Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” өнөөдөр нээлтээ хийлээ.
“Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн энэ удаагийн “Номын баяр” -ын онцлог нь 2012 онд бүтээгдсэн шинэ бүтээлүүдийг онцлон танилцуулж байгаа юм.
Түүнчлэн хуучин болон ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номуудыг 5-50 хувийн хямдралтай худалдаж байна. Номын баяр гурав хоног үргэлжлэх юм. Баярыг зохион байгуулагч, "Номын ертөнц" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдтай ярилцлаа.
- Номын баярыг тэмдэглээд нэлээн хэдэн жил болжээ. Баяр болгон өөр өөрийн гэсэн хэв маягтай болдог. Энэ удаагийн номын баярын онцлог юу вэ?
- Уншигчдын эрэлт хэрэгцээ их болсон учраас аль болох хэрэгцээнд нь зориулсан ажлуудыг хийхийг зорьж байна. Энэ жил номын салбарынхны хувьд онцлог сайхан үйл явдал олонтой байсны сацуу сайхан бүтээлүүд цөөнгүй төрөн гарсан. Зохиолчид болон хэвлэлийн байгууллагууд сонирхолтой бүтээлийн танилцуулгаа өөрсдөө хийж байна. Хямдралтай номын худалдаа явагдана. Хамгийн гол нь энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцдог гэдэг утгаараа уншигчидтайгаа илүү эргэх холбоо тогтоож, ном бүтээлээ сурталчилна. Мөн ирэх жил бүтээх номын санаа, сэдлээ уншигчдаасаа зохиолч, уран бүтээлчид маань олж авна гэдэгт итгэлтэй байна.
- Энэ жил ном бүтээгчдийн хувьд "ургац арвин жил" гэлээ. Өмнөх жилүүдийнхээс их ном хэвлэгдсэн гэсэн үг үү?
-Түүхийн сэдэвтэй, уран зохиолын, зурагт, баримтат зохиолын гээд сонирхолтой, хэрэгцээтэй ном зах зээлд олноор гарсан. Мөн үүнээс гадна олон сайхан үйл явдал номын ертөнцөд өрнөж байна. Тухайлбал, дэлхийн 120 орны 34 хэлээр хэвлэгдэн гардаг 50 сая орчим уншигч захиалагчтай мэдлэг, оюун ухаан, танин мэдэхүйн цөм болсон "National Geographic" сэтгүүлийг өнгөрсөн сараас "Ирмүүн" хэвлэлийн газрынхан эрхлэн гаргаж эхэллээ. "Болор судар" хэвлэлийн газрынхан номын худалдааны шинэ сайт нээгээд байна.17 дугаар зуунаас зохион байгуулагдаж байгаа Франкфуртын номын баярт Монголоос хоёр зохиолч оролцоод ирлээ. Монгол улс номын баярын өдөртэй болсон гээд энэ салбарт гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийг яриад байвал дуулгах сонин их байна. Ялангуяа ном, бүтээлийн тухайд бол номын баярт ирээд үзвэл илүү амттай байх болов уу.
- Энэ жил Монгол улс номын баярын өдөртэй болсон. Ерөнхийлөгчийн зарлигийн тухайд...
-Мэдээж энэ баяр номын салбарынхы хувьд үнэхээр сайхан үйл явдал болсон. Бид хамтдаа нэг өдрийг Сүхбаатарын талбайдаа номоор амьсгалж өнгөрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй номын олон хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, цугларсан номуудыг зохих байгууллагуудад хүргэсэн. Зөвхөн "Номын ертөнц" нэвтрүүлгийнхэн л гэхэд хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн төвийн нэг сургууль, сумын сургуульд 2 сая төгрөгний номын хандив хүргэж өгөөд ирсэн. Зүүн бүрэн сумын сургуулийн сурагчдын хүсэлтээр, номынхон маань ном цуглуулсан юм. Зарлигийг дэмжин олон сайхан ажлууд одоо ч ар араасаа ундарсаар байгаа. Номын салбарынхан маань олон сайхан ажлыг хийх урам зоригтой болсон.
- Танай байгууллагаас цаашид хийгдэх гэж байгаа номтой холбоотой арга хэмжээ юу байна?
-Мэдээж байлгүй яахав. Шинэ жилээр "Номын бэлэг - 3" үйл ажиллагаа маань болно. Энэ жил бид 300 хүнд ном бэлэглэхээр зорьж байгаа. Хамтран ажиллах хүсэлтэй, номын бэлэг бэлтгэхэд туслах хүн, байгууллага байвал бидэнтэй баярын өдрүүдээр ирж уулзаж нэгдэж болохыг хэлмээр байна. Мөн "Номын ертөнц" нэвтрүүлгийн 300 дахь дугаарын баяр болно. Цаашид номын баяр маань хаврын, намрын, хүүхдийн, номын баярын өдрийг тэмдэглэх гэх мэтээр олон чиглэл зорилготойгоор зохион байгуулагдахаар болж байна. Номын баяр монголчуудын оюун санааны хөгжлийн далайд багагүй хөрөнгө оруулалт болж байдаг болов уу гэж бодож байна. Номын баяр энэ сарын 7-9-ний өдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Ж.Болор