Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад буй. Энэ нь банк дотоод засаглалаа сайжруулж, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлж, үндсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ажээ.
Хуулийн шинэчлэлээр, хөгжлийн болон төслийн санхүү, экспорт, импортын санхүүжилттэй холбоотой харилцаа, ажил үйлчилгээг нарийвчлан зохицуулахаар байна. Тодруулбал, үндсэн зарчим, шаардлага, хяналт, ил тод, хараат бус байдлын тухай асуудлыг багтаагаад буй. Мөн эксим буюу экспорт, импортын банкны зарчмаар үйл ажиллагаагаа явуулахаар төсөлд тусгажээ. Ингэснээр төслүүдийн эдийн засгийн ашгаас илүүтэй, үр нөлөө, өгөөж, санхүүжилтийн ашигт байдлыг үнэлж, дүгнэх зохицуулалтын механизмыг бий болгохыг чухалчилж байна.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагаас хуулийн төслийн суурь өөрчлөлтийн талаар тодруулав.
Тэрбээр хэлэхдээ, "Хуулийн гол өөрчлөлт бол Хөгжлийн банк ямар зорилтот зах зээл рүү санхүүжилтээ гаргах юм бэ гэдгийг маш тодорхой болгож байна.
Бидний зорилтот зах зээл бол Монгол Улсын экспортлогч ААН-үүдийг гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох юм. Энэ салбарт технологийн шинэчлэлт хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ хэмжээг ихэсгэхэд зориулсан санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэхийг эхний зорилго болгосон.
Үүний тулд экспортыг эдийн засгийн хөгжлийг дэмждэг дэд бүтэц, эрчим хүчний хангамжийн салбаруудыг дэмжих хэрэгтэй. Энэ утгаараа хөгжлийн санхүүжилтүүдийг төслийн санхүүжилт гэдэг хэлбэрээр олгоно. Ийм үндсэн өөрчлөлтүүдийг оруулахаар хуулиа өргөн бариад байна.
-Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортолъё гэхээр хууль эрх зүйн орчноос хамааралтай асуудлууд ААН-үүдэд тулгардаг. Үүнд ямар зохицуулалт хийхээр байна?
-Тийм, Хөгжлийн банкны хувьд зөвхөн санхүүжилт өгөөд орхихгүй. ААН-үүд экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргахад ямар дэмжлэг хэрэгтэй байна, хил гааль, худалдааны бодлого болон импортлогч улсынх нь хууль тогтоомжийн нөхцөл, шалгуурт нийцүүлэх, баримт бичгийг нь олон улсын худалдааны дүрэм журмын дагуу явуулахад бусад байгууллагуудын оролцоотой хамтарч ажиллана. Ингэж чадсанаар Монгол Улсын бодлого нэг талд чиглэж, экспортын хэмжээ нэмэгдэн, эдийн засгийн байдал төрөлжинө.
Яагаад экспортыг дэмжигч банк болох гээд байна вэ гэвэл зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай биш, бусад олон салбарын эдийн засгийг төрөлжүүлэх нь хамгийн чухал байгаа юм.
-Хуулийн төслийг боловсруулахдаа ямар судалгаанд суурилж, олон улсын ямар зарчимд түшиглэсэн бэ?
-Хөгжлийн банк нэгдүгээрт, хөгжлийн институцүүд энэ том төслүүдийг ямар арга механизмаар санхүүжүүлдэг юм бэ гэдгийг судалж, санхүүжилтийн олон төрөлт арга хэрэгслүүдийг бүгдийг нь энэ хуульдаа тусгаж хэрэгжүүлэхээр зорьж буй.
Хоёрдугаарт, хөгжлийн институцийн хувьд засаглал, шийдвэр гаргалт, эрсдэлээ удирдах эрүүл тогтолцоонд суурилсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг бүгдийг нь хуульд оруулж байгаа юм.
Гуравдугаарт, хүний нөөцийн чадавхын хувьд хамгийн мэргэшсэн хөрөнгө оруулагч, мэргэшсэн санхүүгийн шинжээч нар энэ байгууллагад ажиллах ёстой.
Тиймээс Хөгжлийн банкны удирдлагуудад, ялангуяа ТУЗ-ийн гишүүд гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллах хүмүүст мэргэжлийн шалгуур шаардлагуудыг тавьж буй.
-Банкны засаглалд ер нь ямар ахиц гарахаар байна?
-Банкны засаглалд шийдвэр гаргалтад улс төрийн оролцоо байдгийг болиулах зохицуулалтууд оруулж байна. Мөн хүний нөөцийн сонголтод улс төрийн томилгоо ордгийг болиулах зохицуулалтуудыг тусгасан.
-Хуульд Хөгжлийн банкийг хараат бус байна гэж заасан ч, Засгийн газар хувьцаа эзэмшигч хэвээр байгаа үед ийм нөхцөл бүрдэх боломжтой юу? Хууль зөрчсөн, шударга бус үйлдлүүд давтагдахгүй гэх баталгаа бий юу?
-Нэгдүгээрт, Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд Хөгжлийн банкны талаар баримтлах бодлого нь маш тодорхой байх ёстой.
Олон улсын хөгжлийн банкнуудын жишигт, засгийн газар нь 51 хүртэлх хувийг эзэмшиж, үлдсэн хувьцааг олон улсын байгууллага, үндэсний томоохон банкнууд эзэмшдэг. Нэгэндээ харилцан хяналт тавьж ажилладаг юм. Ингэснээрээ удирдлага, удирдлагын зарчим бол эрүүлждэг практик бол байна. Тэгэхээр, энэ эрхийг Монгол Улсын Засгийн газарт үлдээсэн.
Одоохондоо, Хөгжлийн банкны төлбөрийн чадвар сайжирч, сэргээд үйл ажиллагаа хэвийн болсон цагт, хувьцаа эзэмшигчийн бүтцийг эргэн харах нь нээлттэй" хэмээн ярилаа.
Экспортын санхүүжилтийг хэрхэн сайжруулах талаар Хөгжлийн банкны экспорт, импортын санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Ганбаатараас тодрууллаа.
Тэрээр "Манай улсын нийт экспортын 92 хувь нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс бүрддэг. Үлдсэн 8 хувь нь бусад салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ байна.
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар, экспортын 92:8 гэсэн харьцааг 50:50 болгон өөрчлөх зорилго тавьж байгаа юм. Энэ хүрээнд Хөгжлийн банк уул уурхайн бус экспортлогч салбаруудыг анхаарч, дэмжиж ажиллана.
Монгол Улсын экспортын өнөөгийн байдлыг харвал, санхүүгийн байгууллагууд экспортын бүтээгдэхүүний зөвхөн 5 хувьд нь зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг нэмэгдүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс, Хөгжлийн банк гаднаас хөрөнгийн эх үүсвэр татаж төвлөрүүлэх бөгөөд, аль болох бага өртөгтэй, уян хатан эх үүсвэрүүдийг татаж, экспортлогчдод хөнгөлөлттэй, уян хатан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.
Шууд зээл олгож, санхүүжилт үзүүлэхээс илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт олгох, синдикат болон холимог санхүүжилтийн хэлбэрүүдийг ашиглах юм. Үүгээр бид экспорт, импорт, гадаад худалдааны төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болно.
Одоо бол шууд санхүүжилт олгох үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зориулалттай, мөн өөрийн охин компаниудаар дамжуулан санхүүгийн түрээс (лизинг), хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээг хамардаг" гэлээ.
Мөн аливаа төслийг 100 хувь санхүүжүүлэхгүй 85 хувь хүртэл санхүүжүүлж, төсөл санаачлагчийг хариуцлагатай байлгах үүднээс 15 хүртэл хувийг нь өөрөөр нь гаргуулахаар тусгажээ.
Санхүүжилтийн шийдвэр гаргалтыг ТУЗ дээр хийхгүй. Дүрэм журамдаа нийцүүлээд өөрсдөө гаргах аж. Засаглалын хувьд хоёр хараат гишүүнийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамнаас оруулах юм байна.
Тэдний мэдээлснээр, одоогийн хуулийн бүтэц, эрхлэх үйл ажиллагааны цар хүрээ нь ашгийн төлөө арилжааны банкны үйл ажиллагаатай ойролцоо, зөвхөн харилцах, хадгаламж татан төвлөрүүлэхгүй, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ өөрийн хөрөнгийг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгаагаараа ялгаатай ажээ.
Эдгээр шаардлагуудыг хангах зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, нийт 10 бүлэг, 45 зүйл бүхий хуулийн төслийн үзэл баримтлалаа Засгийн газраар дэвжүүлж, УИХ-д өргөн барих гэж байна.
Бусад улсын туршлагад, хөгжлийн санхүүгийн байгууллагууд нь тодорхой зорилгоор (экспортын чадамжтай болгох г.м) сонгож авсан ирээдүйд өсөлт аврах салбарыг дэмжсэн төсөлд хөрөнгө оруулалт хийх, экспортын даатгал, баталгааны үйлчилгээ үзүүлэх, арилжааны бус нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээгээр, салбарын жижиг, дунд хэмжээний бизнесийг дэмжих зэрэг үйлчилгээг өргөн хүрээнд үзүүлж үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.