Монгол орноос хожуу Цэрдийн галавын эхэн үе буюу 90 орчим сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг шинэ төрөл зүйл шинжлэх ухаанд анх удаа бүртгэгдсэн.
Равжаа иший хэмээх энэ олдвор нь тухайн үеийн экосистем, амьтдын талаар цогц ойлголт өгөхүйц ач холбогдолтой нээлт болсон. Энэ судалгаа нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Япон Улсын Окаяамагийн Шинжлэх Ухааны Сургуулийн хамтын ажиллагааны нэгэн хэсэг юм. Судалгаанд оролцсон Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Б.Майнбаяртай ярилцлаа.
-Хөхтөн амьтны шинэ төрөл зүйл Монголын нутгаас олдсон нь энэ чиглэлийн судалгаанд ямар ач холбогдолтой нээлт болов?
-Энэ бол хожуу цэрдийн эхэн үе буюу ойролцоогоор 100-86 сая жилийн өмнөх үед амьдарч байсан хөхтөн амьтны төрөл зүйл. Бид анх 2019 онд Дорноговь аймгийн нутагт палеонтологийн хээрийн судалгааны ажлыг явуулахдаа Баянширээ уулын орчмоос ясны бөөгнөрлийг олсон. Улмаар малтлага хийж, тодорхой арга аргачлалаар боловсруулсны дараа маш жижиг хэмжээтэй, өвсөөр хооллодог хөхтөн амьтан болохыг тогтоосон.
Монголын нутгаас энэ төрөл зүйл олдсон нь хөхтөн амьтны гарал үүслийн талаарх судалгааг урагшлуулахад түлхэц болсон гэж хэлж болно. Бид ихэвчлэн үлэг гүрвэлийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулдаг. Түүгээр ч олон хүн палеонтологийн шинжлэх ухааныг мэддэг болсон. Харин энэ удаа үлэг гүрвэлтэй зэрэгцэн зэрэгцэн амьдарч байсан эртний хөхтөн амьтны талаар хүргэж байна.
Энэ судалгаагаар дамжуулан үлэг гүрвэл амьдарч байсан үеийн экосистемийг цогцоор нь харах боломж бүрдэх ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ зүйлийн тархалтыг судалснаар эртний газар зүйг сэргээн босгох, нүүдэл суудлыг тодорхойлох, хаана үүсэж хаашаа шилжиж нүүдэлсэн зэрэг мэдээллийг авах боломжтой.
-“Равжаа иший” хэмээх нэрийн талаар тайлбар өгөхгүй юу?
-Монгол орноос албан ёсоор 80 гаруй төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдвор олдсон байдаг. Эдгээр нь бүгд өөр өөрсдийн морфологийн шинж тэмдэг, анги бүлгийн хүрээнд нэршилтэй болж ангилал зүйд нэгэнтээ батлагдаж байршсан байдаг. Үндсэндээ олдворыг нэрлэхдээ тухайн судалгаа, шинжилгээг эхлүүлсэн, түүхэн гавьяа байгуулсан хүний нэрээр нэрлэж болно. Эсвэл бэлгэдэл, домог, газар усны нэршил ч байж болно. Энэ мэтчилэн олон талаас нь харж нэр өгдөг.
Равжаа ишийгийн хувьд “Равжаа” нь Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн нэрээс авсан нэр юм. Өөрөөр хэлбэл олдвор олдсон Дорноговь аймагт шүтэж, хайрлаж явдаг хүндтэй хүний нэрээр нэрлэсэн.
"Иший" гэдэг нь Монгол, Японы хамтарсан палеонтологийн экспедицийн анхны удирдагч Кэничи Иший гэж хүний гавьяаг үнэлж нэрнээс нь “иший”-г авч нийлүүлэн Равжаа иший хэмээн зүйлээ нэрлэсэн юм.
-Судалгаа 2019 оноос эхэлсэн юм байна. Харин олон нийтэд танилцуулсан нь 2025 онд. Ер нь шинэ нээлтийг танилцуулахад 5-6 жил шаардагдах нь дундаж хугацаа юу?
-Ер нь л судалгааны ажлууд их урт хугацаанд үргэлжилдэг. Бэлтгэгдээд хэвлэлтэд өгөхөөс өмнө олон шүүлтүүрийг давах шаардлагатай. Хэр их хугацаа орох нь тухайн олдворын бүрэн бүтэн байдал, том жижгийн асуудлаас хамаарна. Бид хээрээс зүгээр нэг яс олоод ирдэггүй бөгөөд хурдас хуримтлалын хамт авчирдаг болохоор техник боловсруулалт хийх ажил ихээхэн цаг хугацаа авдаг.
Мөн хээрээс анхлан олдворыг олж тогтоосны дараа зурах, дүрслэх хаяг, тайлбар, бүртгэл, бичиглэл хийсний дараа тухайн олдворыг орчных нь хурдас чулуутай нь аюулгүй тээвэрлэж авчирна. Дараагаар нь дэс дараатайгаар боловсруулах ажил үргэлжилдэг. Энэ үе шат хамгийн хурдандаа долоо хонож болно. Хамгийн урт нь 15-16 жил ч үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд судалгаа, шинжилгээний ажлууд үргэлжилсээр байдаг.
Ер нь хээрийн судалгааны ажил их чухал бөгөөд эрэл хайгуул байнга хийх учраас бид илүү мэргэших шаардлагатай байдаг. Хээрийн судалгаанд бол тоног төхөөрөмж бараг хэрэглэхгүй. Харин боловсруулалт хийх үед багаж, төхөөрөмж хэрэгтэй болно.
Сүүлийн жилүүдэд бидэнд дутагдаж буй гол зүйл бол тоног төхөөрөмж. Үүнийг тус судалгааны ажлыг гүйцэтгэхэд Японы талаас хангаж ажилласан. Энэ судалгаанд гэхэд л “CT scan” хийж, 3D загвар босгож, түүн дээрээ судалгаа хийсэн. Энэ нь цаг хугацаа хэмнэсэн давуу тал болсон.
-Мэргэших шаардлагатай гэж хэллээ. Ер нь энэ салбарт боловсон хүчний нөөц хэр байна вэ?
-Манай салбарт боловсон хүчин маш хомс. Энэ шинжлэх ухааны судлагдахууны үүднээс олдворт олдсон байдал нь 1880-аад оноос эхлэлтэй. Харин анхны албан ёсоор бол зорьж хээрийн судалгаа хийсэн он жилүүд нь 1920-оод оноос эхлэлтэй юм. Цаашлаад монгол эрдэмтэдийн баг бий болж үндсэндээ мэргэжлийн байгууллагын суурь институт байгуулагдаад 60 жилийн нүүрийг үзэж байна. Ер нь зөв ойлгож, зөв мэргэшиж чадвал сонирхолтой олон судалгааг энэ салбарт хийх боломжтой.
Яг палеонтологичоор төгсөж орж ирэх нь тун цөөн. Хосолсон салбар шинжлэх ухаан гэдэг утгаараа биологич, геологич, палеоботаникч буюу эртний ургамал судлаачид энэ салбар руу орох боломжтой.
Ер нь палеонтологич гэдэг цаг хугацаагаар аялах дуртай хэн бүхэнд нээлттэй мэргэжил гэж хэлж болно. Өнгөрсөн, ирээдүй гээд аль ч цаг хугацаагаар аялах боломжтой мэргэжил гэж боддог.
-Саяхан хоёр хуруут үлэг гүрвэлийн олдвор мөн Монголын говиос олдсон тухай мэдээлэл гарсан. Энэ олдворын талаар танилцуулаач?
-“Duonychus Tsogbaatari” хэмээн нэрлэсэн уг олдворыг Х.Цогтбаатар судлаачийн энэ салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү нэрлэсэн. Үүнийг шууд орчуулан “хоёр хуруут Цогтбаатар” болгож түгээсэн байна лээ. Ер нь зарим нэршлийг заавал орчуулах шаардлагагүй юм. “Duonychus” хэмээх нэршлээр нь танилцуулбал зүгээр.
Өмнө нь нэг яс олоход л тэр шинэ үлэг гүрвэл болдог байв.
Энэ олдворыг 2011-2012 онд шилжих үед Өмнөговь аймгийн Ханбогд сумаас олсон. Тухайн үед Оюутолгой ХК ус татах шугам хоолой байгуулах ажлын үеэр энэ төрөл зүйлийн олдворыг илрүүлсэн.
Бид Соёлын өвийн тухай хуулийн дагуу тус нутагт хяналт тавьж ажилласан юм. Тарбозавр шиг урд сарвуундаа хоёр хуруутай, Теринозавр бүлэгт хамаарах үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл болсноороо онцлог юм.
Ер нь сүүлийн жилүүдэд шинэ төрөл зүйлийг нээж илрүүлнэ гэдэг маш хариуцлагатай ажил болсон. Өмнө нь бол хэлхээтэй, хэлхээгүй яс олоход л тэр нь шинэ үлэг гүрвэл болдог байсан түүх бий.
Одоо техник технологи хөгжихийн хэрээр мэдээлэл илүү нарийн болж байна. Энгийн жишээ гэхэд л, өмнө нь нэг төрөл зүйлийн өөр өөр насжилтыг тус тусад нь шинэ төрөл гэж ялгадаг байсан байх магадлалтай юм.
-Дээрхээс өөр судалгааны ажлуудаасаа танилцуулахгүй юу?
-Миний өөрийн судалгааны чиглэл бол үлэг гүрвэлийн мөр. Монголоос 1950 оны долоодугаар сард үлэг гүрвэлийн мөрийг анх олсон байдаг. Бидний сайн мэдэх “Би хаана төрөө вэ” шүлэгт гардаг шүү дээ,
“...Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би..”
гэж. Шүлгийн мөрөнд хүртэл ингэж орно гэдэг энэ шүлэг хэзээ зохиогдсоноос эхлэн үлэг гүрвэлийн мөрийн судалгаа эхэлсэн гэж үзэж болох байх. Энэ чиглэлээрээ олон судалгаанд оролцсон. Сүүлийн жилүүдэд өөрийн судалгааг дэлхий нийтэд танилцуулах зорилготой ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.