БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурчээ.
(Bloomberg) -- БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар саарлаа. Ингэснээр тус улсын хэрэглээний индекс хоёр дахь сардаа дараалан буураад байна. Худалдааны зөрчил хурцдаж, экспортлогчид тарифын улмаас амсах хохирол нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед дефляцын эрсдэл даамжирч буйг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна. Шинжээчид тус улсын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сард тэг хувьтай гарна гэж төсөөлж байсан юм.
Хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц гуравдугаар сард 0.5 хувьтай гарсан бол үйлдвэрлэгчийн үнийн индекс 2.5 хувиар буурсан байна.
“ING” банкны Ахлах эдийн засагч 2025 онд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан инфляцын төсөөллийг 0.7 хувь байсныг бууруулж тэг хувь болгосон юм.
Эдгээр мэдээлэлтэй зэрэгцээд БНХАУ-ын эрх баригчид пүрэв гарагт эдийн засгаа дэмжих арга хэмжээг хэлэлцэхээр товлоод байгаа бөгөөд бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн хүлээлт давамгайлж байна.