Ромын Католик сүмийн тэргүүн, Пап Францис 88 насандаа таалал төгслөө. Уламжлал ёсоор өмнөх Пап нас барсны дараа шинэ Папыг сонгодог. Сүмийн шинэ тэргүүнийг сонгох үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
Сонгуульд санал өгөх эрхтэй Кардиналууд цуглаж, саналаа өгнө
Нас барсан Папыг оршуулснаас 15-20 өдрийн дотор Кардиналуудын коллеги буюу сүмийн хамгийн дээд түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Ромд цуглаж, дундаасаа дараагийн Папыг сонгодог.
Одоогоор 90 гаруй орны 250 гаруй Кардинал буюу Католикийн их лам байгаа ч зөвхөн 135 нь сонгуульд оролцох эрхтэй. Тодруулбал 80 нас хүрмэгч санал өгөх эрхгүй болдог аж. Тэдний 110 орчмыг нь Пап Францис сүүлийн 10 жилд өөрийн биеэр томилсон.
Сонгууль дуустал гаднах ертөнцтэй ямар ч холбоо тогтоож болохгүй.
Кардиналууд Систиний сүмд хуралдан шинэ Папыг сонгох бөгөөд энэ үеэр нууцыг хадгалах тангараг өргөдөг аж. Мөн сонгууль дуустал гаднах ертөнцтэй ямар ч холбоо тогтоож болохгүй.
Гар утас, сонин, телевиз, захиа зэргийг бүгдийг хориглох бөгөөд сүмд чагнах төхөөрөмж байгаа эсэхийг цаг тутам шалгадаг аж.
Кардинал бүрд “Би Папаар сонгож байна” гэсэн утгатай саналын хуудас өгөх бөгөөд тэд өөрийн сонгосон хүний нэрийг саналын хуудаст бичээд саванд хийж, хураалгана.
Цагаан утаа гарвал шинэ Пап тодорсон гэсэн үг
Санал хураалтын дараа саналын хуудсыг шатаадаг. Сүмийн дээврээс хар утаа гарвал санал хүчингүй болсон гэсэн үг бол цагаан утаа гарвал дэлхий нийтэд шинэ Пап сонгогдсоныг зарлаж байна гэсэн үг юм. Папаар сонгогдсон хүнээс хүлээн зөвшөөрөх эсэхийг нь асууж, зөвшөөрлийг нь авдаг.
Шинэ Папыг нийт Кардиналын гуравны хоёр нь сонгосон байх шаардлагатай. Саналын тоо хүрэх хүртэл нэлээд цаг орж болдог. Эхний өдөр шийдвэр гарч чадахгүй бол Кардиналууд өдөрт дөрвөн удаа санал хураана.
Гурав хоногийн дараа ч шийдэлд хүрэхгүй бол тэд залбиралд зориулан түр завсарлага авах эрхтэй байдаг аж.
Түүхэн дэх хамгийн удаан сонгууль нь 1268 онд болсон бөгөөд хоёр жил есөн сар үргэлжилжээ. Гэхдээ цаг хугацаа хэмнэхийн тулд дүрэмд өөрчлөлт оруулж, 20 дугаар зууны эхэн үеэс эхлэн сонгуулийн дундаж хугацаа гурван өдөр болсон байна. Пап Францисыг хоёр өдрийн хугацаанд сонгосон байдаг.
Эх сурвалж: The Guardian