gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Чинбат: Сүүлийн дөрвөн жилд компанийн орлого 46 хувиар өссөн

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-02-05
99
Twitter logo

БААТАРЖАВЫН ЧИНБАТЫН ТОВЧ НАМТАР  

Шинжлэх ухаан технологийн их сургууль, Холбоо мэдээллийн технологийн сургууль, Мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн. 

1999 оноос Гаалийн ерөнхий газар, Статистик мэдээллийн төв - программист, Япон Улсын Yamamoto Mfg компани - программист,  Иргэний Бүртгэл, Мэдээллийн Улсын төв, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэдээллийн технологийн газрын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга зэрэг ажлыг тус тус хийж 2021 оноос одоог хүртэл "Монголын Цахилгаан Холбоо ХК"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа:  Сонгогчийн бүртгэлийн систем, Иргэний шинэчилсэн бүртгэл, Монгол улсын иргэний цахим үнэмлэх, УБЕГ-ын архивыг цахимжуулах, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт, Хур систем, Дан систем, E-mongolia төслүүдийг хэрэгжүүлсэн.

-Сайн байна уу, та компанийнхаа тухай танилцуулаач?
-
“Монголын цахилгаан холбоо” ХК 103 жилийн түүхтэй, харилцаа холбооны  салбарын ууган байгууллага, 21 аймагт салбартай суурин утас, интернет, олон суваг дамжуулах үйлчилгээ зэрэг харилцаа холбооны үйлчилгээг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хүргэдэг. Компанийн

  • 94.7 хувийг төр,
  • 5.3 хувийг 4006 иргэн эзэмшдэг, нээлттэй хувьцаат компани юм.

Компанийн дийлэнх хувьцааг төр эзэмшдэг боловч, бид бизнесийн байгууллага тул төрөөс татаас авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Хувьцаат компани тул бид жилийн эцсийн тайлангуудаа Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох газруудад хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлдэг. 

-Та хэзээ гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ. Ажлаа юунаас эхлэв?
-Би Харилцаа холбоо, мэдээллийн технологийн агентлагт ажиллаж байгаад 2021 оноос хойш Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.             

Өрхүүд сар бүр дунджаар 120-130 мянган төгрөгийг гар утасны дата, телевизэд төлдөг.

Анх ажил хүлээж авахад компанийн ажилтнуудын цалин салбарын дунджаас бага, компанийн гол үйлчилгээнүүдийн хэрэглэгч буурч, дагаад орлого буурсан байсан. Иймээс орлого нэмэх тал дээр төвлөрч ажиллалаа. 2021 онд компанийн нийт орлого 17.9 тэрбум төгрөг байжээ. 2024 оны тайлан арай гараагүй байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ онд 27 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. 

Сүүлийн дөрвөн жилд компанийн орлого 46 орчим хувиар өссөн. Шинээр нэвтрүүлж байгаа төслүүд маань амжилттай байгаа тул компанийн орлого цаашид ч тогтвортой өсөхөөр байна. 2028 он гэхэд компанийн орлогыг 35.2 тэрбум хүрэх төлөвлөгөөтэй байна.

БИД 50 СУМАНД 400КМ ШИЛЭН КАБЕЛ, 6000 ӨРХ РҮҮ 740КМ КАБЕЛ ТАТСАН

-Шинээр хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал ?
-Манай үйлчилгээнүүд хоцрогдсон байв. Ялангуяа суурин утас, ADSL интернэт, кабелын телевизийн үйлчилгээ, лавлах 1900-1109 буюу хуучны 109 үйлчилгээнүүд бий.  Иргэд гар утас түлхүү хэрэглэх болсноор суурин утас, суурин интернетийн хэрэглээ буурсан, IPTV нэвтэрснээр кабелын телевизийн үйлчилгээ хэрэглээнээс гарч байгаа нь шинэ үйлчилгээтэй болох, үйлчилгээний төрлөө нэмэх шаардлагатай болсон юм. 

Иймээс бид үндсэн суурь дэд бүтцээ шинэчлэхээс ажлаа эхлүүлсэн. Аймгууд 1G холболттой байсныг 10 дахин өсгөж, 10G болгосон.  Firewall, Core switch зэрэг тоног төхөөрөмжөө бүгдийг нь шинэчилсэн. Үүний үр дүнд хэрэглэгчийн гомдол 70 хувиар буурч, шинээр хэрэглэгч нэмэх, шинэ технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн.

21 аймгийн төв, 50 суманд 400 км шилэн кабел, 6000 өрх рүү 740км кабел суурилуулсан.

Шинэ төслүүд гэвэл сумдад нэвтрүүлж буй гуравласан үйлчилгээний FTTH төсөл, суурин утасны 7070 брэнд, ашиглалтаас гарсан таксофон үйлчилгээнд ребрэндинг хийж ЕБС-иудад хэрэгжүүлж байгаа “Итгэлтэй утас”, албан байгууллагын дуудлагын колл центр үйлчилгээ, хяналтын камерын үйлчилгээ зэргийг дурдаж болох юм.

-Сумдад гуравласан үйлчилгээ нэвтрүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Суманд амьдардаг иргэдийн харилцаа холбооны зардал өндөр. Өрхүүд сар бүр дунджаар 120-130 мянган төгрөгийг гар утасны дата, телевизэд төлж байна. Ялангуяа цар тахлын үед хүүхдүүд цахимаар хичээллэж, иргэд гэрээсээ ажилласан тул дата хэрэглээ илт нэмэгдсэн. Хэрэглэгчийн зардлыг бууруулж, хямд, чанартай үйлчилгээг хүргэх нь бидний гол зорилго.

2021 оноос FTTH /Fiber to the home/ үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь өндөр хурдны шилэн кабелаар суурин утас, интернет, IPTV гэсэн гуравласан үйлчилгээг хэрэглэгчид хүргэнэ гэсэн үг. 21 аймгийн төв, 50 суманд 400 км шилэн кабел, 6000 өрх рүү 740км кабель суурилуулсан. Улаанбаатар болон аймгийн төвүүдэд бусад компани энэ үйлчилгээг хэдийн хүргэсэн тул бид сумд руу чиглэсэн. Тэнд өрсөлдөөн харьцангуй бага тул бид анхдагч болов.  

Хэрэглэгчийн тоо 6000 орчим боллоо. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн айлууд сард 50 мянган төгрөг төлөөд телевизээ HD форматаар үзэхийн сацуу хүссэн контентоо ухрааж, нөхөж үзнэ. Шилэн кабелаар холбогдсон тул дата нь хязгааргүй. Гар утсандаа дата авч, мөнгө үрэх шаардлагагүй болсон. 

Интернэтгүй газарт залуус тэсэхгүй. Хотод үзүүлж байгаа шиг чанартай интернетийг сумын залууст хүргэх шаардлагатай.

Бид айлуудыг хямд, чанартай дэд бүтцээр хангах энэ төсөлд гол анхаарлаа хандуулж үргэлжлүүлнэ. Засгийн газар төвлөрлийг сааруулахын тулд “Шинэ хөдөө” хөтөлбөрийг эхлүүлсэн. Хот руу шилжин ирсэн хүмүүсийн дийлэнх нь залуучууд. Интернэтгүй газарт залуус тэсэхгүй. Хотод үзүүлж байгаа шиг чанартай интернэтийг сумын залууст хүргэх шаардлагатай. Ингэснээр иргэд нутагтаа амьдрах боломжийг бүрдүүлнэ.       

Бид аймаг, сум бүрд мэргэжлийн инженер техникийн ажиллагсадтай нь энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд давуу тал болсон. Хүний нөөц, дэд бүтэц нь бэлэн гэсэн үг юм. Харин өөр нэг бизнесийн байгууллага нэг суманд очоод хийнэ гэвэл хүндрэлтэй.  

-Энэ онд хэчнээн өрхөд үйлчилгээгээ хүргэх вэ?
-11 мянган өрх гэж төлөвлөсөн. Яваандаа энэ төсөл бүх сумыг хамарна. Бид энэ төслийг эхлүүлэхдээ ашиг олохыг гол зорилгоо болгоогүй. Чанартай үйлчилгээг хямдаар хүргэхийг илүү чухалчилсан юм. Энэ үйлчилгээг авсан иргэд ч сэтгэл ханамжтай байна.       

Мөн  нэг шинэ үйлчилгээ нь хяналтын камер. Барилгын хөгжлийн төвтэй хамтран тус төвийн захиалгаар орон нутагт барьж буй барилгуудад камер суурилуулсан. Барилгын хөгжлийн төв хөдөө явж, барилгын ажлын явцтай газар дээрээс нь танилцах нь багассан. Зарим барилга олон жилийн турш сунжирч, цагтаа дуусахгүй байгаа тул Барилгын хөгжлийн төвөөс энэ арга хэмжээг хоёр жилийн өмнөөс авсан нь үр дүнтэй байна.

30-аад барилгад камер суурилуулсан тул тэдний цагийг хэмнэж, ажлыг нь хөнгөвчилдөг. Боловсролын яам мөн хяналтын камерыг хөдөө эхлүүлсэн сургууль, цэцэрлэгийн барилгадаа суурилуулж, захиалагчийн хяналтаа 24 цаг алсаас хянадаг болох саналаа ирүүлсэн. 

-“Итгэлтэй утас” үйлчилгээ сайн сэтгэгдэл дагуулсан. Одоогоор хэдэн сургуульд байршуулаад байна вэ, цаашдаа үргэлжлэх уу?

-Хүүхэд хамгааллын асуудал хурцаар тавигдаж, хүүхдийн сургууль руугаа ирж очих орчин аюулгүй байх шаардлага тулгарсан.

Манай маркетингийн залуус сургуулиудад таксофон байрлуулах санал гаргасан юм. ХХЗХ-ны судалгаагаар 12 хүртэл насны хүүхдүүд дунд гар утасгүй хүүхдүүд их байв.

Иймээс таксофоныг бид рэбрэндинг хийж, “Итгэлтэй утас” үйлчилгээ болгосон юм. Анх хэдхэн сургуульд туршилтаар эхэлсэн нь эерэг сэтгэгдэл авч, одоо 457 сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэргийн анги зэрэг газруудад байршуулаад байна.

Зөвхөн ЕБС-иудад “Итгэлтэй утас” байршуулан, 7080 хэмээх тусгай сери үүсгэсэн. Хэрэв таны утсанд 7080 дугаараас дуудлага ирвэл хүүхэд тань залгаж байна гэсэн үг.

Хүүхдүүд сургуулиасаа хоёр минут үнэгүй ярих боломжтой. Хичээл тарахаар утасны хажууд урт дараалал үүсдэг гэсэн. Нэг эмээ бидэнд талархал ирүүлж, “Хүүхдэдээ үнэтэй гар утас авч өгөхөөр дээрэмдүүлэх болов уу, алдчих болов уу гэж санаа зовдог байв. Мөн хүүхдүүд ухаалаг утсаараа ангидаа тоглох гэх мэтээр буруу ашигладаг. Та бүхний утсаар хүүхэд маань хичээл нь тарангуут хэл өгч, би очиж авдаг боллоо. Баярлалаа” гэсэн байсан. 

Зарим аймгийн ИТХ-ын зардлаар энэ утсыг суурилуулсан. Ирэх хоёр жилд бүх сургуульд Итгэлтэй утсыг нэвтрүүлнэ. 

-Данхар бүтцийг зөв зохион байгуулснаар ажилчдын цалинг 78 хувиар өсгөжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч.
-Тэтгэвэрт гарсан, ажлаас гарсан хүмүүсийн оронд шинэ ажилтан аваагүй юм. Цар тахлын жилүүдэд хүмүүсийг ажилтай байлгах нь чухал байв. Бүтцээр цомхтгол хийгээгүй. Би ажил авахад 690 хүний орон тоотой байв. Одоо 530 хүн ажиллаж байна. Ажлын байрны нягтрал сайжирч, бүтээмж нэмэгдсэн.

Танд 7080 дугаараас дуудлага ирвэл хүүхэд тань залгаж байна гэсэн үг.

-Хувийн хэвшлийн орон зайг төр булааж, төрийн өмчит компаниуд ажилласаар байна гэх шүүмжлэл их. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ шүүмжлэл манай салбарынхнаас ч гардаг. “Монголын цахилгаан холбоо” компани онцлогтой. Түүхийг нь харвал 103 жилийн настай, салбартаа хамгийн ууган компани. Монголын харилцаа холбооны хөгжлийг олон жил нуруундаа үүрч ирсэн.

Бодит хэрэгцээ талаас нь харвал бизнесийн байгууллага шинэ техник нэвтрүүлж, хөрөнгө оруулан, олон хэрэглэгчтэй болж, орлого олохоор ажилладаг. Суурин утасны үйлчилгээ буурч байгаа талаар би дурдсан. Гэхдээ энэ үйлчилгээ байх ёстой юм. Сүүлийн үед албан байгууллагууд суурин утас ашиглах нь нэмэгдэж байна. Ажилдаа албан мэйл л ашиглана гэдэг шиг ажлын цагаар суурин утсаар л ярина гэсэн хандлага, соёл бий боллоо.

Бидний 2024 онд нийгмийн шинж чанартай хэрэгжүүлсэн төсөл  буюу 670 ЕБС-ийн дотоод сүлжээ, Wi-Fi орчныг бүрдүүлсэн. Энэхүү төслийг Мобиком, Юнител группүүдтэй хамтран хоёр жилийн хугацаанд хийж дуусгасан нь салбарын компаниуд өрсөлдөх биш хамтран ажиллах боломжтой гэдгийг харуулж байна.

-“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 94.7 хувийг төр эзэмшдэг. Энэ хувиас олон нийтэд нээлттэй арилжих уу?
-Тийм төлөвлөгөө бий. Засгийн газар төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөх ёсгүй гэсэн бодлого баримталж, Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг Төрийн өмчит компаниудын бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж байна.  

Төрийн өмчит компаниудыг нээлттэй ХК болгохоор өнгөрсөн онд Төрийн  банк, Монголын хөрөнгийн биржийн тодорхой хувийг арилжлаа. Энэ төлөвлөгөөнд манай компани мөн багтсан юм. Бид андеррайтерийн, хуулийн, үнэлгээний, аудитын компаниар хөндлөнгийн үнэлгээгээ хийлгэсэн.

Хэдэн ширхэг хувьцаа гаргах, нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх, дунд, урт хугацаанд ямар стратегиар ажиллах, ямар хэмжээний орлого олж, хувьцаа эзэмшигчдэд өгөөж өгөх вэ зэрэг тооцоог хийсэн.  Товчхон хэлбэл нэмэлт хувьцаа гаргах ажлын бэлтгэл хангагдсан.

-Компанийн ТУЗ-д хувьцаа эзэмшигч 4000 иргэний төлөөлөл ажилладаг уу?
-Ажилладаггүй, гэхдээ орох эрх нь нээлттэй. ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хараат бус гишүүд. ТУЗ-ийн гишүүний шалгуурыг хангасан бол хувьцаа эзэмшигч иргэд ажиллах нь нээлттэй.

-Танай компани ногдол ашиг олгодог уу?     
-1995 оноос нээлттэй хувьцаат компани болсон цагаас хойш нийтдээ 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосноос 10.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын засгийн газарт, 7.4 тэрбум төгрөгийг Кореателеком корпорацад, нэг тэрбум төгрөгийг бусад хувьцаа эзэмшигчдэдээ олгосон байдаг. Мөн сүүлийн дөрвөн жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар 12.5 орчим тэрбум байна.

Энэ оноос хэрэгжүүлсэн төслүүдийн өгөөж ирнэ. Хөрөнгө оруулалтаа нөхөх хэрээр манай цэвэр ашиг цаашид өснө. 2024 онд бид ногдол ашиг олгоогүй. Хуримтлалаа хөрөнгө оруулалтад зарцуулж, ирээдүйд олох ашигтаа анхаарсан.  

Ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг тараах, эсэхийг шийдвэрлэнэ. Өмнө нь нэгж хувьцаанд нэг төгрөгийн ногдол ашгийг жил дараалан олгож байсан бол 2025 онд бид нэгж хувьцаанд 100 төгрөг олгохоор төлөвлөн ажиллаж байна.

-Өнгөрсөн долоо хоногт танай хувьцааны үнэ 14 орчим хувиар өсжээ. Ер нь хувьцааны үнийн ханш, арилжааны идэвх ямар байдаг вэ?
-Арилжаа тийм ч идэвхтэй биш, тогтмол байдаг. Нэгж хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 490-500 төгрөг байлаа. Энэ онд ч мөн орлогын өсөлтөө хадгалах эерэг төлөвтэй байгаа учир хувьцааны үнэ өссөн.

ХИЙМЭЛ ОЮУНЫ ТАЛААР ИХ ЯРЬДАГ Ч МАНАЙ ХӨРСӨНД ХЭРХЭН БУУХ, БИД ЯАЖ ОРОЛЦОХЫГ ХӨНДӨХГҮЙ БАЙНА

-Цахим үндэстэн, дижитал шилжилтийн талаар ярих боллоо. Эдгээрийг хэрэгжүүлэхэд та бүхэн ямар үүрэгтэй оролцож байна вэ? 
-Бид салбарын бусад компанийн адил дижитал шилжилтэд оролцоод явна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Алсын хараа 2050" зорилтод тусгагдсан Шинэ хөдөө, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд гол зорилгоо болгон ажиллана.
 
-Төгсгөлд нь та манай уншигчдад эхлүүлэхээр судалж буй ажлынхаа талаар танилцуулаач. 
-5G-гийн шилжилтийг бүгд хүлээж байна. Энэ чиглэлээр бид  урьдчилсан судалгаа хийж байна.  Мөн хиймэл оюуны талаар их ярьж байгаа ч манай хөрсөнд хэрхэн буух, бид яаж оролцохыг хөндөхгүй байна. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх дэд бүтэц, дата төв гэж бий. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ. Хиймэл оюун ухаан дээр ажилладаг компаниуд, хөгжүүлж буй оюутан залуучуудад тухайн дэд бүтцийг ашиглах боломжоор хангана. 

-Танд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.                                 

Гэрэл зургуудыг Т.Бархас

Гэрэл зургуудыг Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан