“Чухал ашигт малтмал, чухал сонголт” сэдэвт хурлыг АМЧАМ буюу Америкийн худалдааны танхимаас зохион байгуулав.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт чухал ашигт малтмал гэх нэр томьёо бий болж, улс бүр чухал гэж үзсэн эрдсээ нэрлэж байна. АНУ-ын хувьд нийт 35 ашигт малтмалыг чухал ашигт малтмалын жагсаалтдаа оруулжээ.
Тус улс ойрын болон дунд хугацааны чухал ашигт малтмал, эрчим хүчний салбарын чухал ашигт малтмал гэх мэтээр ангилсан байна.
Харин манай улсад стратегийн ордын жагсаалт л бий. “Эрдэнэс Монгол” компани найман төрлийн ашигт малтмалыг чухал гэж үзнэ хэмээн зарлаад байна.
Зэс, лити, кобальт, никель гэх мэт чухалд тооцогдох ашигт малтмалууд шинэ эдийн засагт гол үүрэг гүйцэтгэнэ. Мөн газрын ховор элементийг олон улс чухал ашигт малтмалд тооцжээ.
АНУ-ЫН ОЙРЫН ИРЭЭДҮЙД ЧУХАЛД ТООЦСОН АШИГТ МАЛТМАЛУУД: Диспроси, лити, лантаны бүлгийн ховор металл, цагаан алт, ган, никель, хөнгөн цагаан
Эдгээрээс зарим нь АНУ-д байхгүй тул тус улс бусад улсаас хямд худалдан авах, нийлүүлэлтээ тасралтгүй хангахаар одооноос зэхэж байна. АНУ, Европын холбоо гэх мэт өндөр хөгжилтэй олон орны чухал ашигт малтмалын жагсаалтад зэс оржээ. Иймд зэс газрын тосыг орлохуйц, хамгийн эрэлттэй, хамгийн үнэтэй металл болох уу гэсэн асуулт урган гардаг.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн “Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн тал нь манай яаманд харьяалагдаж байна. Эдгээрээс хоёр төслийн гэрээг байгууллаа. Францын талтай хамтран хэрэгжүүлэх, ураны төслийг эхлүүлэхийн тулд УИХ-аар гурван хууль, Засгийн газраар олон тогтоол батлууллаа. Одоо Хувь нийлүүлэгчийн болон Орд ашиглалтын гэрээ байгуулна.
Бид Ашигт малтмалын тухай хуулийн төслийг гаднын сайн жишээнүүдийг судалж боловсруулж байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Ирэх тавдугаар сард олон нийтэд хэлэлцүүлнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг ХЗДХЯ хууль тогтоомжийн актад бүртгэсэн.
Бид удахгүй туршилт хийгээд, тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ. Монгол Улсын хувьд аль нь чухал ашигт малтмал вэ гэдгээ бид зарлах хэрэгтэй гэдэгтэй би санал нийлнэ. Мөн энэ салбарт аль улстай хэрхэн хамтарч ажиллахаа ч тогтох хэрэгцээ бий” гэв. Тус яам чухал ашигт малтмалын геологийн сэдэвчилсэн судалгаа явуулах болжээ. Хайгуулын дараа олборлолт эхэлнэ.
Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Энэ хурлаар хайгуулын шинэ журмыг танилцуулжээ. Нийт зарласан талбайн 50 хувьд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.
Сонгон шалгаруулалтын үнийн санал 70/30 байсныг 60/40 болгожээ. Өмнө нь нэг оролцогчийг л шалгаруулдаг байв. Тэр хүн дуудсан үнээ байршуулаагүй бол тэр сонгон шалгаруулалт хүчингүй болдог байв. Иймд хоёр оролцогч шалгаруулдаг болно. Босго үнэ 4500 төгрөг байсныг 7000 болгожээ.
Манай улсад гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалттай бай хайгуул хийх, олборлолт явуулахыг хүчтэй эсэргүүцдэг хэсэг бүлэг хүмүүс байсаар байна. Энэ бэрхшээлийг Халзан Бүрэгтэй төслийнхөн туулж байгаа юм. Тэд урьдчилсан ТЭЗҮ-гээ дуусгажээ.
Манай улсын баруун хязгаарт байрлах энэ ордоос Монголд анх удаа газрын ховор элемент олборлоно. Энэ үүднээс мөс зүсэх төсөл болно. Үйлдвэрийн туршилт хийхийн тулд дахин өрөмдөх шаардлагатай. Дэлхийн зах зээлд газрын ховор элементийн үнэ тогтвортой өсөж байна. Газрын ховор элементийн зах зээл нь нишэ буюу тусгайлсан зах зээл юм. Олон орон энэ элементийн төлөө өрсөлдөж байна. Газрын ховрыг хүнд, хөнгөн гэж ангилдаг. Халзан Бүрэгтэйн нь хүндэд тооцогдоно.
Өнгөрсөн намар Ховд аймгийн зарим иргэн энэ төслийг эсэргүүцсэн. Мөн тус аймгаас УИХ-д сонгогдсон Х.Болормаа ч төслийг шүүмжилдэг. Иймд төслийн багийнхан иргэдтэй уулзан, хайгуулын ажлаа танилцуулж, газрын ховор элементийг олборлосноор бий болох эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг мэдээлсээр байгаа аж.
Тэд уурхай, хоёр үйлдвэр барьж, 600 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ховд аймгийн томоохон ажил олгогч, татвар төлөгч болно. Аймагт их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Олборлолт явуулснаар агаарт хорт хий цацагдах тул ихээхэн аюултай гэсэн ташаа мэдээллийг залруулахаар ажиллаж байгаа аж. Учир нь хайгуул хийхээс ч өмнө тус бүсэд цацраг идэвхт бодис агаарт цацагдсаар байсан гэв.
Тус төслийн гүйцэтгэх захирлаар А.Цолмон томилогджээ. Тэрээр ирэх сарын 1-нээс албан ёсоор ажлаа хүлээн авах юм. Өчигдөр Шангри Ла зочид буудалд болсон хурлын үеэр тэрээр “Бид олборлолтоо эхлэхэд ойртсон тул Засгийн газраас дэмжлэг хүсэж байна. Цацраг идэвхийн суурь судалгааг мэргэжлийн байгууллага хийх нь зөв болов уу. Бид сүүлийн гурван жилийн турш энэ төсөлд хөрөнгө оруулсан. Төслөө дараагийн шатанд гаргахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дулаарахаар өрөмдлөг эхэлнэ” гэв.
Манай уул уурхайн салбар нүүрс, зэс гэсэн хоёр л ашигт малтмалаас ахиу орлого олдог. Гэвч нүүрсний үнэ өнгөрсөн оноос уруудаж эхлэв. Энэ орон зайг 2028 оноос ураны баяжмалын экспорт нөхөх учиртай. Газрын ховор элементийг олборлож боловсруулаад Япон, БНСУ, Европын орнуудад худалдах аж. Тэгэхээр энэ төсөл манай уул уурхайн салбарыг “солонгоруулж”, хоёр хөршөөс хэт хамааралтай эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах давуу талтай.
Монгол шиг далайд гарцгүй оронд газрын ховор элементийн экспорт улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Иймд гадаад бодлоготой ч салшгүй холбоотой юм.
Хуралд оролцогчид Монголд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхийн тулд юуны өмнө хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зөв гэдэгт санал нэгдэв. Ингэснээр Монгол чухал ашигт малтмалын нийлүүлэгч улс болох боломжтой гэсэн юм.