Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, цаг хугацаа хэмнэж, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх үр дүнтэй хосмог сургалт Монголд анх удаа хэрэгжиж эхлээд байна.
Тодруулбал “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд түншлэгч байгууллагуудын хосмог сургалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг Дархан политехник коллеж дээр зохион байгууллаа.
Тус коллежийн захирал Б.Нарантуяа “Манай коллеж хосмог сургалтын тогтолцоог нэвтрүүлээд нэг хичээлийн жилийг үдэж байна. Уламжлалт сургалтаас ялгаатай нь суралцагч ажиллангаа суралцах боломжтойгоороо давуу талтай. Хичээлийн 60 орчим хувь нь сургуулийн орчинд, 40 хувь нь ажлын байран дээр явагддаг.
Суралцагчид цалинтай ажиллаж, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг бодит орчинд эзэмшиж байна. Хөтөлбөрийг чадамжид суурилсан байдлаар шинэчлэн боловсруулж, тоног төхөөрөмж, орчны шинэчлэлийг ч мөн төслийн дэмжлэгтэйгээр хийлээ” гэв.

ХОСМОГ СУРГАЛТАД ХУВИЙН ХЭВШЛИЙН СОНИРХОЛ ИХ БАЙНА
МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга З.Болорсувд “Манай танхим хоёр жил тутамд бизнесийн орчны судалгаа хийдэг. Дархан-Уул аймагт тулгамдаж буй гол асуудал бол мэргэжлийн хүний нөөцийн хомсдол.

Ихэнх байгууллага шинэ төгсөгчдийг дахин сургах шаардлагатай болдог. Үүний улмаас цаг хугацаа алдах, санхүүгийн өртөг зардлууд ч их гарах тохиолдол цөөнгүй.
Харин хосмог сургалт нь ажлын байранд шууд бэлэн боловсон хүчнийг бэлтгэх гарц гэж болно. Одоогоор шинэхэн байгаа хосмог сургалтын талаарх ойлголтыг хувийн хэвшлүүдэд өгөх, цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд тэдний саналыг тусгах зэрэг боломж бүрдүүлж, гүүр нь болж ажиллана” гэлээ.
Монголд хэрэгжиж буй хосмог сургалтын тухайд хувийн хэвшлийн оролцоог төлөөлөх гол байгууллага нь Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болж байгаа юм. Танхимд гишүүнчлэлийн бүртгэлтэй 7000 орчим байгууллага бий.
Хосмог сургалтын гол оролцогчид нь хувийн хэвшлийн байгууллагууд бөгөөд 20 гаруй компанийн төлөөлөл дээрх сургалтад оролцсон юм.
Тэдний дийлэнх нь мэргэжлийн боловсон хүчний хомсдолын асуудлыг онцолж байлаа. Зарим нь Дархан политехник коллежтой энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан нь хосмог сургалтын эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйгийн илрэл болов.

ЦАЛИНТАЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ
Дархан политехник коллежийн Цахилгааны мэргэжлийн багш У.Мөнхтуяа “2024 оны аравдугаар сараас хосмог анги хичээллэж эхэлсэн. Миний хувьд анги даасан багшаар ажиллаж байна. Хосмог сургалтаар дамжуулан онолын болон дадлагын ур чадварыг суралцагчдад олгож байна. Хугацаа алдахгүй мөн цалин авангаа суралцах боломжтой гэдэг нь хамгийн том давуу тал” гэдгийг онцоллоо.
“Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай хамтран хэрэгжүүлж буй.
Тус компанийн Төвийн бүсийн салбарын чадамжийн төвийн сургагч инженер М.Доржханд “Суралцагч нар батлагдсан төлөвлөгөөний дагуу 4-8 дугаар сар хүртэл аж ахуй нэгж байгууллага дээр хичээлээ үзэж эхэлсэн. Энд дөрвөн нэр төрлийн техникийн хичээл үзэх бөгөөд энэ нь 5 кредит буюу 240 цагийн хичээл болох юм.
Ерөнхийдөө сургууль дээр нь онолоор заасан тоноглол, эд ангийг бодит ажлын нөхцөлд мэргэжлийн нэршлээр нь заагаад явж байна. Ингэхдээ мэдээж аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална. “Энэ мэргэжлээр суралцсанаар эрчим хүчний салбарт хөрвөх чадвартай, албан тушаал ахиж дэвших боломжтой мэргэжилтэн болох юм” гэв.
Герман улсад мэргэжлийн боловсрол, сургалт олгох загвар нь хосмог систем дээр суурилсан байдаг. Жил бүр нийт компанийн 20 хувь нь хосмог сургалтын хөтөлбөрөөр боловсон хүчнийг бэлтгэдэг гэсэн статистик бий. Энэ нь жилд дунджаар 500 мянган суралцагч хосмог сургалтад хамрагддаг гэсэн үг юм. Тэдгээрээс 74 хувь нь төгсөөд суралцсан компанидаа үлдэж, ажилладаг байна.
Энэхүү сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (ЭЗХАХЯ) санхүүжилтээр Монгол Улсын Эрчим хүчний яам (ЭХЯ), Боловсролын яам (БЯ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх” (CDSE) төсөл хамтран хэрэгжүүлж байна.