Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьсан ч тэд татгалзсан хариу хэлсэн тухай мэдээлэв.
Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьсан. Нэгдүгээрт диплом шаардах болон шаардахгүй ажлын байранд нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллахыг урихад "Үгүй" гэсэн.
Мөн Нарантуул, Хархорин худалдааны төвүүдэд бүтэн жилээр нь лангуу түрээсэлж, зардлыг нь хотын захиргаанаас гаргая гэхэд мөн л татгалзаж, "Бид ТҮЦ-ээ л ажиллуулах ёстой" гэсэн.
Бүх улс төрийн дайралт над руу ирж байна. Нэг хүний ч ТҮЦ-ийг үлдээлгүй буулгах ёстой гэсэн. Нэгийг л үлдээвэл бусад нь барьцана. Намайг цохиж, зодно уу, би даваад гарна. Дүүргийн засаг дарга нар бүх ТҮЦ-ийг ачиж дуусгах ёстой" гэв.
Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлээд байгаа аж.