүдэд мэргэжлийн талаар танилцуулж, ийм мэргэжил байдаг гэсэн мэдлэг мэдээлэл олгох зорилготой. “Би Рио Тинтод ажиллавал гоё юм байна” гэж 4-5 хүүхэд энэ чиглэлийн мэргэжлийг сонговол бидний үйл ажиллагааны гол утга учир оршиж байна.  

МУИС-ийн физикийн тэнхимийн дэд профессор, Нано хиймэл технологийн дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч Түмэнжаргалын ТӨРТОГТОХ  

-Шинжлэх ухааны мэргэжлийг сонгох нь ямар давуу талтай вэ?
-Шинжлэх ухаан өөрчлөгддөг зүйл биш. Харин технологи өөрчлөгддөг, байгалийн хууль өөрчлөгдөхгүй. Тиймээс шинжлэх ухааны суурь мэргэжлүүд үргэлж хэрэгтэй. Үүн дээр дөрөөлж технологи, нийгэм хөгждөг. Тиймээс энэ мэргэжлээр сурсан хүмүүс хэзээ ч хаягдахгүй, гологдохгүй.

-Орон тоог яавал нэмэгдүүлэх бол?
-Шинжлэх ухаан хэцүү гэсэн хандлагаас үүнийг сонгох хүмүүс цөөрлөө. Зөвхөн Монгол Улсад ч биш дэлхийн өндөр хөгжилтэй улсад ч энэ чиглэлээр суралцах хүмүүс бага байна.  
 
Үндсэн шалтгаан манай улсын хувьд ажлын байр, цалин, төр засгийн анхаарал юм. Гэтэл ирээдүйд хамгийн өндөр орлоготой байж болохуйц хүмүүс бол шинжлэх ухааны суурьтай, нийгмийн ухаантайгаа хосолсон салбар дундын мэргэжлүүд юм. Тиймээс ирээдүйг харж сонголт хийх үү, өнөөдрийг харж сонгох уу гэдгийг бодох хэрэгтэй.  

Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн зочин судлаач, жендер судлалын  доктор Бэгзийн АНХБАЯР  

-Жендерийн асуудал яагаад чухал вэ?
-Бүх салбарт жендертэй холбоотой асуудлууд үүсэж байна. Эрх мэдэл, удирдах шатанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо, ажлын талбар дээрх хамт олны хүйсийн харилцаа гээд бүх зүйлд жендерийн асуудал бий.  

Жендер хүний эрхийн асуудал учраас улс орон даяар бүх салбарт жендерийн асуудал байна.  

Судлаачид орон даяар судалгаа хийдэг. Хүмүүстэй уулзаж жендерийн ерөнхий ойлголтын тандалт судалгаа хийдэг юм.

Жендерийн тэгш байдал гэсэн үгийн ард эмэгтэйчүүдийн асуудал байдаг гээд нийтээрээ ойлгосон. Тиймээс үүнд эрэгтэйчүүд оролцдоггүй. Эрэгтэйчүүд оролцохгүй болохоор энэ асуудал ахихгүй.  

Жендерийн тэгш эрхийн ард аль ч хүйсийн асуудал бий. Жендерийн ард эрэгтэйчүүдийн асуудал байна гэдгийн хүмүүс огт ойлгохгүй байна.  

Өнөөдөр гарын үсэг зурж, тамга даран,  асуудал шийдэж буй  дарга нарын 95 хувь нь эрэгтэйчүүд. Тиймээс эрэгтэйчүүд жендерийн асуудалд яаж хандах нь тэдний энэ талын мэдлэг хэр байгаагаас шууд хамааралтай болно гэсэн үг.  
 
Үүнийг шийдэхийн тулд дунд сургуульд жендерийн хөтөлбөртэй байх ёстой. Хэдий чинээ эрт жендерийн тэгш эрхийн тухай ярьж ойлгуулна төдий чинээ хурдан асуудал цэгцэрнэ гэсэн үг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан