gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг нээлээ

Т.Онон
Эдийн засаг
2025-04-25
39
Twitter logo

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болов.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3-р зэрэглэлийн төмөр зам нь 102,5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг "Монголын төмөр зам" ТӨХК хариуцна.

Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй туршлагажсан, чадварлаг ажилтнуудын ур чадвар, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр таван сарын хугацаанд баригдана.

Энэхүү төслийн нээлтийн ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

"Алсын хараа-2050", Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын хүрээнд төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулна. 

Дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилгоор Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын Багахангай өртөөний 3-р замаас салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулжээ. Барилгын ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна.

Тухайн төслийг хэрэгжүүлснээр:

  • Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр бий болно. Төслийг хэрэгжүүлснээр 420 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө.
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төсөл, Хүннү, Майдар хотууд, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг байгуулах суурь нөхцөл, тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэнэ.
  • Жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэнэ. 
  • Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгана.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан