gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Аав минь 1942 онд Зөвлөлт Орос улсад тусламж хүргэсэн 108 жинчний нэг байсан"

Б.Нямдарь
Нийгэм
2025-05-09
140
Twitter logo
Б.Нямдарь
140
Twitter logo
Нийгэм
2025-05-09

- Улаан-Үд хотоос мэдээлж байна -

Аугаа их Ялалтын 80 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо баярын сүрт жагсаал болж түүхэн ялалтаа орчин цагт эргэн санаж, омогшин бахадлаа. Уг баярын жагсаалд Монголын цэргийн байгууллагын хамт олон нэгдэж уухайлан түүчээллээ. Энэхүү баярын жагсаалд 1500 гаруй цэрэг алхсан юм.
Цэргийн сүрт жагсаал, авто техник хэрэгслүүдийн цуваа, ялалтын төлөө амиа өргөсөн ард түмний ар гэрийнхний цуваа, ёслолын буудлага ба тэдгээрийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсээр талбай дүүрэн байлаа. Гартаа танктай шаар барьсан, цэрэг хувцастай, ногоон малгайтай хүүхдүүд гүйлдэж, цэргийн дууг цээжээр мэддэг багачууд цэрэг эрсийг даган дуулж байхаас харахад энд тэднийг багаас нь эх оронч үзлийг төлөвшүүлдэг нь илт. Ялалтын баяр гээд Орос орон даяар тав хоног амарна.

Уг нээлтийн дараа Улаан-Үдийн их театрын гадна талбайд Монголын цэргийн дуу бүжгийн чуулгынхан орос, монголын аялгуут дууг эгшиглүүлж байсан нь сонирхсон олны сонорыг мялааж байлаа.

"УГ ЯЛАЛТАД МОНГОЛЧУУДЫН АЧ ТУС ҮНЭЛЖ БАРШГҮЙ ИХ"

Хурандаа Ж.Нямдаваа "Буриад Улсын Ерөнхийлөгчийн тэргүүний урилгаар Улаан-Үд хотноо Ялалтын баярын түүхт 80 жилийн ойн баярт оролцож буйдаа сэтгэл сайхан байна. 1941 оны зургаадугаар сарын 22-нд ЗХУ-ын Засгийн газар фашизмын эсрэг дайн зарлахад маргааш нь Монгол Улсын засгийн газар энэ дайнд зөвлөлтийн ард түмнийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан.
Тухайн цагийн манай ард түмний ач тус, оролцооны ач холбогдол үнэлж баршгүй бөгөөд өнөөдөр Орос, Буриад, Монголын ард түмэн хамтдаа уг баярыг тэмдэглэж буй нь  үүнийг гэрчилнэ. Газар нутгийн хувьд мөнхийн хөрш учраас хоёр орны харилцаа маань ч ахан дүүсийн хувиар байх учиртай.

Энэхүү дайнд ялахад монголчууд бидний тус дэм, үүрэг оролцоо маш их бий.

Тухайн үеийн дайнд Монголоос олон ах дүү нар оролцож явсан ба миний ах дүүгээс хоёр хүн бий. Тэдний нэг нь миний аав, Ховд аймгийн Манхан сумын харьяат Жамъяанжим гэдэг хүн байсан ба баруун хилээр тусламжийн бараанд 1200 тэмээг хүргэхээр явсан 108 жинчний нэг байсан. 1942 оны есдүгээр сард явж тусламжийн бараагаа хүргээд 1943 оны тавдугаар сард буцаж ирсэн буюу бүтэн өвлийн турш, цаснаар явсан тухайгаа аав минь хуучилдаг байсан.

Тэдгээрээс сонирхуулбал хоёр метр өндөр цас орсон 400м давааг давахын тулд бүтэн хоёр өдрийг зарцуулсан тухай ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгэхээр монголчуудын чин сэтгэлийн бэлгийг хүргэхээр тэгж их хэцүү давааг туулсныг эндээс харж болохоор юм. Гэх мэтчилэн энэхүү дайнд ялахад монголчууд бидний тус дэм, үүрэг оролцоо маш их бий" гэв.

"ЯЛАЛТЫН БАЯРЫН ЖАГСААЛЫГ ДЭРГЭДЭЭС НЬ ҮЗЭХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЛЭЭ"

Их эмч Д.Одонтуяа "Би Ялалтын баярыг үзэж сонирхохоор анх удаа ирлээ. Жил бүр л сошиалаар эсвэл телевизээр үздэг байсан ч энэ удаад өөрийн биеэр үзэхээр зорьж ирсэн минь энэ. Нэг үгээр би мөрөөдлөө биелүүллээ. Гэр бүлийн хүн маань ч Суданд Энхийг сахиулах үйл ажиллагаанд алба хаагаад ирсэн мөн эмч хүн.
Удамд маань ч цэргийн хүмүүс байдаг буюу миний ээжийн аав өвөө болон ханийн минь өвөө 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан тул уг баярыг манай гэр бүл хувьд ихэд бэлэгшээдэг юм. Өөрөөр хэлбэл өвөг дээдэс минь эр зоригтой, дайчин, тэднээр бахархдаг тул энэ амьдралын минь ч заяа мөр сайхан байдаг гэдэгт би итгэдэг. 

Өнөөдөр уг баярын жагсаалыг үзэж сонирхоход яг дайны тэр үед очсон мэт сэтгэгдэл  өөрийн эрхгүй төрж самсаа шархирлаа. Ямар их үнээр олдсон эрх чөлөө, ялалт вэ гэж бодогдож байна. Зурагтаар болон амьдраар нь үзэх асар их ялгаатай байдаг юм байна.  Монголын Бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөллийг уг арга хэмжээнд урьсны дагуу бид ирсэн. Бид эндээс Тува, Эрхүү хотыг зорьж судалгааны ажил хийхээр төлөвлөж байна" гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан