Сайн мэдээнээсээ муу мэдээ нь олширсон энэ үед сайн мэдээ дуулгадаг ганц салбар нь МХХ-ны салбар болоод байна.
Хамгийн сүүлийн мэдээ гэхэд Монгол Улс НҮБ-ын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 193 улсаас 46-д жагссан байна. Энэ нь 2022 оноос 28, 2020 оноос 46 байраар урагшилсан үзүүлэлт юм. Монгол Улс 2020 оноос E-Mongolia платформыг ашигладаг болсон нь индексийн үзүүлэлтүүдэд жагсаалтаа ахиулахад голлон нөлөөлсөн хэмээн ийнхүү үнэлэгджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим засаг”, 2019 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн мэдээллийн систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэх, гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, шилэн данс, НӨАТ-ын систем хөгжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн.
Өндөр хөгжилтэйд тооцогдож буй АНУ Монголтой ижил буюу 99%, Шинэ Зеланд 95.9%, Канад 93.8%-тай байгааг харьцуулаад харахад өргөн уудам нутагт тархан суурьшсан монголчууд бид харилцаа холбооны нэвтрэлт, түүний хэрэглээгээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж яваа юм.
Төрийн үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системийг шат дараатай өргөжүүлэн шинэчилж 2024 оны тавдугаар сард 4.0 хувилбарыг нэвтрүүлсэн. Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, 2020 оны аравдугаар сард е-Mongolia нэгдсэн системийг төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээтэйгээр нэвтрүүлж байсан бол 2023 онд 3.0 хувилбараа, өнгөрсөн 2024 онд 4.0 хувилбараа нэвтрүүлсэн. 4.0 хувилбар нь өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд 86 байгууллагын 1233 үйлчилгээ байна.
МХХ-ны салбар дэлхийтэй хөл нийлүүлж байгааг тоон үзүүлэлтүүд нотолдог. Харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг 100 хүнд ноогдох хэрэглэгчийн тоогоор илэрхийлдэг бөгөөд Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж үзүүлэлтээс 27.2 нэгжээр өндөр байгаа. Монгол Улсын хэмжээнд 52480 км шилэн кабелын сүлжээг байгуулсан. Тодруулбал, 330 сум, 1000 орчим сум суурин газар бүгд сүлжээнд холбогдсон, өндөр хурдны интернэтэд холбогдоод байна. Ингэснээр хүн амын 99 хувь нь өндөр хурдны интернэтийг дэлхийн бусад улс оронтой харьцуулахад харьцангуй хямд үнээр ашиглаж байна.
Өндөр хөгжилтэйд тооцогдож буй АНУ Монголтой ижил буюу 99%, Шинэ Зеланд 95.9%, Канад 93.8%-тай байгааг харьцуулаад харахад өргөн уудам нутагт тархан суурьшсан монголчууд бид харилцаа холбооны нэвтрэлт, түүний хэрэглээгээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж яваа юм. Сүлжээ нэвтрэлтийн үзүүлэлтээрээ ч дэлхийн дунджаас дээгүүрт орж байгаа. Бүх аймаг, сумдад 3G, 4G сүлжээг хүргэж, уг сүлжээгээр дамжсан дата 2020 оноос хойш гэхэд л 3.2 дахин өссөн байна. Монголчууд бид өөрсдөө мэддэггүй ч энэ бол маш чухал үзүүлэлт юм. Дэлхий нийтийн хөгжлөө дагаад энэ салбар сүүлийн 25 жилийн хугацаанд бусад салбараа бодвол бие даан, үсрэнгүй хөгжиж байгаа салбар гэдэг нь олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөж байгаа.
Бүх аймаг, сумдад 3G, 4G сүлжээг хүргэж, уг сүлжээгээр дамжсан дата 2020 оноос хойш гэхэд л 3.2 дахин өссөн байна.
Улам нэмэгдэж буй хэрэглээг даах дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг цаг тухайд хийгээгүй бол эдгээр статистик тоонууд хамаагүй бага байх байсан. Технологи муу байвал салбарын өсөлт, тэлэлтийг дэмжиж чадахгүй, харин технологи гэдэг бол жил бүр асар их хөрөнгө оруулалт шаардаж байдаг онцлогтой салбар. “Нэг суманд 4G үйлчилгээ хүргэхийн тулд 200 орчим сая төгрөг зарцуулдаг. Одоогийн байдлаар нэг сумд хамгийн багадаа таван хүн энэ сүлжээг ашиглаж байх жишээтэй. Ингээд бодохоор хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхөхөөр байгаа юм. 330 сумын 200 гаруйд нь бид ашиггүй ажиллаж байна. Гэхдээ бидний итгэл үнэмшил юу байна гэхээр тэнд байгаа хүмүүс хөгжинө. Боломж нь байж хүн хөгжинө. Түүнээс хүмүүсийг хөгжсөний дараагаар бид боломжийг нь өгнө гэж байхгүй шүү дээ” хэмээн “Unitel” группийн Гүйцэтгэх захирал 2019 онд ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Суманд нь 200 орчим сая төгрөгөөр сүлжээ оруулж ирснийг гар утсаараа 1000 км-ийн хол нийслэлд суугаа хүүхэдтэйгээ ярьж суугаа аав, ээж харин мэдэхгүй.
Дэлхийн банкны судалгаагаар 4G технологи нэвтэрсэн улс орнуудад ядуурал 4.3% хүртэл буурч байгаа эерэг үзүүлэлт гарсан. Монгол Улс аль 2016 онд 4G LTE сүлжээг амжилттай нэвтрүүлж, 4G сүлжээ нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс болж байсныг та мэдэх үү? Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 4.9 сая үүрэн холбооны хэрэглэгчийн 74,6% нь энэ технологийн үр шимийг хүртэж байна. Монгол Улс 2022 оноос 5G технологийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлж, зарим хөрөнгө оруулалтуудаа хэдийнээ хийгээд эхэлсэн.
3G технологийн үед бид гар утаснаасаа интернэт ашиглах, төрөл бүрийн контент үзэх боломжтой ч чанарын хувьд тааруухан байсан бол 4G технологи ашигласнаараа илүү өндөр чанартай видео контент үзэх, шууд бичлэг дамжуулах боломжтой болсон бол 5G технологийн дамжуулалтын илүү өндөр хурд, маш бага хоцрогдол нь хүн ба төхөөрөмжийн харилцаанаас гадна төхөөрөмж хоорондын мэдээлэл дамжуулдаг, төхөөрөмжийг бодит хугацаанд алсаас удирдах боломжийг авчирна.

5 жилийн өмнө, 10 жилийн өмнө мөнгө, цаг хугацаа зарцуулан гүйцэтгэдэг байсан хувь, хувьсгалын олон ажил, үүргийг өнөөдөр интернэтийн сүлжээ ашиглан, гар утсаараа гүйцэтгэдэг болсон.
Монгол шиг хүн ам цөөтэй, газар нутгийн хэмжээ том ийм улс оронд аливаа дэд бүтцийг байгуулах нь асар их хөрөнгө оруулалт шаардагдана. Тэр тусмаа дэлхий нийттэй хөл нийлүүлж, шинэлэг орчин үеийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглах шаардлагатай болдог. Зах зээлийн багтаамж бага, үнийн хувьд олон улсын дунджаас доогуур.
Ийм нөхцөлд шинэ технологи, инновац нэвтрүүлж үйлчилгээнийхээ чанарыг тогтмол сайжруулах нь том сорилт. Техник төхөөрөмж, програм хангамж, тэдгээрийн албан ёсны эрх, тэр ч битгий хэл интернэтийн урсгалыг импортоор гадаад валютаар худалдаж авдаг. Валютын ханш, инфляцын өсөлтөөс хамааран өсөж буй өртөг зардал ихээхэн нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл харилцаа холбооны үнэ тариф нэмэгдэх нь битгий хэл буурсаар байгаа.
Нөгөө талаас тэд бүрэн либералчлагдсан зах зээлийн ширүүн өрсөлдөөний үр шимээр сонголттой, бага үнэ тарифтай үйлчилгээ авч сурсан үнийн өсөлтөд маш “эмзэг” ханддаг хэрэглэгчидтэй. Нэгж хэрэглэгчээс олох орлого буурсаар байгаа. Гэсэн ч ХХЗХ-оос гаргасан судалгаагаар 2022 онд 366.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, 2023 оны зөвхөн хагас жилийн байдлаар 231.01 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, энэ тоо тогтмол өсөж байгаа.
Үүрэн холбооны зах зээлийн хуваагдлыг авч үзвэл Мобиком корпораци зах зээлийн 36.3%, Юнител 32.3% эзэлж, ойролцоо тооны хэрэглэгчидтэй аж. Харин Скайтел 18.6%, Жи-Мобайл 9.5% бол зах зээлд шинээр гарч ирж буй Ондо 3.7%-ийг эзэлж байна.
Хэдийгээр ковидын үе байсан ч гэсэн сүүлийн 3 жилд гэхэд л 854 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 5G технологи нэвтрүүлэхэд үүнээс хэдэн арав дахин илүү хөрөнгө оруулалт шаардагдана. Гэхдээ л энэ бол миний өмнө дурдсанчлан урт хугацааны төлөвлөлтөө өөрсдөө хийж чаддаг “эрх чөлөө”-ний хүчээр л хөрөнгө оруулалтаа ч төлөвлөж чадаж байгаагийн илрэл юм даа.
Үүний зэрэгцээ олон мянган хүнийг ажлын байраар хангаж, сүүлийн гурван жилд л гэхэд 854 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэхээр энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудаараа бахархахгүй байх аргагүй.
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ САЛБАРЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Шилэн кабелын сүлжээний нийт урт 2024 оны хагас жилийн байдлаар 52480 км болж Монголын бүх аймаг сумын төв, томоохон суурин газрууд суурин болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдсон. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 256.8 мянга, 2013 онд 2 сая 878 мянга байсан бол энэ тоо 2024 оны есдүгээр сард 4 сая 909 гаруй мянгад хүрснийг Харилцаа холбооны зохицуулах хорооны статистикаас харж болно. Үүрэн холбооны зах зээлийн хуваагдлыг авч үзвэл Мобиком корпораци зах зээлийн 36.3%, Юнител 32.3% эзэлж, ойролцоо тооны хэрэглэгчидтэй аж. Харин Скайтел 18.6%, Жи-Мобайл 9.5% бол зах зээлд шинээр гарч ирж буй Ондо 3.7%-ийг эзэлж байна.
- Өнгөрсөн жилтэй харьцуулахад 3G сүлжээн дэх хэрэглэгчийн тоо 4.4%, дата хэрэглээ 9.59%, харин 4G сүлжээн дэх хэрэглэгчийн тоо 6,3%, дата хэрэглээ 32.2%-иар өсөж, 2024 оны эхний хагас жилд 4G сүлжээнд хэрэглэсэн нийт дата 612 терабит болж, өсөлт нь 2021 оны жилийн хэрэглээнээс илүү гарсан байна.
- Нэг хэрэглэгчийн нэг сарын дундаж дата хэрэглээ 2023 онтой харьцуулахад 2.56 гигабит-ээр нэмэгдэж 14.8 гигабит дата хэрэглэсэн байна. Үүрэн холбооны нэг хэрэглэгч хоногт дунджаар 7.1 минут ярианы ачаалал үүсгэж, 12.9 мессеж илгээжээ.
- Ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо 4 сая 237 мянга, нарийвчилбал, 61.2% нь Android, 35.1% нь Apple, 3.8% нь бусад төрлийн гар утас барьдаг аж.
- Нийт өрхийн 50 орчим хувь нь суурин интернэтэд холбогдож, интернэтийн хэрэглэгч өрхийн тоо 523.7 мянгад хүрч, 447.6 мянган өрх IPTV үйлчилгээ авч, 240.1 мянган өрх хиймэл дагуул ашиглан ТВ үзэж байна.
- Салбарын орлого нь 2008 онд 365,2 тэрбум төгрөг, 2014 онд 850.4 тэрбум төгрөг байсан бол 2024 оны эхний хагас жилд гэхэд 1 их наяд 167.6 тэрбум хүрсэн нь ДНБ-ий 3,2% юм. Зөвхөн энэ оны эхний хагас жилд гэхэд л 273.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсын төсөвт 212.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Д.НАРАНТУЯА