Америкийн поп од Кэти Перри таван эмэгтэйн хамтаар Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын Blue Origin компанийн хөлгөөр сансарт нисээд амжилттай буцаж ирлээ. Анх удаа зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн нь энэ аж.
Багийн бүрэлдэхүүнд Перригээс гадна Безосын сүйт бүсгүй Лорен Санчес, CBS теле сувгийн хөтлөгч Гэил Кинг, НАСА-гийн судлаач Айша Боуи, иргэний хөдөлгөөний идэвхтэн Аманда Нуеэн, кино продюсер Кериан Флинн нар байжээ.
Blue Origin компанийн олон дахин ашиглагдах New Shepard хөлөг хөөрснөөсөө хойш 11 минутын дараа дэлхийд буцаж газардсан байна. Ингэхдээ хөлгийн их бие болон хурдасгуур нь тус тусдаа амжилттай газарджээ.
Ийм богино хугацаанд хөлөг газраас 100 гаруй километрийн өндөрт хүрэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сансрын уудмын хил хязгаарыг хэсэгхэн хугацаанд давдаг аж. Энэ хооронд зорчигчид нь цонхоор бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг ажиглаж, жингүйдлийг мэдэрдэг байна.
Сансраас буцаж ирсэн бүсгүйчүүдийг тэрбумтан Безос өөрөө угтаж авсан бөгөөд хөлгийн хаалгыг гаднаас нь нээсний дараа хамгийн түрүүнд сүйт бүсгүйгээ гаргажээ.
Эмэгтэй багийн сансарт нисээд буцаж ирэх хүртэл үйл явдлыг газар дээр Хлое Кардашян, Офра Уинфри зэрэг эмэгтэй алдартнууд ажиглаж байлаа. Үүнээс өмнө зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн ганцхан тохиолдол байдаг нь 60 жилийн өмнө ганцаараа сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Валентина Терешкова байжээ.
Түүнээс хойш эмэгтэйчүүд сансарт олон удаа ниссэн ч үргэлж эрчүүдтэй хамт нисэж байсан юм.
New Shepard хөлгийн хувьд бүрэн автомат удирдлагатай тул зөвхөн зорчигчдыг тээвэрлэдэг. Гэхдээ багийн хоёр гишүүн бусдадаа заавар өгөх, дэлхийтэй холбоо барих үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгддэг байна. Сансрын технологийн Blue Origin компанийг 2000 онд Амазоны тэрбумтан Безос үүсгэн байгуулж байв.
New Shepard хөлгөөр сансарт аялах тасалбарын үнээ Blue Origin нийтэд зарлаагүй байгаа ч $150,000-aap суудлаа баталгаажуулдаг гэсэн мэдээлэл бий. Аялал жуулчлалаас гадна Blue Origin компани олон дахин ашиглагдах пуужин, тойрог замын станц, саран дээр газардагч систем зэрэг бусад техник технологиудыг хөгжүүлж байгаа аж.
New Shepard хөлгөөр аялах зорчигчид хоёр өдрийн сургалтад хамрагдахдаа бие махбодын бэлтгэл хангаж, онцгой тохиолдолд авах арга хэмжээ, жингүйдлийн үед ажиллах дүрэм зэргийг заалгадаг байна.
Эх сурвалж: BBC