ДОХ-ын халдвар тээгч долоон эхээс найман хүүхэд төрсөн
Монгол Улсад ХДХВ, ДОХ-ын нийт 127 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотоос 115 нь тохиолдол оношлогдсон бол хөдөө орон нутагт 12 хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна. Гадаадын 16 иргэн ХДХВ-ийн халдвартай нь манай улсад тогтоогдсон байна. Хамгийн сүүлд гэхэд таван хүн ХДХВ-ын халдвар авсан гэдэг нь тогтоогдлоо гэсэн мэдээлэл цацагдаж олныг цочирдуулсан. Он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албаныхан хэлж байна.
ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасантай ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Өнөөдөр бүртгэгдээд байгаа нийт тохиолдлын хэд нь ХДХВ-ын халдварын үедээ, хэд нь ДОХ-ын шатандаа орсон байгаа вэ?
-127 тохиолдол бүртгэгдсэний 17 нас барсан. ДОХ,ХДХВ-ын халдвартай 110 хүн байгаа. Үүнээс 53 хүн ДОХ-ын шатандаа, 57 нь ДОХ-ын шинж тэмдэггүй үе шатандаа байгаа.
-Сүүлийн үед дэлхий дахинаа ХДХВ-ын эмчилгээнд хэрэглэж буй шинэ эм тариа ямар байгаа бол. Манай улсын хувьд эм тарианы нөөц бололцооны хувьд хэр хангалттай вэ. Ер нь, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эмчилгээний зардалд зарцуулагдах хөрөнгө мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?
-ХДХВ, ДОХ-ын эмчилгээнд зориулагдсан эм бэлдмэл харьцангуй нэлээд хэдэн нэр төрөл болсон, практикт нэвтэрч хэрэглэгдэж байгаа. Манайд хэрэглэгдэж байгаа эмүүд олон улсын адил түвшинд л нэвтэрсэн. ДОХ-ын шатанд орсон хүмүүсийн хувьд хүний дархлал хомсдолын вирусийн эсрэг эм уудаг. Энэхүү вирусийн эсрэг эмчилгээ нь таван шатлалаар (горимоор) явагддаг. Өвчнийхөө үе шатаас хамаараад хэрэглэгдэх эмийн нэр төрөл, тун хэмжээ, хавсран хэрэглэх хоорондын зохицол гэх мэт доод тал нь гурав, дээд тал нь 6-7 төрлийн эм хавсарч урт хугацаагаар хэрэглэдэг. Эмийн нөөцийн хувьд одоогоор хангалттай. “Глобал сан”-гийн дэмжлэгээр эмийн санхүүжилтийн асуудал шийдэгдэж байгаа.
-АНУ, ОХУ, Куба зэрэг улс орнуудад ДОХ-ын эсрэг вакцин гарган авлаа, амжилттай туршлаа гэсэн мэдээлэл цацаад байгаа?
-Улс орнууд ХДХВ-ын халдварын эсрэг вакцин гаргаж авахаар судалгаа шинжилгээг дор бүрнээ л хийдэг. Зарим талаар амжилттай ахиц дэвшил гарч байгааг мэдээлж л байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар батлагдаад, зөвшөөрөгдчихсөн практикт хэрэглэгдэх хэмжээнд хүрсэн вакцин одоогоор хараахан алга.
-Манай улсын хэмжээнд ДОХ-ын халдвар тээгч хэчнээн эх төрөөд байгаа вэ?
-Халдвартай 23 эмэгтэй бүртгэгдсэн. Бид аль болох төрөхгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ хүний амьдрал бүрийг бид яахан бүгдийг шийдэж чадах билээ. Эдгээр эмэгтэйчүүдээс өнгөрсөн хугацаанд долоон эмэгтэй жирэмсэлсэн. Нэг эмэгтэй хоёр дахиж жирэмсэлсэн. Найман хүүхэд төрсөн.
-ХДХВ-ын халдвартай эхээс хүүхдэд жирэмсэн үед эсвэл төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамждаг гэдэг?
-Одоогоор төрсөн хүүхдүүдээс халдвар илрээгүй. Жирэмсэн эхээс хүүхдэд халдвар дамжих тэр эрсдлийг бууруулдаг эм бий. Тэгэхээр жирэмсний эрт үед нь эмнэлгийн хяналтанд орж, шинжилгээнд хамрагдаж, хэрэв ХДХВ-ийн халдвартай илэрвэл жирэмслэлтийг хэрхэн зохицуулах талаар хамтран шийдэж болно. Эмээ тогтмол ууж, эмчийн хяналтанд байж эрсдэл бууруулдаг төрөлтийг удирдах стратегийн төлөвлөгөөний дагуу жирэмсэн эхийг төрүүлдэг. Үндсэндээ хүүхдийг төрөх үед кесераво хагалгаагаар гаргаж авбал, хүүхэд халдвар авах эрсдлийг бууруулах арга байдаг. Энэ нь хамгийн эрсдэл багатай, хүүхдүүдийг халдвар авахаас сэргийлэх арга замын нэг юм л даа.
-Хүүхдийг төрснөөс хойш нэг жил зургаан сарын дараа шинжилгээ хийхэд халдвартай эсэхийг нь бүрэн тодорхойлж болдог гэсэн. Хүүхдүүдийн хувьд хэдэн настай вэ?
-Анхны хүүхэд зургаа, долоон нас хүрч байгаа. Хамгийн бага нь ой өнгөрч байгаа. Тэд ХДХВ-ын халдваргүй болох нь тогтоогдсон.
-ДОХ-ын халдвартай 17 хүн нас барсан. Эдгээр хүмүүсийн хувьд оношлогдсоноосоо хойш дээд тал нь хэчнээн жил, хамгийн багадаа хэдэн жил амьдарсан бэ. Дэлхий дахинаа жишиг нь ямар байгаа бол?
-Дэлхий дахинаа бол халдвар авснаас хойш 10-15 жил насалдаг гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд бичигддэг. Манай улсын хувьд гэхэд янз бүр байна. ХДХВ-ын халдвар авсан хамгийн анхны хүн маань оношлогдсноос хойш долоон жилийн дараа нас барсан. Хоёр дахь тохиолдол нь 1997 онд халдвартай гэж оношлогдсон бүсгүй өнөөдөр ч бидний дунд амьдарч байгаа.
-Камеруны иргэдээс халдвар авсан биеэ үнэлэгч эмэгтэй юу?
- Тийм ээ. Энэ бүсгүйн хувьд одоо хүртэл биеийн байдал нь хэвийн байгаа. Гэтэл үүнээс хойш ХДХВ-ын халдвартай илэрсэн хүмүүсээс зарим нь оношлогдсоноос хойш маш богино хугацаанд, бараг оношлогдож дуусаагүй байхдаа нас барсан тохиолдол ч байдаг. Тэгэхээр эмнэлэгт хэр зэрэг эрт хандаж оношлогдоод, эмч нарын хяналтанд орж, зөвлөгөө авч эмчилгээнд орж, өөрийгөө асарч хамгаалж байгаагаас олон зүйл хамаарна. Тийм учраас иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байгаарай гэж зөвлөмөөр байна. ДОХ нэгэнт эмчилгээгүй юм чинь түүнийг мэдэж шаналж яваад яадаг юм гэсэн бодолтой явдаг хүмүүс байдаг. Энэ бол буруу ойлголт шүү. Эрт оношлогдоод вирусийн тоо хэмжээг багасгах эмчилгээ хийлгээд, бие сайн асарч тордоод байвал зовиур шаналгаа багатай, зохих хэмжээнд урт хугацаанд амьдраад байх боломж бий.
-ДОХ-ын халдвартай иргэд хавьтагчдынхаа талаархи мэдээллийг хэр үнэн бодиттой өгдөг бол. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд ялангуяа?
-Хавьтагчийнхаа талаархи мэдээллээ бол өгдөг л дөө. Гэхдээ 100 хувь өгч байгаа гэж хэлж чадахгүй. Зарим нь мэдэж байгаа мөртлөө хэлмээргүй хүн байдаг. Нэг хэсэг нь мэдэж байгаа хэмжээндээ хэлдэг. Гэтэл мэдэх ч үгүй мартчихсан хүмүүс байдаг. Ялангуяа олон хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүмүүс хэзээ хэнтэй харьцсанаа мэддэггүй. Сүүлийн цөөн тохиолдол ч юм уу олон дахин бэлгийн харьцаанд орсон хүмүүсээ л мэддэг. Тэрнээс биш тохиолдлын журмаар ганц хоёр удаа ч юм уу, архи дарс уусан үедээ, эсвэл олон жил сарын өмнө бэлгийн харьцаанд орсон тохиолдлоо мэддэг ч үгүй, таньдаг ч үгүй тохиолдол байдаг. Хавьтлыг бүрэн тогтоож, цаашид тархах эрсдлийг бүрэн таслахгүй байгаагаас л халдвар үргэлжлэн гарах нэг шалтгаан болж байгаа шүү дээ.
- Сайн дурын шинжилгээнд хамрагдаж байгаа иргэд хэр байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногт гэхэд зөвхөн “Улаан тууз” эмнэлэгт 967 хүн ажлын таван өдөрт шинжилгээнд хамрагдаж. Үүнээс 100 –аад нь сайн дураараа шинжилгээнд хамрагдаж байгаа. Насны хувьд 18-55 насныхан. Ажилд орох, гадагшаа явах, өвчний улмаас зэргээр ханддаг л даа. Манай төвийн хувьд гуравдугаар шатлалын эмнэлэг. Хоёрдугаар шатлалын төвшинд ажиллаж байгаа 60 гаруй цэг улсын хэмжээнд бий. Тэгэхээр үзлэг шинжилгээнд иргэд идэвхтэй хандаж байна. Цаашид хамралтын тоог нэмэгдүүлэх, аль болох сайн дурын үндсэн дээр шинжлүүлэхийг дэмжиж ажиллах чиглэл баримтлана. Өнгөрсөн оны сүүлчээр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хууль шинэчлэн батлагдсан байгаа, энд ийм чиглэл бодлого баримтлахыг заасан байгаа.
-ХДХВ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй нэг удаагийн харьцаанд ороход халдвар авах магадлал нь хэр байдаг юм бэ. Маш бага байдаг гэдэг ойлголт хүмүүсийн дунд байгаад байна?
-Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Эрсдэл бага байна гэдэг чинь тухайн бэлгийн харьцаанд орж байгаа хоёр хүний бэлгийн замын салстууд ямар нэгэн үрэвсэл, гэмтэлгүй, өвчингүй бүрэн бүтэн байвал халдвар авах эрсдэл бага байна гэсэн үг. Бэлгийн харьцаанд орж буй хэлбэрээс бас хамаарна. Тэмбүү, бэлгийн ургацаг, үү, заг хүйтэн байхгүй тохиолдолд эрсдэл бага. Гэтэл манайд бэлгийн замын халдварт өвчин их байна. Тэгэхээр нэг удаагийн хавьтлаар ДОХ-ын халдвар авахгүй байх эрсдэл төдий чинээ бага байна гэсэн үг.
-Залуучуудын 25, биеэ үнэлэгчдийн 50, ижил хүйстнүүдийн 40 хувь нь тогтмол бэлгэвч хэрэглэдэг гэсэн судалгаа гарч байсан. Энэ статистик тоо сүүлийн үед нэмэгдсэн үү?
-Судалгааг тогтмол хийж байгаа. Монголын хүн амын дунд бэлгэвчийн хэрэглээ 30 орчим хувьтай байна. Жаахан ахиж байгаа боловч санасанд хэмжээнд хүрэхгүй байна. ХДХВ-ын халдвар авах эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа ЭБЭ, биеэ үнэлэгчдийн дунд бэлгэвчний хэрэглээ 70-80 хувьд хүрсэн. Эдгээр бүлэгт илүү анхаарч зориуд хандсан олон талт арга хэмжээнүүд тухайлбал мэдээлэл, ухуулга сурталчилгаа, зөвлөгөө, сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамруулж эмчилгээнд оруулж, үнэ төлбөргүй бэлгэвчээр хангах, 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөр, БЗДХ-ын нэг цэгийн үйлчилгээ, Санаа амар төв, гэх мэтийн дүнд тоо нь өссөн. Гэхдээ санасан хэмжээнд хүрэхгүй байна. 100 хүний 70-80 нь бэлгэвч хэрэглэж байхад 20-30 нь хэрэглэхгүй байна гэсэн үг. Дор хаяж бэлгэвчний хэрэглээ 95-100 хувь байж хамгаалагдана. ДОХ-ын эсрэг цорын ганц “вакцин” гэвэл мэдлэг тэгээд бэлгэвч шүү дээ.
Б.Ирээдүй