Бид даралт ихсэх өвчнийг настай хүмүүст тохиолддог гэж ойлгодог.
Гэвч сүүлийн жилүүдэд идэр насныхан, залуучуудад ч цусны даралт ихсэх хандлагатай болсон байна. Тиймээс цусны даралт ихсэлтийн тухай, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Ш.Булган зөвлөж байна. Таны зүрх цохилох тоолонд биеийн эд эрхтэн бүрт цус шахагдана.
Цусны эргэлт явагдахын тулд тодорхой хэмжээний даралт буюу хүч шаардагддаг. Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдан урсаж буй цус артерийн (тараагуур) судасны дотор ханыг дарах хүч юм. Иймээс цусны даралтыг эмнэлгийн мэргэжилтнүүд артерийн даралт гэж нэрлэдэг.
Цусны урсгалаас судасны хананд, өөрөөр хэлбэл артерийн судасны дотор хананд үзүүлж буй даралт ихсэхийг артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт гэнэ.
ДАРАЛТ ИХЭДСЭНИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Цусны даралт ихсэхэд илрэх шинж тэмдэг гэж байдаггүй. Ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжиж үзэх юм. Гэхдээ даралт ихдэлт үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж тэмдэг байдаг.
Тухайлбал, ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд толгой өвдөх, эргэх, нүд эрээлжлэх, нойронд муу болох, дотор муухайрах, бөөлжих, зүрх дэлсэх, өвдөх, амьсгааддаг. Цусны даралт ихдэлтийн эхний шатанд дээрх шинж тэмдгээс илрэхгүй ч байж болохыг анхаарах хэрэгтэй.
Тиймээс энэ өвчнийг “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг. Өвчин үүсч, даамжрахаас сэргийлж, биеийн байдал хэвийн байсан ч артерийн даралтаа тогтмол хэмжиж байх нь зайлшгүй шаардлагатай. Цусны даралт хэмжилт нь даралт ихсэлтийг оношлож, эмчлэхэд нэн тэргүүнд шаарддаг гардан үйлдэл юм.
Хэмжилтийг зөв хийх нь тохирсон онош, эмчилгээг эрт, зөв хийх үндэс болдог. Иймд дараах зүйлийг мөрдлөг болгох хэрэгтэй.
Хэмжилт хийхээс 30 минутын өмнө юм идэхгүй, кофейн агуулсан зүйл уухгүй, дасгал хийхгүй байх, бугалгыг чөлөөтэй байлгах богино эсвэл дээш шуухад хялбар ханцуйтай хувцас өмсөх, даралт үзэхийн өмнө бие засах, аль болох давсаг дүүрэн бус байх, таван минутын турш тайван суусны дараа даралтаа үзэх, анх удаа цусны даралтаа хэмжиж байгаа бол хоёр гараа хэмжин, аль өндөр талыг нь цаашдын хэмжилтдээ байнга ашиглах, цусны даралтыг хэмжих үед юм ярихгүй, чимээгүй, хөлөө ачихгүй, шалан дээр хөлийн тавхайгаа бүрэн нааж, тайван суух хэрэгтэй.
ЦУСНЫ ДАРАЛТАА ХЭВИЙН БАЙЛГАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Идэвхтэй хөдөлгөөнтэй, дасгал тогтмол хийж хэвших. Ялангуяа, суугаа ажилтай хүмүүс ажлын байрны дасгалыг байнга хийж, хорт зуршлаас татгалзах.
Архи согтууруулах ундаа, тамхи хэрэглэхгүй байхын зэрэгцээ дам тамхидалтад өртөхгүй байх нь чухал.
Мөн давсны хэрэглээгээ багасгах, хоногт хагас халбага давснаас хэтрүүлж болохгүй. Зөв, зохистой хооллох, мах махан бүтээгдэхүүнээ тохируулж, жимс жимсгэнэ хэрэглэх, мөн цусны даралтаа тогтмол үзүүлж байх, 40-60 насныхан жил бүр эрт илрүүлгийн үзлэгт Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж хамрагдаж байх нь бидний мэдэх энгийн зүйлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй.
Э.Манд-Эрдэнэ